A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛЭЭР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Бүлэг: 1979
Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 116 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛЭЭР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  ҮНДСЭН  ЧИГЛЭЛИЙН  ХҮРЭЭНД  ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
1. Үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл олгох, үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлийг багцалж үнэт цаас болгон хувиргах, энэхүү үнэт цаасыг хоёрдогч зах зээл дээр хөрөнгө оруулагчдад худалдах үйл явцыг зохицуулсан хууль тогтоомж, бусад дүрэм, журмыг шинээр боловсруулах.
2003-2004 онд ХЗДХЯ, СЭЗЯ, ДБЯ, Монголбанк, ҮЦХ
 
2. Иргэний хуульд тусгагдсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны талаархи эрх зүйн зохицуулалтыг эргэн судалж, шаардлагатай зүйл, заалтыг илүү тодорхой болгох, тухайлбал, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс түүний барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхтэй холбоотой асуудлыг тодруулан зохицуулах.
2003 онд ХЗДХЯ
 
3. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар баталгаажуулахад төлөх хураамж, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд төлөх үйлчилгээний хөлс зэргийг мөрдөж байгаа хууль тогтоомжид заасан хэмжээнээс бага болгох боломжийг судлах.
                2003 онд ХЗДХЯ, ҮЦХ
 
4. Үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх болон эрх шилжихтэй холбоотой гэрээ, хэлцлийг бүртгэх журмыг илүү боловсронгуй болгох.
                2003 онд ХЗДХЯ, ҮЦХ
 
5. Барьцааны зүйл болохын нь хувьд үл хөдлөх хөрөнгийг заавал даатгуулах даатгалын төрөлд хамруулахаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, амьдралын даатгал зэрэг даатгалын шинэ хэлбэрийг бий болгох асуудлыг судлах.
                2003 онд ХЗДХЯ, СЭЗЯ
 
6. Үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлээр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг Үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлээр баталгаажсан үнэт цаасны компани байгуулах асуудлыг шийдвэрлүүлэх.
                2003 онд СЭЗЯ, ДБЯ, Монголбанк, ҮЦХ
 
7. "Үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлээр баталгаажсан үнэт цаасны компани"-ийн эрх зүйн байдлыг тодорхойлсон бие даасан хууль боловсруулах, эсхүл холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах.
2003-2004 онд ХЗДХЯ, СЭЗЯ, Монголбанк, ҮЦХ
 
8. Үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлээр баталгаажсан үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцогчдыг татварын бодлогоор дэмжихтэй уялдуулан холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах.
2003-2004 онд СЭЗЯ, ХЗДХЯ
 
9. Засгийн газар, Монголбанк, Үнэт цаасны хорооны холбогдох ажилтнууд болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлээр баталгаажсан үнэт цаасны зах зээлд оролцогч байгууллагын ажилтнуудын энэ талаархи боловсролыг дээшлүүлэх, бусад орны үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгох үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлийг үнэт цаас болгон хөрвүүлэх үйл явцын туршлагыг хэрэгжүүлэх талаар мэдээлэл солилцох, сургалт явуулах ажлыг зохион байгуулах.
                2003 онд СЭЗЯ, ХЗДХЯ, ДБЯ, Монголбанк, ҮЦХ
 
10. Санхүүгийн зах зээл, зээл болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлээр баталгаажсан үнэт цаасны эргэлтийн судалгаа хийх.
      2003 онд СЭЗЯ, Монголбанк
11. Үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлээр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх барилгын салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх цогцолбор санал боловсруулж, холбогдох шийдвэр гаргуулах.
                2003 онд ДБЯ, Монголын барилгачдын холбоо
 
---оОо---