- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2002 оны 58 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
ОРОН СУУЦ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ОРОН СУУЦ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
1. Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлан мэдээ гаргах журмыг батлуулах, Сангийн ажлын албыг байгуулах
2002 онд ДБЯ
2. Азийн хөгжлийн банкнаас олгож байгаа орон сууцны санхүүжилтийн 15 сая долларын зээлийг олгож эхлэх
2002 оноос ДБЯ,
Оролцогч арилжааны банкууд
3. Орон сууцны зээл, тусламж авах, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр олон улсын болон гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллах асуудлыг судлах
2002 оноос ДБЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга
4. Төрийн албан хаагчдад улс, орон нутгийн төсвөөс орон сууцны зориулалтаар буцалтгүй тусламж олгох асуудлыг судлах
2002 онд ДБЯ, СЭЗЯ, НХХЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга
5. Орон сууцны зориулалтаар зээл, тусламж авахад иргэдэд туслах, зөвлөлгөө өгөх үйлчилгээ үзүүлэх
2002 оноос ДБЯ,НХХЯ, ОСХС-гийн ажлын алба
6. Төрийн албан хаагчдын орон сууцны хэрэгцээний судалгааг үндэслэн төрийн байгууллагуудад орон сууцыг зохих журмын дагуу ээлж дараатай олгох
2002 оноос, ДБЯ, НХХЯ, Орон сууц хөгжүүлэх сан(ОСХС)-гийн ажлын алба
7. Өөрийн ажилтан болон хүн амын эмзэг хэсэгт зориулан орон сууц барих санаачилга гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад урт хугацааны зээл, газрын зөвшөөрлийг эхний ээлжинд олгох
2002 оноос ДБЯ, НХХЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ОСХС-гийн ажлын алба
8. БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгийг төрийн албан хаагч, ахмад настанд зориулж орон сууц барихад зарцуулах асуудлыг боловсруулах
2002-2003 он ДБЯ
9. БНХАУ-ын 50.0 сая юаний хөнгөлөлттэй зээлээр баригдах 1000 айлын орон сууцыг ашиглалтад оруулах
2000-2008 он ДБЯ, Нийслэлийн Засаг дарга,"Гангаринвест" ХХК
10. Японы Засгийн газрын 1.0 сая долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөс гэр хорооллын иргэдэд зээл олгож эхлэх
2002 оноос ДБЯ, Төслийн ажлын алба
11. Залуучуудын орон сууцны цогцолбор, оюутны байр, аймаг, сумын төвийн сургуулийн дотуур байрыг засварлах, шинээр барихад улсын төсвөөс зохих хэмжээний хөрөнгийг жил бүр зарцуулах
2002 оноос ДБЯ, СЭЗЯ, НХХЯ, БСШУЯ
12. Цөөн ам бүлтэй өрхөд зориулсан нийтийн орон сууц барих
2003 оноос ДБЯ
13. Орон сууц барихад зориулж хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөөний дагуу инженерийн шугам сүлжээг бэлтгэх ажлын санхүүжилтийг судлах, шийдвэрлэх
2002 оноос ДБЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга
14. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас орон сууц, гэрийн модон болон зөөлөн эдлэл, мөн түүнчлэн орон нутгийн түүхий эдээр барилгын материал үйлдвэрлэх, ажлын байр шинээр бий болгож байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зээл олгох
2002 оноос ДБЯ, НХХЯ, ҮХЯ
15. Дуусаагүй барилгын хэмжээг улсын хэмжээнд тогтоож, тэдгээрээс орон сууцны зориулалтаар ашиглаж болох барилгыг ашиглалтад оруулах
2002 онд ТӨХ, ДБЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга
16. Иргэдийнхээ орон сууцны хангамж түүнд шаардагдах санхүүжилт, техникийн асуудлыг шийдвэрлэж байгаа гадаад орнуудын туршлагатай танилцаж, судлах
2002 онд ДБЯ, СЭЗЯ
17. Төрийн албан хаагчдад орон сууц барихад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгуулах
2002 оноос ДБЯ,НХХЯ,СЭЗЯ
18. Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, шүүх зэрэг төрийн тусгай албан хаагчдыг албаны орон сууцаар хангах дэс дараатай арга хэмжээ авах
2002 оноос ДБЯ, НХХЯ, БХЯ, ХЗДХЯ
19. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Зуунмод, Чойбалсан хотын барилгажсан хэсгийн нягтралыг сайжруулах
2002 оноос аймаг, нийслэлийн Засаг дарга
20. Гэр хорооллыг цэвэр, бохир усны нэгдсэн системтэй болгох асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх
2002 оноос ДБЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга
21. Орон сууцанд шинэ техник технологи нэвтрүүлэн, дулаан тусгаарлах өндөр чадвартай материал, хөнгөн бүтээц, эдлэхүүн хэрэглэх
2002 оноос Барилга, хот байгуулалт,нийтийн аж ахуйн газар /БХБНААГ/, Барилга архитектур корпораци
22. Амины орон сууцны орчин үеийн дизайн бүхий загвар зураг, төсөл боловсруулах
2002 оноос БХБНААГ
23. Барилгын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх
2002 оноос ДБЯ, НХХЯ
24. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ байгаль орчин, экологийн тэнцвэрийг хангах, байгалийн нөөц, баялгийг зохистой ашиглах асуудлыг иж бүрнээр авч үзэх
2002 оноос ДБЯ, БОЯ, ҮХЯ
25. Орон сууц хөгжүүлэх улсын санд төвлөрсөн төсвөөс жил бүр олгох хөрөнгийг шийдвэрлүүлэх
2002 оноос ДБЯ, СЭЗЯ
26. Орон сууц хөгжүүлэх орон нутгийн санд аймаг, нийслэлийн төсвөөс жил бүр олгох хөрөнгийг шийдвэрлүүлэх
2002 оноос аймаг, нийслэлийн Засаг дарга
27. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан иргэд, түүний ар гэрт орон сууц олгох
2002-2004 СЭЗЯ, ДБЯ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс
---оОо---
Текст томруулах
A
A
A