A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЯАМ БОЛОН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 161 дүгээр тогтоолын хавсралт

ЯАМ  БОЛОН АЙМАГ,  НИЙСЛЭЛИЙН  ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ,  ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны явц, үр дүнд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго, зорилт
1.1.  Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь төрийн захиргааны бүх шатны байгууллагын үйл  ажиллагааны явц, үр дүнгийн  талаархи мэдээлэлд боловсруулалт хийж, зорилтын хэрэгжилт, үр дүн, үр ашиг, нөлөөллийг  шинжлэн дүгнэх, хөгжлийн дараагийн зорилтыг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл, санал, дүгнэлт, зөвлөлгөөгөөр хангахад чиглэгдсэн  үйл ажиллагаа юм.
1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үндсэн зорилго нь: төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүн,  өртөг, зардал, үр нөлөөллийг бодитойгоор тогтоох, гүйцэтгэлийн хүрсэн түвшинг баталгаажуулах, амжилтыг ахиулах,  удирдлагыг цаг үеэ олсон, үнэн зөв мэдээллээр хангахад оршино.
1.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь:
1.3.1. Үйл ажиллагааны тодорхойгүй байдлыг багасгах, гүйцэтгэлийг  сайжруулах боломж,  нөөцийг илрүүлж ашиглах;
1.3.2. Бодлогын сонголтыг хэрэгжүүлэх нөөцийн /орцын/ удирдлага, зохицуулалтын үр нөлөө, өгөөж, гарцыг   сайжруулах;
1.3.3. Шийдвэр гаргах үйл ажиллагааг бодлогын хувилбар, санал, дүгнэлт, зөвлөмжөөр дэмжихэд чиглэгдэнэ.
 
Хоёр. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээ,  тавигдах шаардлага,  тайлагнах  хугацаа:
2.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээнд төрийн захиргааны төв, нутгийн захиргааны бүх шатны байгууллага хамрагдана.
2.2. Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь жилийн үйл ажиллагааны үр дүндээ хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг дараа оны 4 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.
2.3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар жилд 6-гаас доошгүй яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнд энэхүү журмын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна.  
2.4. Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлаг болон сум, дүүргийн үйл ажиллагааны явцад хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний журмыг  Засгийн газрын гишүүн, Монгол Улсын  сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар  тогтооно.
2.5. Үйл ажиллагааны үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан нь дараахь  бүтэцтэй  байна:
2.5.1.  Бодлогын зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн;
2.5.2. УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Засгийн газарт өгсөн үүрэг, чиглэл, зөвлөмж, Засгийн газрын   шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн;
2.5.3. Сайд, аймаг, нийслэлийн Засаг даргаас яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт;
2.5.4. Төсвийн ерөнхийлөн захирагч /сайд/ нараас аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт;
2.5.5. Хөндлөнгийн хяналт, шалгалтын дагуу авсан арга хэмжээ, үр дүн;
2.5.6. Байгууллагын нээлттэй байдлыг хангах чиглэлээр авсан арга хэмжээ, үр дүн.
2.6. Тайлан нь дараахь хавсралтаас бүрдэнэ:
2.6.1. "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-ний биелэлт  /шууд холбогдох арга хэмжээ нэг бүрээр/;
2.6.2. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт  /шууд холбогдох арга хэмжээ нэг бүрээр/;
2.6.3. Засаг даргаас Ерөнхий сайдтай байгуулсан батламжийн хэрэгжилт /заалт нэг бүрээр/;
2.6.4. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт /зорилт нэг бүрээр/;
2.6.5. Аймаг, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт /зорилт нэг бүрээр/;
2.6.6. Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ /энэ журмын     1 дүгээр хавсралтаар/;
2.6.7. Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн тайлан.
2.7. Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний  тайлан нь дараахь шаардлагыг хангасан байна:
 2.7.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд ашигласан мэдээ, баримт нь үнэн зөв байна /ашигласан мэдээ баримт нь үнэн зөв эсэх талаар мэдээлэл өгсөн албан тушаалтан хариуцлага хүлээнэ/;
2.7.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол Улсын болон аймаг, нийслэлийн эдийн засаг, нийгмийг тухайн онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Засгийн газрын  хөтөлбөрүүд, аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийн тухайн онд хүрсэн түвшин нь тодорхой тоо, хувиар илэрхийлэгдсэн байна;
2.7.3. Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээний үзүүлэлтүүдийн гүйцэтгэл нь тайланд үнэн зөв, бодитойгоор  бичигдсэн  байна.
2.8. Үр дүнгийн хяналт-шинжилгээг гүйцэтгэлийн бодит үр дүнг төлөвлөсөн зорилттой харьцуулж өсөлт, бууралтыг тооцоолох аргаар хийж, зорилт, гүйцэтгэлийн   зөрүүгийн шалтгааныг илрүүлэх, тасалдлыг нөхөх, илүү өндөр түвшний зорилго  дэвшүүлэх боломж, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр үр дүнгийн үнэлгээг гаргана.
2.9. Аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний үүргийн биелэлтийн үнэлгээг үр дүнгийн гэрээ байгуулсан төсвийн ерөнхийлөн захирагч /сайд/ бүр өгнө.
2.10. Үйл ажиллагааны зорилтын хүрэх үр дүн буюу төлөвлөсөн гарц нь тодорхой, хэмжигдэхүйц, бодитой, цаг хугацааны хязгаартай байна.
2.11. Хяналт-шинжилгээний дүгнэлт, санал, зөвлөмж нь үйл ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах, тасалдал, доголдлын шалтгааныг илрүүлж засах, байгууллагын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох, төсвийг оновчтой зарцуулах шийдвэр гаргах үндэслэл болно.
2.12. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрхэн ажилласан тухай үнэлгээг сайд бүр өгнө. Үнэлгээг аймаг, нийслэлийн Засаг  даргын Тамгын газарт мэдэгдсэн байх шаардлагатай.
 
Гурав. Хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал
3.1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Засгийн газрын үндэсний хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт нэг бүрийн гүйцэтгэлийг өссөн дүнгээр  гаргаж, тухайн зорилтын шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулж хувиар илэрхийлэн дундаж оноогоор дүгнэнэ.
3.2. Төсвийн ерөнхийлөн захирагч /сайд/-аас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан гэрээ болон төсвийн ерөнхийлөн захирагч нарын ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг худалдан авах болон нийлүүлэх бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлтийн гүйцэтгэлийг хүрэх түвшинд харьцуулан хувиар илэрхийлж дундаж оноогоор дүгнэнэ.
3.3. Зорилтын биелэлтийг дор дурдсан томъёогоор дүгнэнэ:
ЗБ=Г/Т;  Энэ үнэлгээг хувиар илэрхийлэх бол ЗБ=Г/Тх100 гэж тооцно.
Энд ЗБ- зорилтын биелэлт
Г - гүйцэтгэл
З-зорилт буюу хүрэх түвшин
Зорилтын биелэлтийн оноог Б=(Г/Т*100)*0.05-томъёогоор тодорхойлно. Уг оноог үнэлгээний коэффициентоор үржүүлж үнэлгээний оноог тодорхойлно. Үнэлгээний оноо 5-аас илүү гарсан тохиолдолд 1 нэгж оноог 0.1-тэй тэнцүү байхаар тооцно.
3.4. Тоогоор илэрхийлж үнэлэх боломжгүй бодлогын зорилт, арга хэмжээний үнэлгээний оноог тодорхойлохдоо тухайн зорилт, арга хэмжээний  биелэлтийн хувийг 0.05-аар үржүүлж тодорхойлно. Биелэлтийн хувийг тодорхойлоход дараахь зарчмыг баримтална. Үүнд:
Тухайн заалтаар тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, энэ талаар холбогдох шийдвэр, үр дүн гарч, тогтворжсон бол 100 хувь;
Тухайн заалтаар тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч зохион байгуулалтын арга хэмжээ бүрэн авагдсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч эхэлж байгаа бол 90.0 хувь /75.0-100.0 хүртэл хувь/;
Тухайн заалтаар тавьсан зорилгодоо хүрэхийн тулд үндсэн судалгаа, тооцоо,холбогдох бичиг баримт хийгдэж дууссан, шийдвэр гаргагч дээд байгууллагад өргөн барьсан буюу гүйцэтгэл нь тодорхой хэмжээгээр гарч эхэлж байгаа бол гүйцэтгэлийн байдлыг харгалзан 70.0 хувь /50.0-75.0  хувь/;
Бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн, ажил тодорхой хэмжээнд эхэлсэн бол хийгдэж буй ажлын түвшинг харгалзан  50.0 хувь;
Тухайн заалтад тусгагдсан асуудлыг шийдвэрлэх бэлтгэл ажил хийгдэж дуусаад боловсруулалтын шатанд байгаа бол хийгдэж буй ажлын түвшинг харгалзан 30 хувь гэж үзнэ.
Арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа хийх, асуудал тодорхойлох зэрэг бэлтгэл хангахтай холбогдсон арга хэмжээг авч эхэлж байгаа бол ажлын түвшинг харгалзан 10.0 /0-20.0/ хувийн биелэлттэй байна гэж үзнэ.
Ямар ч ажил зохион байгуулаагүй бол 0 үнэлгээ өгнө.
3.5. Ерөнхий сайдаас аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан батламжийн биелэлт нь зорилт нэг бүрийн биелэлтийн хувь /3.3-т заасан томъёогоор тодорхойлогдох/-ийг 0.05-аар үржүүлж гаргасан үнэлгээний онооны нийлбэрийн дунджаар илэрхийлэгдэнэ.
3.6. Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээг энэ журмын 1 дүгээр хавсралтаар баталсан «Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ»-ний дагуу хийнэ.
3.7. Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны ерөнхий үнэлгээ нь «Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ» гэсэн журмын 1 дүгээр хавсралтын үнэлгээний онооны нийлбэрийг үзүүлэлтийн тоонд хувааж гаргасан   оноогоор илэрхийлэгдэнэ.
 
 
Дөрөв.  Шагнал, урамшуулал
4.1. Ерөнхий үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан 3 яамны Төрийн нарийн бичгийн дарга, 5 аймаг, нийслэлийн Засаг даргыг нэг сарын цалинтай тэнцэх мөнгөн шагналаар, авсан онооны дарааллын дагуу 3 яам, 5 аймгийн Засаг даргын Тамгын газрыг дараахь шагналаар шагнаж урамшуулна. Үүнд:
1 дүгээр байр: Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг 3.0 сая төгрөгөөр;
2 дугаар байр: Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг 2.5 сая төгрөгөөр;
3 дугаар байр: Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг 2.0 сая төгрөгөөр;
4 дүгээр байр: Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг 1.5 сая төгрөгөөр;
5 дугаар байр: Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг 1.0 сая төгрөгөөр. 
4.2. Шагналд зарцуулах хөрөнгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөвт жил бүр тусгана.
----оОо----
 
 
 
Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын
Тамгын газрын үйл ажиллагааны явцад
 хяналт-шинжилгээ хийх, үр дүнг 
үнэлэх журмын 1 дүгээр хавсралт
 
 
 
 
 
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ
 
 
 
¹
 
 
Үзүүлэлт
Хэмжих нэгж
Өмнөх он
Гүйцэтгэл
Өсөлт, бууралт
Оноо
Үнэлгээний
коэффициент
Үнэлгээний оноо
I. Бодлогын зорилт,сайд /Засаг дарга/-д үзүүлсэн үйлчилгээний үнэлгээ
 
1.
 
Боловсруулж, шийдвэрлүүлсэн бодлогын арга хэмжээ
1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт
хувь
 
 
 
 
 
1.0
 
2.Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
хувь
 
 
 
 
 
1.0
 
3. Хөтөлбөр, төслийн хэрэгжилт
хувь
 
 
 
 
1.0
 
4. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт
хувь
 
 
 
 
 
1.0
 
5. Засаг даргаас Ерөнхий сайдтай байгуулсан батламжийн хэрэгжилт
хувь
 
 
 
 
 
1.0
 
2.
Хууль тогтоомж, зарлигийн биелэлт
хувь
 
 
 
 
1.0
 
3.
Засгийн газрын шийдвэрийн биелэлт
1. Засгийн газрын тогтоолын биелэлт
хувь
 
 
 
 
1.0
 
2. Ерөнхий сайдын захирамжийн биелэлт
хувь
 
 
 
 
1.0
 
3. Хуралдааны тэмдэглэлийн биелэлт
хувь
 
 
 
 
1.0
 
П. Бодлогын зорилгын хэрэгжилтийн зохицуулалтын үнэлгээ
1.
Засгийн газрын хуралдааны дэг баримтлал
1. Засгийн газрын хуралдаанаар хэлэл-цүүлэх асуудлын төлөвлөгөөний биелэлт
 
хувь
 
 
 
 
0.9
 
2. Нийт асуудалд Засгийн газрын хуралдааны дэг зөрчиж хэлэлцүүлсэн, шийдвэрийн төсөл нь батлагдаагүй асуудлын эзлэх хувь
 
хувь
 
 
 
 
0.9
 
2.
Төсвийн зардлын гүйцэтгэл
хувь
 
 
 
 
1.0
 
3.
Хүний нөөцийн ашиглалт
1. Хүний нөөцийг хөгжүүлэх зорилгын биелэлт
хувь
 
 
 
 
0.8
 
2. Төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээний дундаж
 
оноо
 
 
 
 
0.8
 
Ш. Төрийн захиргааны манлайллын үнэлгээ
1.
Үйл ажил-лагааны төлөвлөлт
1. Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт
 
хувь
 
 
 
 
 
0.9
 
2. Төлөвлөгөөнөөс гадуур гүйцэтгэсэн ажлын биелэлт
 
хувь
 
 
 
 
 
1.0
 
2.
Тушаал, шийдвэрийн биелэлт
хувь
 
 
 
 
0.9
 
IY. Үр дүнг хангасан байдлын үнэлгээ
1.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ
1.Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх төлөвлөгөөний биелэлт
 
хувь
 
 
 
 
0.8
 
2. Үнэлгээний дүнгээр өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлт
 
хувь
 
 
 
 
0.8
 
2
Хөндлөн-гийн хяналт шалгалт, хяналт-
шинжилгээ
1.Хяналт шалгалтын үнэлгээ
оноо
 
 
 
 
0.8
 
2.Хяналт-шинжилгээний үнэлгээ
оноо
 
 
 
 
0.8
 
3. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгасан байдал
 
хувь
 
 
 
 
0.8
 
4.Хяналт-шинжилгээ,үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх шийдвэрийн биелэлт
 
хувь
 
 
 
 
0.8
 
3
Байгуул-лагын нээлттэй байдал
1.Санал, өргөдөл, гомдлын барагдуулалт
хувь
 
 
 
 
0.8
 
2. Хугацаанд нь шийдвэрлэсэн санал, өргөдөл, гомдлын хувийн жин
 
хувь
 
 
 
 
 
0.8
 
3.ВЕБ-сайтад тавьсан хууль тогтоомж, бодлогын шийдвэрийн төслийн нийт төсөлд эзлэх хувь
 
хувь
 
 
 
 
 
0.8
 
4.ВЕБ сайтад тавьсан мэдээлэлд иргэдээс ирсэн саналыг тусгасан байдал
 
хувь
 
 
 
 
 
0.8
 
4
ЗДТГ-ын үйл ажиллагааг сайдуудаас үнэлсэн үнэлгээний дундаж оноо
оноо
 
 
 
 
 
0.8
 
Ерөнхий үнэлгээ
оноо
 
 
 
 
 
 
 
 
Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын
Тамгын газрын үйл ажиллагааны явцад
 хяналт-шинжилгээ хийх, үр дүнг 
үнэлэх журмын 2 дугаар хавсралт
 
 
ЯАМ,  АЙМАГ,  НИЙСЛЭЛИЙН  ЗАСАГ  ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭГ ТООЦОХ АРГАЧЛАЛ
 
1. Хөтөлбөрүүдийн биелэлтийн явцыг үнэлэхдээ Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөрийн  сайд өөрийн эрхлэх ажлын хүрээний болон салбарын хөтөлбөрийн,  аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар Засгийн газрын тогтоол, шийдвэрээр аймаг, нийслэлийн Засаг дарга шууд хэрэгжүүлэх буюу дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр тогтоосон хөтөлбөр болон аймгийн хөтөлбөрийн  зорилт нэг бүрийн биелэлтийг гарган тэдгээрийн дунджаар тооцно.
 
2. Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг үнэлэхдээ яамд сайдын эрхлэх асуудлын хүрээний арга хэмжээ бүрийн хүрэх түвшинг гүйцэтгэлтэй, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын баталсан аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн арга хэмжээ бүрийн хүрэх түвшинг  гүйцэтгэлтэй харьцуулсан үнэлгээгээр  тооцно.
 
3. Хууль, тогтоомжийн биелэлтийг үнэлэхдээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн заалт нэг бүрийн биелэлтийн явцыг хариуцах сайд, аймаг, нийслэлийн Засаг даргын нэрээр үнэлнэ.  Биелэлтийн хувь, оноог гаргахдаа журмын 3,4-ийг баримтална.
 
4. Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг үнэлэхдээ энэхүү аргачлалын 3 дугаар заалтыг жишиг болгоно.
 
5. Төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагааны мэргэшлийн түвшингийн үнэлгээний жигнэсэн дунджийг тооцохдоо Төрийн захиргааны албаны зөвлөлийн 1995 оны 4 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу үйл ажиллагааг нь үнэлсэн албан хаагчдын А үнэлгээг 5, Б үнэлгээг 4, В үнэлгээг 3 гэж тооцно.
 
6.  Хүний нөөцийг хөгжүүлэх зорилтыг үнэлэхдээ хүний нөөцийг хөгжүүлэх талаар яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас баталсан хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтийн хувиар тооцно  /энэ аргачлалын 3 дугаар заалтыг жишиг болгоно/.
 
7. Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тухайн оны үйл ажиллагааны төлөвлөгөөний арга хэмжээ тус бүрийн хүрэх түвшингийн гүйцэтгэлийн хувиар гаргаж ердийн дунджаар тооцно.
 
8. Тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг үнэлэхдээ эрхэлсэн сайд, Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын дарга нарын тушаал, захирамжийн биелэлтийн явцын хувиар тооцно /энэ аргачлалын 3 дугаар заалтыг жишиг болгоно/.
 
9. Хяналт, шалгалтын үнэлгээг яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Төрийн хянан шалгах хороо, Санхүүгийн хяналт шалгалтын газар, хэлтэс, Татварын албанаас хийсэн шалгалтын үнэлгээ, илэрсэн зөрчлийг арилгасан хувиар, хяналт-шинжилгээний үнэлгээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдаас хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, өгсөн зөвлөмж, түүнийг хэрэгжүүлсэн  хувиар тооцно.
 
10. Байгууллагын нээлттэй байдлыг үнэлэхдээ яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт иргэд, байгууллага,  Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн санал, өргөдөл, гомдол түүний барагдуулалтын хувиар тооцно.
 
11. Мэдээ, тайлангийн гаргалт, чанарыг үнэлэхдээ яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлэх мэдээ, тайлангийн хугацаандаа ирүүлсэн байдал, чанарыг харгалзан хувиар тооцно.
 
 
 
-----оОо----
 
/Засгийн газрын 2003 оны 277 дугаар тогтоолоор оруулсан нэмэлт, өөрчлөлт тусгагдсан/