- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮН АМЫН БИЕ БЯЛДРЫГ ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн Газрын 2002 оны 139 дүгээр тогтоолын хавсралт
ХҮН АМЫН БИЕ БЯЛДРЫГ ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Хөтөлбөрийн үндэслэл
1.1. Өнөөгийн байдал
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүнийг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлийг багасгах, амьдрах орчинг сайжруулж, зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага идэвхтэй хөдөлгөөний хомсдол нь тахир дутуу болох, нас барах 10 гол шалтгааны нэг гэж үзэж байгаа юм.
1.2 Тулгамдсан асуудал
1.2.1. Монгол Улсын хүн амын нас баралтын шалтгаанд хөдөлгөөний хомсдолоос хамааралтай цусны эргэлтийн тогтолцооны эмгэг, хавдар, хоол шингээх эрхтэний өвчнүүд зонхилж байгаа бөгөөд цусны эргэлтийн тогтолцооны өвчин жилээс жилд нэмэгдэж, 2001 онд нас баралтын шалтгааны 35,3%-ийг эзлэх болсон байна. Гэтэл цусны даралт ихтэй өвчтөний 82,2% нь биеийн тамираар огт хичээллэдэггүй ажээ.
1.2.2. Монгол Улсын хүн амын 31,8% нь илүү жинтэй, илүү жинтэй хүмүүсийн 51,1% нь Улаанбаатар хотод амьдардаг, 30,4%-ийг оюуны ба хөнгөн хөдөлмөр эрхлэгчид, 41,9%-ийг ажилгүй хүмүүс эзэлж байгаа бөгөөд тэдгээрийн 76,2% нь биеийн тамирын дасгал хийдэггүй нь судалгаагаар тогтоогджээ.
1.2.3. Хүн бүр биеийн тамир, чийрэгжилтийг амьдралынхаа хэрэгцээ болговол бие бялдраа үв тэгш хөгжүүлээд зогсохгүй аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэж, улмаар хувь хүн болон нийгэмд эдийн засгийн хэмнэлт гаргах нөхцөл бүрдэх юм.
1.2.4. 2000 оны "Хүн амын бие бялдрын хөгжилтийн түвшинг тодорхойлох сорил"-ын дүнгээр судалгаанд хамрагдсан сургуулийн өмнөх насны хүүхдийн 48.6%, өсвөр насны хүүхдийн 40.1%, насанд хүрсэн иргэдийн 42.6% нь тус тус бие бялдрын зохих түвшинд хүрээгүй, цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт орсон залуучуудын 3 хүн тутмын нэг нь өвчний учир, таван хүн тутмын нэг нь бие бялдрын хөгжил дутмагийн улмаас цэргийн албанд тэнцэхгүй гэсэн үнэлгээ авсан байна.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
2.1 Хөтөлбөрийн зорилго
Хүн амын бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх замаар хөдөлгөөний хомсдолоос шалтгаалсан өвчлөл, эндэгдлийг бууруулах.
2.2 Хөтөлбөрийн зорилт:
2.2.1. Хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, биеийн тамир, чийрэгжүүлэлтийн арга хэмжээг дэмжих орчин бүрдүүлэх;
2.2.2. Хүн амын дунд явуулах нийтийн биеийн тамирын мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг сайжруулах;
2.2.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, иргэдийн оролцоо, идэвхи санаачлага, хамтын ажиллагааг өрнүүлэх, дэмжих замаар хүн амыг хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх;
2.2.4. Бие бялдрын хөгжил дутмаг, хөдөлгөөний хомсдолоос хамааралтай өвчтэй хүмүүст үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах.
Гурав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх
үйл ажиллагааны төлөвлөгөө
Д/д
|
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
|
Хэрэгжүүлэх байгууллага
|
Хуга-цаа
|
3.1. Бүх түвшинд хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, биеийн тамир, чийрэгжүүлэлтийн ажлыг дэмжих орчинг бүрдүүлэх зорилтын хүрээнд
|
|||
3.1.1.
|
Биеийн тамир, чийрэгжилтийн арга хэмжээний удирдлага, хяналт,зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох
|
ЭМЯ,БСШУЯ
СЭЗЯ,БТСҮТ
|
2003
|
3.1.2.
|
Байгууллага, хамт олны хүч хөрөнгөөр биеийн тамир, чийрэгжилтийн талбай, танхим байгуулах хөдөлгөөнийг өрнүүлж, дэмжлэг үзүүлэх
|
ЭМЯ,СЭЗЯ, БТСҮТ,
аймаг,нийс-лэлийн ЗДТГ
|
2002-2008
|
3.1.3.
|
Биеийн тамир, чийрэгжилтийн байгууламжийг спортын тоног төхөөрөмж, хэрэглэлээр үе шаттай хангах арга хэмжээ авах
|
ЭМЯ,СЭЗЯ, БТСҮТ
|
2003-2008
|
3.1.4.
|
Нийтийн биеийн тамир, чийрэг-жилтээр мэргэшсэн боловсон хүчний хүрэлцээ, чадавхийг сайжруулах
|
СЭЗЯ,ЭМЯ,
БСШУЯ,БТСҮТ
|
2002-2008
|
3.1.5.
|
Байгууллага, хамт олны ажлын үр дүнгийн үзүүлэлтэд биеийн тамир, чийрэгжилтийн талаар зохион байгуулсан ажлыг оруулан тооцож байх
|
Яамд, аймаг нийслэлийн ЗДТГ
|
2002-2008
|
3.2.Хүн амын дунд явуулах мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг сайжруулах зорилтын хүрээнд
|
|||
3.2.1
|
Биеийн тамирын дасгал, хөдөлгөөнийг иргэн бүр эрүүл мэндээ бэхжүүлэх, бие бялдраа хөгжүүлэх зайлшгүй хэрэгцээ болгох зан үйлийг хэвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны стратеги боловс-руулж хэрэгжүүлэх
|
ЭМЯ,БСШУЯ,
РТХЭГ,БТСҮТ |
2002-2008
|
3.2.2
|
Хүн амд бие дааж өөрийн эрүүл мэндээ бэхжүүлэх, бие бялдраа хөгжүүлэх чадвар, дадал эзэм-шүүлэхэд чиглэсэн сургалт, арга хэмжээг зохион байгуулах
|
ЭМЯ, РТХЭГ,
БТСҮТ
|
2002-2008
|
3.2.3.
|
Биеийн тамир, чийрэгжилтийн арга зүйн зөвлөмж, гарын авлага, сурталчилгааны мате-риал, хөдөлгөөний жорыг боловсруулж хэвлүүлэх, хүн амд түгээх арга хэмжээ авах
|
ЭМЯ,БТСҮТ
|
2002-2008
|
3.2.4.
|
Хүн амын эрүүл мэнд, бие бялдрын чийрэгжилтийн дасгал, хөдөлгөөнийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зааж сургах ажлыг өргөжүүлэх
|
ЭМЯ, РТХЭГ,
БТСҮТ |
2002-2008
|
3.2.5.
|
Биеийн тамир, чийрэгжилтийн арга зүйч, багш, эмч нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтыг тогтмолжуулах
|
ЭМЯ,БСШУЯ
БТСҮТ
|
2002-2008
|
3.2.6.
|
Биеийн тамир, чийрэгжилтийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, төгсөлтийн дараахь сургалтад хамруулах
|
БСШУЯ,ЭМЯ,
БТСҮТ
|
2002-2008
|
3.2.7.
|
Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тодор-хойлох сорил, үнэлгээг шинэчилж мөрдүүлэх
|
ЭМЯ, БСШУЯ,
БХЯ,БТСҮТ
|
2002-2008
|
3.2.8.
|
Хүн амын бие бялдрын чийрэгжилтийн түвшинг хянах, бие бялдрын хөгжлийг тодор-хойлох үзлэгийг улсын хэмжээнд жил тутам зохион байгуулах
|
ЭМЯ, БСШУЯ,
БХЯ,БТСҮТ,
холбогдох төрийн бус байгууллага
|
2002-2008
|
3.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, иргэдийн оролцоо, идэвхи санаачлага, хамтын ажиллагааг өрнүүлэх, дэмжих замаар хүн амыг хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилтын хүрээнд
|
|||
3.3.1.
|
Зэвсэгт хүчин, бусад цэргийн бие бүрэлдэхүүний биеийн тамир, чийрэгжилтийн ажлыг эрчим-жүүлэн цэргийн албан хаагчдын бие бялдрын хөгжилтийн түвшинг дээшлүүлж, бэлтгэлжилтийг сайжруулах арга хэмжээ авах
|
БХЯ,ХЗДХЯ
|
2002-2008
|
3.3.2.
|
Хоригдол, урьдчилан хорих төвд саатуулагдаж буй сэжигтний эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн биеийн тамир, чийрэг-жилтийн шаардлагатай арга хэмжээг холбогдох байгуул-лагатай хамтран авч хэрэгжүүлэх
|
ХЗДХЯ
|
2002-2008
|
3.3.3.
|
Байгууллага, аж ахуйн нэгж бүр хамт олны ажил мэргэжлийн онцлогт тохирсон биеийн тамир, чийрэгжилтийн арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх
|
Байгууллага, аж ахуйн нэгж бүр
|
2002-2008
улирал тутам
|
3.3.4.
|
Биеийн тамирын дасгал, хөдөлгөөнөөр тогтмол хичээл-лэдэг хамт олон, хувь хүнийг сурталчилах, урамшуулах ажлыг тогтмолжуулах
|
БТСҮТ, бүх шатны ЗДТГ,
аж ахуйн нэгж, байгууллага
|
2003-2008
|
3.3.5.
|
Боловсролын байгууллагын биеийн тамирын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх
|
БСШУЯ,
ЭМЯ,БТСҮТ
|
2002,
2003
|
3.3.6.
|
Хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, бие бялдрыг чийрэг-жүүлэх, хүүхэд, залуучууд бие бялдраа бие даан хөгжүүлэх албан бус сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх
|
БСШУЯ,ЭМЯ,
БТСҮТ
|
2002-2008
|
3.3.7.
|
Хөдөлгөөний жорыг өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэглүүр болгоход чиглэсэн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх
|
ЭМЯ,БСШУЯ
|
2002-2008
|
3.3.8.
|
Суралцагсдын бие бялдрыг хөгжүүлэхэд чиглэсэн биеийн тамир, спортын арга хэмжээг бүх шатны боловсролын байгуул-лагуудад өргөнөөр зохион байгуулах
|
БСШУЯ,БТСҮТ
|
2002-2008
|
3.4. Бие бялдрын хөгжил дутмаг, хөдөлгөөний хомсдолоос хамааралтай өвчтэй хүмүүст үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд
|
|||
3.4.1.
|
Хөдөлгөөний хомсдолоос хамаа-ралтай өвчний бүлэг бүрт тохирсон хөдөлгөөний болон эмийн бус эмчилгээний жорыг боловсруулж мөрдөх
|
ЭМЯ,БТСҮТ
|
2002-2008
|
3.4.2.
|
Эмчилгээнд биеийн тамирын дасгал, хөдөлгөөний жорыг ашиглах сургалтад өрхийн болон сум, дүүргийн эрүүл мэндийн ажилтнуудыг хамруулах
|
ЭМЯ, аймаг,нийс-лэлийн ЗДТГ
|
2003
2008
|
3.4.3.
|
Анагаах ухааны болон биеийн тамирын дээд сургууль, коллежуудын сургалтын хөтөлбөрт биеийн тамир, чийрэгжилтийн арга зүйн хичээлийг оруулах
|
БСШУЯ,ЭМЯ
|
2003-2008
|
Дөрөв.Хөтөлбөрийн удирдлага, зохион
байгуулалт,санхүүжилт, хугацаа
4.1 Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
4.1.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд мэргэжлийн түвшинд зохион байгуулах, удирдлага зохицуулалт, мэдээллээр хангаж, хэрэгжилтэд хяналт тавих, үнэлгээ өгөх ажлыг эрүүл мэнд, биеийн тамир, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага холбогдох мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор гүйцэтгэнэ.
4.1.2. Орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих асуудлыг бүх шатны Засаг дарга, түүний Тамгын газар холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэж, ажлын үр дүнг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.
4.1.3. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл, Засгийн газарт жил бүр тайлагнаж байна.
4.2 Хөтөлбөрийн санхүүжилт
Үндэсний хөтөлбөрийн санхүүжилт нь улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвийн хөрөнгө, олон улсын байгууллагын хандив, тусламж, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, иргэдийн хандив, тусламжийн хөрөнгөөс бүрдэнэ.
4.3 Хөтөлбөрийн хугацаа
Хөтөлбөрийг 2002–2008 онд хэрэгжүүлнэ.
Тав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт,шалгуур үзүүлэлт
5.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар гүйцэтгэнэ.
5.2.Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт /Энэ хэсгийг Засгийн газрын 2005 оны 97 дугаар тогтоолоор өөрчилсөн/
¹
|
Шалгуур үзүүлэлт
|
2004 оны түвшин
|
2008 онд хүрэх түвшин
|
1
|
Хүн амын бие бялдрын хөгжлийн зохих түвшинд хүрсэн байдал /хувиар/
-сургуулийн өмнөх нас
-өсвөр нас
-насанд хүрэгчид
|
51.4%
49.9%
47.4%
|
60.0%
70.0%
60.0%
|
2
|
Хүн амыг эрүүлжүүлэн чийрэгжүүлэх асуудлаар боловсрол олгох сургалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байдал
|
Нийт 130
удаа
|
Сурталчилгааны тоог жил бүр нэмэгдүүлсэн байна
|
3
|
Улсын хэмжээний нийтийг хамарсан спортын арга хэмжээнд оролцогсдын тоо:
-ЕБС-ийн хүүхэд
-Залуучууд
-Насанд хүрэгчид
-Ахмадууд
|
3854
1960
4756
500
|
Оролцогсдын тоог жил бүр нэмэгдүүлсэн байна
|
4
|
Төв, орон нутагт ажиллаж байгаа биеийн тамирын мэргэжлийн арга зүйчдийн тоо
|
40
|
80
|
5
|
Чийрэгжүүлэлтийн танхим,төвийн тоо
|
150
|
250
|
-----оОо-----
Текст томруулах
A
A
A