- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДАЙЧИЛГААНЫ БЭЛТГЭЛ НӨӨЦИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны 230 дугаар тогтоолын хавсралт
ДАЙЧИЛГААНЫ БЭЛТГЭЛ НӨӨЦИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
ДАЙЧИЛГААНЫ БЭЛТГЭЛ НӨӨЦИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг тайван цагт сургаж бэлтгэхэд энэхүү журмыг дагаж мөрдөнө..
1.2. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нь цэргийн бэлтгэл албанд байгаа дараахь насны иргэдээс бүрдэнэ:
1.2.1. цэргийн бэлтгэл албанд байгаа 60 хүртэлх насны дээд офицер;
1.2.2. Цэргийн бэлтгэл албанд байгаа 60 хүртэлх насны ахлах офицер /Энэ заалтыг Засгийн газрын 2007 оны 122 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/;
1.2.3. Цэргийн бэлтгэл албанд байгаа 55 хүртэлх насны дунд офицер, ахлагч /Энэ заалтыг Засгийн газрын 2007 оны 122 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/;
1.2.4. цэргийн бэлтгэл албанд байгаа 50 хүртэлх насны эмэгтэй офицер, ахлагч;1.2.5. Цэргийн бэлтгэл албанд байгаа 19-50 насны байлдагч, түрүүч /Энэ заалтыг Засгийн газрын 2007 оны 122 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/;
1.2.6. 18-50 насны цэргийн жинхэнэ албанд тэнцэх иргэд /Энэ заалтыг Засгийн газрын 2007 оны 122 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/.
1.3. Цэргийн бэлтгэл албанд байгаа иргэд дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тайван цагийн сургалтад тогтоосон хуваарийн дагуу хамрагдах үүрэгтэй.
1.4. Батлан хамгаалах талаархи хууль тогтоомжид заасан дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тайван цагийн сургалтыг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан орон нутгийн зарчмаар зохион байгуулж, орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
Хоёр. Сургалтыг зохион байгуулах
2.1. Аймаг, нийслэлд сургалтын материаллаг баазыг үе шаттайгаар бий болгох замаар дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулан явуулна.
2.2. Сургалтын байртай болох, Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн болон бусад тохиромжтой байрыг ашиглах замаар сургалтын байнгын материаллаг бааз бий болгох, түүнийг бэхжүүлэх асуудлыг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцаж зохицуулан шийдвэрлэнэ.
2.3. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тайван цагийн сургалтыг зохион байгуулахад тухайн бүс, аймаг, нийслэлийн нутаг дэвсгэр дэх цэргийн анги, байгууллага дэмжлэг үзүүлнэ.
2.4. Хугацаат цэргийн алба хаасан цэрэг, түрүүч, гэрээт цэрэг, ахлагч нарыг тусгай болзол шалгуураар, иргэний боловсролын бакалавр, магистр зэрэгтэй хүмүүсийг мэргэжлийг нь харгалзан сонгон авсны үндсэн дээр хуульд заасан хугацаанд тайван цагийн сургалтыг явуулж бэлтгэл офицерыг шинээр бэлтгэнэ.
2.5. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тайван цагийн сургалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор түр томилогдсон офицер, ахлагч түүнчлэн зэвсэг, техникийг аймаг, нийслэлд хүргэх, буцаах болон бусад зардлыг батлан хамгаалах төсвөөс гаргана.
2.6. Цэргийн чухал мэргэжил бүхий нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн, бэлтгэл офицерын давтан сургалтыг Зэвсэгт хүчний Жанжин штаб дайчилгаатай сургуульд татан оролцуулах замаар явуулна.
2.7. Сургалтад хамрагдаж байгаа дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нь нэгдсэн журмаар байрлаж, цэргийн нормын хоол, хувцсаар хангагдана.
2.8. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургалтын явцад байгалийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс учирсан хохирлыг арилгах, хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх, авто зам, барилга байгууламж барих, засварлах зэрэг бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно.
Гурав. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тайван цагийн сургалтын үечлэл, тогтолцоо
3.1. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тайван цагийн сургалт нь дараахь үечлэлтэй байна:
Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтын төрөл,
хугацаа
|
он
|
||||||||||||||
2003
|
2004
|
2005
|
2006
|
2007
|
2008
|
2009
|
2010
|
2011
|
2012
|
2013
|
2014
|
2015
|
2016
|
2017
|
|
Бэлтгэл офицерын сургалт /5 жилд 1 удаа 1 сар/
|
A
|
B
|
C
|
D
|
E
|
A
|
B
|
C
|
D
|
E
|
A
|
B
|
C
|
D
|
E
|
Цэргийн чухал мэргэжил бүхий нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний сургалт /3 жилд 1 удаа 1 сар/
|
A
|
B
|
C
|
A
|
B
|
C
|
A
|
B
|
C
|
A
|
B
|
C
|
A
|
B
|
C
|
Нэгдүгээр зэргийн бусад бэлтгэл үүрэгтний сургалт /5 жилд 1 удаа 1 сар/
|
A
|
B
|
C
|
D
|
E
|
A
|
B
|
C
|
D
|
E
|
A
|
B
|
C
|
D
|
E
|
Хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалт /бэлтгэлд байх хугацаандаа 1 удаа 3 сар/
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын төлөвлөгөөгөөр
|
Тайлбар:
-A. B. C. D. E тэмдгээр дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтад хамрагдах үечлэлийг тэмдэглэв. Жишээлбэл, 2003 онд сургалтад хамрагдсан бэлтгэл офицер, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн нь 2008, 2013 онд сургалтад хамрагдана. Харин 2003 онд сургалтад хамрагдсан цэргийн чухал мэргэжилтэй нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн нь 2006, 2009, 2012, 2015 онд сургалтад хамрагдах юм.
3.2. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тайван цагийн сургалтын тогтолцоо нь дараахь загвараас бүрдэнэ:
Дөрөв. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг тайван цагт сургаж бэлтгэхэд Засгийн газар, батлан хамгаалах болон санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Зэвсэгт хүчний Жанжин штаб, аймаг, нийслэлийн Засаг даргын хүлээх үүрэг
4.1. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг тайван цагт сургаж бэлтгэхэд Засгийн газар дараахь үүрэг хүлээнэ:
4.1.1. дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх боломжийг бүрдүүлэх;
4.1.2. дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэхэд шаардагдах төсвийн бүрдүүлэлтэд хяналт тавих.
4.2. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэхэд батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь үүрэг хүлээнэ:
4.2.1. дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх бодлогыг тодорхойлох;
4.2.2. дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтад хамрагдах цэргийн бэлтгэл үүрэгтний тоог тогтоож аймаг, нийслэлд хүргүүлэх, төсвийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан хуваарилах;
4.2.3. дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэхтэй холбогдсон асуудлаар аймаг, нийслэлийн Засаг даргад зөвлөмж, чиглэл өгөх;
4.2.4. дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтад хяналт тавих.
4.3. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэхэд санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь үүрэг хүлээнэ:
4.3.1. батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг тайван цагт сургаж бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг батлан хамгаалахын төсөвт тусгаж Засгийн газарт оруулах;
4.3.2. дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтын зардлын хуваарилалтад хяналт тавих.
4.4. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэхэд Зэвсэгт хүчний Жанжин штаб дараахь үүрэг хүлээнэ:
4.4.1. дараа жилийн дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тайван цагийн сургалтад хамрагдах цэргийн бэлтгэл үүрэгтний тоог тогтоолгох тухай саналаа жил бүрийн 6 дугаар сарын 1-ний дотор батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах;
4.4.2. дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтын төлөвлөгөө, сургалтыг зохион байгуулах заавар боловсруулж аймаг, нийслэлийн Цэргийн штабт хүргүүлэх;
4.4.3. орон нутагт явагдах дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тайван цагийн сургалтад хичээл заах багш нарыг томилон ажиллуулах талаар цэргийн анги, байгууллагын захирагч, дарга нарт үүрэг, чиглэл өгөх, бэлтгэлийг хангуулах;
4.4.4. сургалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор шаардагдах зэвсэг, техник, сум, галт хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах;
4.4.5. дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтын чанар, байдалд мэргэжлийн хяналт тавих;
4.4.6. орон нутагт сургалтын материаллаг баазыг бий болгоход шаардагдах зэвсэг, техникээр хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх.
4.5. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэхэд аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь үүрэг хүлээнэ:
4.5.1. дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэхэд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвтөө хуваарилуулах асуудлыг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
4.5.2. сургалтын байрыг бэлтгэх, материаллаг бааз бий болгох, түүнийг бэхжүүлэх ажлыг зохион байгуулах, ажиллах орон тоог бүрдүүлж, нийлүүлэх бүтээгдэхүүний нөхцөлөөр гэрээ байгуулах, удирдан чиглүүлэх;
4.5.3. дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх ажлыг удирдан зохион байгуулах;
4.5.4. дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургалтын явцад бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулах;
4.5.5. дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх ажилд Цэргийн штабын үйл ажиллагааг чиглүүлэх;
4.5.6. дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тайван цагийн сургалтад хамрагдагсдын ахуй хангалтыг зохион байгуулах;
4.5.7. дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тайван цагийн сургалтад дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэг хүлээсэн цэргийн анги, байгууллагатай нягт хамтран ажиллах.
Тав. Журмын хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцох
5.1. Журмын хэрэгжилтэд батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
5.2. Журмын хэрэгжилтийн талаар батлан хамгаалахын асуудал эрхэлсэн сайд жил бүр Засгийн газарт танилцуулж байна.
------------оОо------------
Текст томруулах
A
A
A