- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Гарын үсэг зурж байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг цуцалсан тохиолдолд Төрийн өмчийн хорооноос авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Засгийн газрын 2003 оны 135 дугаар тогтоолын хавсралт
13. Гарын үсэг зурж байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг цуцалсан тохиолдолд Төрийн өмчийн хорооноос авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа
13. Гарын үсэг зурж байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг цуцалсан тохиолдолд Төрийн өмчийн хорооноос авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа
13.1. Энэхүү Тендерийн журмын дагуу байгуулж, гарын үсэг зурж, хүргүүлсэн Худалдах, худалдан авах гэрээг худалдах, худалдан авах ажиллагааг дуусгавар болгохгүйгээр аливаа шалтгаанаар цуцлах тохиолдолд Төрийн өмчийн хороо нь доорхи арга хэмжээний аль нэгийг авч болно:
1) Худалдан авах удаах үнийг санал болгосон Тендерт оролцогч этгээдэд (цаашид "Удаах байранд шалгарсан тендерт оролцогч" гэх) уг этгээдээс Тендерийн саналын хамт ирүүлсэн Худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн хувилбарт гарын үсэг зурж, хэрэгжүүлэх саналыг бичгээр тавих;
2) Тендерийг дуусгавар болгох.
13.2.Энэхүү Тендерийн журмын 13.1 (1)-р зүйлийн дагуу Төрийн өмчийн хорооноос тавьсан саналыг удаах байранд шалгарсан тендерийн оролцогч нь хүлээн авахаас татгалзах буюу хүлээн авах тухайгаа Төрийн өмчийн хорооноос тогтоосон хугацаанд бичгээр мэдэгдэнэ. Тендерийн журмын 13.1 (1)-р зүйлийн дагуу Төрийн өмчийн хорооноос санал тавихаар шийдвэрлэсэн боловч тендерт ялагчийн санал болгосон үнийн удаах үнийг техникийн саналын үнэлгээгээр адил оноо авсан нэгээс дээш оролцогч санал болгосон тохиолдолд Төрийн өмчийн хороо удаах байрны тендерийн оролцогчийг Тендерийн журмын 11.10-р зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулна.
13.2. Энэхүү Тендерийн журмын 13.1 (1)-р зүйлийн дагуу Төрийн өмчийн хорооноос тавьсан саналыг Төрийн өмчийн хорооноос тогтоосон хугацаанд хүлээж авсан тохиолдолд удаах байранд шалгарсан Тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараахь бичиг баримтыг гаргаж өгнө:
1) Энэхүү журмын 13.1 (1)-р зүйлийн дагуу Төрийн өмчийн хорооноос тавьсан саналыг хүлээн авахыг зөвшөөрч тухайн хуулийн этгээдийн удирдах байгууллагаас (консорциум болон оролцож буй тохиолдолд тухайн консорциумын гишүүн этгээд тус бүрийн удирдах байгууллагаас) гаргасан хүчин төгөлдөр шийдвэр;
2) Итгэмжлэгдсэн төлөөлөгч удаах байранд шалгарсан тендерт оролцогчийг төлөөлөх, уг журмын 13.1 (1)-р зүйлд дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрхтэйг нотолсон хүчин төгөлдөр итгэмжлэл;
3) Тендерийн дэнчин төлснийг нотлох нотолгоо (удаах байранд шалгарсан Тендерийн оролцогчийн тендерийн дэнчинг буцааж өгөөгүй байсан бол дэнчинг төлсөн нотолгоог шаардахгүй).
13.4.Удаах байранд шалгарсан Тендерийн оролцогч нь энэхүү журмын 13.3-р зүйлд дурдсан шаардлагыг хангасан тохиолдолд уг оролцогчоос тендерийн саналтайгаа хамт ирүүлсэн, худалдан авах удаах үнийг зааж бичсэн, Худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн хувилбарт Төрийн өмчийн хорооны дарга гарын үсэг зурж, хуудас бүрийг нь үсэглэн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь хүргүүлнэ. Талуудын харилцан тохиролцсоноор Худалдах, худалдан авах тухай гэрээний төслийн эцсийн хувилбарт зайлшгүй өөрчлөлт (энэ нь нөхцөл байдал өөрчлөгдсөнийг зохицуулахад зайлшгүй шаардагдаж болох өөрчлөлтөөр л хязгаарлагдах ба удаах байранд шалгарсан Тендерийн оролцогчийн санхүүгийн саналд тусгагдсан Худалдан авах үнийн дүнг өөрчлөхгүй) оруулах бол энэхүү өөрчлөлтийг Худалдах худалдан авах тухай гэрээнд оруулж, гэрээний хоёр тал тусгайлан үзэглэнэ.
13.5.Дараахь тохиолдолд тендерийг дуусгавар болгох буюу удаах байранд шалгарсан тендерт оролцогчийн дараачийн этгээдэд Тендерийн журмын 13.1 (1)-р зүйлийн дагуу дахин санал тавих шийдвэрийн аль нэгийг Төрийн өмчийн хороо өөрийн үзэмжээр бие даан гаргаж болно:
а) Удаах байранд шалгарсан тендерийн оролцогч нь энэхүү Тендерийн журмын 13.1 (1)-р зүйлийн дагуу Төрийн өмчийн хорооноос тавьсан саналыг хүлээн авахаас татгалзсан, эсвэл Төрийн өмчийн хорооноос тогтоосон хугацаанд саналыг хүлээн авснаа мэдэгдээгүй,
б) энэхүү Тендерийн журмын 13.3-р зүйлийн дагуу шаардсан бичиг баримтыг гаргаж өгөөгүй,
в) Гэрээний талууд аливаа бусад шалтгаанаар Худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээний нөхцөл болзлын дагуу худалдах, худалдан авах ажиллагааг дуусгавар болгож чадаагүй.
-----оОо------
Текст томруулах
A
A
A