- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АРГАЛАНТЫН АЙМАГ ДУНДЫН ОТРЫН НУТГИЙН ХИЛИЙН ЗААГ
Засгийн Газрын 181 дүгээр тогтоолын хавсралт
АРГАЛАНТЫН АЙМАГ ДУНДЫН ОТРЫН НУТГИЙН ХИЛИЙН ЗААГ
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт орших 1881.0 тоот өндөрлөг, түүнээс зүүн урагш Говь-Алтай, Баянхонгор аймгийн хилийн зааг дахь Холбоо нуурын баруун дэнж дээр орших 1 тоот шон, түүнээс зүүн урагш Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутагт орших 1861.0, 1932.0, 1943.0 тоот өндөрлөгүүд, Бууцагаан сумын нутагт орших 1865.0, 1873.0, 1844.0, 1784.0, 1740.2 тоот өндөрлөгүүд, Мухарын хойд нурууны урдуур гарч Бууцагаан, Баянцагаан сумын хилийн зааг дахь 1495.0 тоотоос зүүн тийш 65 км-т орших 2 тоот шон, уг шонгоос баруун урагш хоёр аймгийн хилийн заагт орших Улаан шалын хоолойн модны овоо (1495.0), Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт орших 1513.6, 1543.6 тоот өндөрлөгүүд, 1543.6 тоотоос зүүн хойш орших 1605.0 тоот өндөрлөг, түүнээс баруун хойш орших Эрүү хайрхан (1772.2), Хар-Овоо (1798.1), түүнээс хойш Эрдэнэ сумын нутагт орших 1881.0 тоот өндөрлөг.
----оОо----
Текст томруулах
A
A
A