A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 212 дугаар тогтоолын хавсралт

ХИЛИЙН БООМТУУДЫН ТАЛААР БАРИМТЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
 
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн хэтийн төлөв, улс хоорондын болон дотоодын бүх төрлийн замын сүлжээ, Мянганы замын гол гарцууд, чөлөөт бүсийн байршилтай уялдуулан, дэд бүтцийн салбарын хөгжлийн ойрын болон хэтийн зорилт, хилийн бүсийн орон нутгийн ашиг сонирхол, хилийн боомтуудын үйл ажиллагааны өнөөгийн байдлыг харгалзан шинээр хилийн боомт нээх, хаах, хөрш орнуудтай байгуулсан хэлэлцээрээр нэгэнт тогтоосон боомтуудын үйл ажиллагааг сайжруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд дор дурдсан  чиглэл баримтална:
 
Нэг. Сайжруулан өргөтгөх боомтууд:
 
     а. Монгол-Хятадын хилд
 
      1. Булган-Такашикен авто замын боомт
                Олон улсын зорчигч, ачаа тээврийн харилцааны боомт болгох.
      2. Бургастай-Лаоемяо авто замын боомт
                Улсын хилд ойртуулан шилжүүлж, хэлэлцээрийн дагуу ажиллуулах.
      3. Шивээхүрэн-Сэхээ авто замын боомт
                Улсын хилд ойртуулан шилжүүлж, байнгын ажиллагаатай болгох.
      4. Замын-Үүд-Эрээн авто замын боомт
                Олон улсын зорчигч, ачаа тээврийн харилцааны боомт болгох.
      5. Бичигт-Зүүн хатавч авто замын боомт
                Өргөжүүлэн тохижуулж, байнгын ажиллагаатай болгох.
б. Монгол-Оросын хилд
      1. Цагааннуур-Ташанта авто замын боомт
                Хэлэлцээрийн дагуу олон улсын зорчигч, ачаа тээврийн харилцааны боомт болгох.
      2. Ханх-Монд авто замын боомт
                Өргөжүүлэн тохижуулж,  хэлэлцээрийн дагуу ажиллуулах.
      3.Эрээнцав-Соловьёвск авто замын боомт
                Хэлэлцээрийн дагуу олон улсын зорчигч, ачаа тээврийн харилцааны боомт болгох.
    
Хоёр. Хаах боомтууд
       а. Монгол-Хятадын хилд
      1. Даян-Хуншаньзюй авто замын боомт
                Ганц модны чиглэлээр шинээр боомт нээх тохиолдолд хаах.
      2. Байтаг-Улиастай авто замын боомт
                Булган-Такашикен боомтыг байнгын ажиллагаатай болгох тохиолдолд хаах.
      3. Баянхошуу-Өвдөг авто замын боомт
                Тухайн хэсэгт Нөмрөг-Рашаантын чиглэлд шинээр боомт нээх тохиолдолд хаах.
      б. Монгол-Оросын хилд
      1. Давст-Сарыг Холь дамжин өнгөрөх боомт
                Ашиглах шаардлагагүй тул хаах.
      2. Тэс-Сарыг Холь дамжин өнгөрөх боомт
                Ашиглах шаардлагагүй тул хаах.
      3. Шишгэд гол-Ушь бэлдир түр ба улирлын ажиллагаатай боомт
                Ашиглах боломжгүй тул хаах.
      4. Хонгор-Овоо-Боций авто замын боомт
                Ашиглах шаардлагагүй тул хаах.
 
Гурав. Шинээр нээх боомтууд
Монгол-Хятадын хилд
 1. Нөмрөг-Рашаант авто замын боомт
Түмэн гол төслийн хүрээнд болон Мянганы замын зүүн хэсгийн гол гарц болох Дорнод аймгийн Сүмбэр сумын Нөмрөгийн чиглэлд шинээр байгуулах.
 2. Ханги-Мандал авто замын боомт
 Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг, хилийн 324 дүгээр тэмдгийн чиглэлд шинээр байгуулах.
3. Ганц модны авто замын боомт
 
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутаг,хилийн 31 дүгээр тэмдгийн чиглэлд шинээр байгуулах.
 
Дөрөв.Хэвээр ажиллах боомтууд
Энэхүү чиглэлийн нэг, хоёр, гурав дахь бүлэгт дурдаагүй боомтууд хөрш орнуудтай байгуулсан хэлэлцээрт заасны дагуу одоогийн журмаар хэвээр ажиллана.
 
 
 
 
----оОо----