A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 140 дүгээр тогтоолын хавсралт

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ТЭРГҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ САЛБАРЫН ЖАГСААЛТ
 
 
Салбар, дэд салбар
Бүлэг, дэд бүлэг
Салбар
А.01
 
Хөдөө аж ахуй
 
0111
Үр тариа, жимс, чихрийн манжин, тосны болон малын тэжээлийн ургамал тариалах
 
0121
Эрчимжсэн мал аж ахуй /сүү,махны чиглэл,тахиа/
 
 
Олборлох үйлдвэр
С.10
 
Нүүрсний олборлолт
 
1010
Бүх төрлийн чулуун нүүрсийг гүний болон ил уурхайн аргаар олборлох, бутлах, зэрэглэх, чанарыг сайжруулах. Шахмал түлш үйлдвэрлэх
 
1020
Хүрэн нүүрс, нүүрсний төрлийн түлш олборлолт, шахмал түлш үйлдвэрлэх
 
1030
Хүлэр, занар олборлолт
С.11
 
Газрын тос, шатдаг хийн олборлолт
 
1110
Нефть болон нефть бүхий эрдэс бодис олборлолт, тунгаах, бэхжүүлэх, боловсруулах, шатдаг хий олборлох
 
1120
Газрын тос, шатдаг хийн цооног өрөмдөж, тоноглох, цамхаг босгох, засварлах зэрэг ажил, үйлчилгээ үзүүлэх
С.12
 
Уран, торийн хүдрийн олборлолт
 
1200
Уран, торийн хүдэр болон цацраг идэвхт бодис агуулсан хүдэр олборлох
С.13
 
Төмөрлөгийн хүдрийн олборлолт
 
1310
Төмрийн хүдэр, төмөр агуулсан бодис олборлох, баяжуулах, ангижруулах /халаах, жижиглэх, тунгаах, ялгах, цэвэрлэх/
 
1320
Зэс, цайр, цагаан тугалга, вольфрам, молибден болон алт, мөнгө, ховор /ниобий, тантал, цирконий гэх мэт/ металл, газрын ховор металл, стронцийн хүдэр олборлох
С.14
 
Бусад ашигт малтмалын олборлолт
 
1421
Химийн болон бордооны эрдэс бодис олборлолт
Азот, фосфор, хүхэр агуулсан эрдэс бодис, жонш, шороон будаг зэрэг химийн түүхий эд болох эрдэс бодис олборлох
 
1429
Уул  уурхайн бусад олборлолт
Билүү чулуу, асбест, чулуужсан биет, шиллэг эд, өөхөн чулуу, гялтгануур, магнезит зэрэг эрдэс бодис олборлох
 
 
Боловсруулах үйлдвэр
D.15
 
Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл
 
1511
Мах,махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, хадгалалт
Мах хадгалах, хатаах, утах, давслах, лаазлах зэргээр боловсруулах
 
1514
Ургамал, малын гаралтай тос үйлдвэрлэх
D.15
 
Гурил, малын тэжээлийн үйлдвэрлэл
 
1533
Малын холимог, багсармал тэжээл үйлдвэрлэх
D.15
 
Хүнсний бусад үйлдвэрлэл
 
1542
Нишингэ, манжингийн чихэр үйлдвэрлэх
D.17
 
Нэхмэлийн үйлдвэрлэл
 
1711
Амьтан, ургамлын гаралтай ноосон болон цаасан утас ээрэх,нэхэх, будах, цайруулах, хээ тавих
 
1712
Нэхмэл даавууны эцсийн боловсруулалт хийх
 
1729
Шошго, тууз, ариун цэврийн зориулалттай нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх
D.18
 
Үслэг арьсны боловсруулалт
 
1820
Үслэг, нэхий эдлэлийн эцсийн боловсруулалт хийх
D.19
 
Арьс, ширний боловсруулалт
 
1911
Арьс, ширний боловсруулалт
 
1912
Арьс ширэн эдлэл үйлдвэрлэх
 
1920
Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн бүх төрлийн гутал үйлдвэрлэх
D.20
 
Мод, модон эдлэл
 
2021
Наамал, зоргодсон, үртсэн хавтан үйлдвэрлэх
D.23
 
Кокс, шингэн болон цацраг идэвхт түлш
 
2310
Нүүрснээс кокс, давирхай, бусад дайвар бодис үйлдвэрлэх
 
2320
Шатахуун үйлдвэрлэл
Занар, газрын тосноос шингэн болон хийн түлш гаргах
D.24
 
Химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
 
2411
Үйлдвэрлэлд ашиглагдах хий, ацетлин, хүчил, шүлт, будаг, идээлэх бодис зэргийг үйлдвэрлэх
 
2412
Азот, фосфор, калийн бордоо, эдгээрийг агуулсан бодис үйлдвэрлэх
D.26
 
Төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл
 
2692
Галд тэсвэртэй вааран бүтээгдэхүүн
Галд тэсвэртэй барилгын тоосго, тээврийн хавтан, хоолой үйлдвэрлэх
 
2694
Цемент, шохой, гөлтгөнө үйлдвэрлэх
D.27
 
Төмөрлөгийн үйлдвэрлэл
 
2710
Ангижруулсан төмрийн хүдэр, төмрийн хаягдал хайлуулж анхдагч ширэм, ган үйлдвэрлэх /бэлдэц арматур, цутган хийсэн зам төмөр, хоолой, утас гэх мэт/
 
2720
Үнэт, өнгөт металл, алт, мөнгө цэвэрлэх, хайлуулах, цахилгааны болон бусад химийн аргаар ялган өнгөт металл үйлдвэрлэх, зэс, хар тугалга, хөнгөн цагаан, цайр, молибден, вольфрам, ниобий, тантал, цирконий, газрын ховор металл, стронций зэрэг металл, тэдгээрийн хайлш үйлдвэрлэх
D.37
 
Хоёрдогч түүхий эдийн боловсруулалт
 
3720
Төмрөөс бусад хоёрдогч түүхий эд бэлтгэж боловсруулах
 
 
Дэд бүтцийн салбар
Е.40
 
Цахилгаан, хий үйлдвэрлэл, ус хангамж
 
4010
Цахилгаан үйлдвэрлэх, дамжуулах, хуваарилах үйл ажиллагаа /Усан цахилгаан станц, цахилгаан шугам сүлжээ, дулааны болон дизель цахилгаан станцууд/
 
4020
Шатах хий үйлдвэрлэл, хуваарилалт (шингэрүүлсэн шатдаг хийн хангамж, үйлчилгээ, хэрэглээ)
 
4030
Уур үйлдвэрлэл, халуун ус хангамж /Дулааны шугам сүлжээ/
Е.41
 
Ус ариутгал, усан хангамж
 
4100
Хүн ам, үйлдвэрлэлийн хэрэгцээний ус хуримтлуулан ариутгаж түгээх
F.45
 
Барилга
 
4520
Инженерийн хийцтэй барилга байгууламж барих
 
4530
Цахилгаан шат, дохиоллын тоноглол угсрах, байрлуулах, засвар хийх
I.63
 
Аялал, жуулчлал
 
6304
Тээвэр зохицуулалт, аялал жуулчлалд үйлчлэх үйл ажиллагаа (Жуулчны зориулалттай тусгай сонирхлын аяллын хэрэгсэл)
 
Тусгай
"Мянганы зам"-ын барилга байгууламжийг барих /машин механизм түрээслэх/
 
Тусгай
Нефть, хий дамжуулах хоолойн барилга байгууламж
 
 
 
 
 
 
 
 
- -OOO- -
 
 
 
/Засгийн газрын 2003 оны 208, 232 дугаар тогтоолоор оруулсан нэмэлт тусгагдсан./