- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТАРИАЛАНГИЙН ГАЗРЫГ ДАВУУ ЭРХЭЭР ЭЗЭМШYYЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт
ТАРИАЛАНГИЙН ГАЗРЫГ ДАВУУ ЭРХЭЭР ЭЗЭМШYYЛЭХ ЖУРАМ
ТАРИАЛАНГИЙН ГАЗРЫГ ДАВУУ ЭРХЭЭР ЭЗЭМШYYЛЭХ ЖУРАМ
1. Газрын тухай хуулийн 29.3-т заасны дагуу Монгол Улсын иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд (цаашид "иргэнд" гэх) зориулан тариалангийн газрыг їр тариа болон тємс, хїнсний ногоо тарих зориулалтаар давуу эрхээр эзэмшїїлэх (цаашид "давуу эрхээр эзэмшїїлэх" гэх)-д энэ журмыг дагаж мєрдєнє.
2. Газар тариалангийн салбарт гурваас доошгүй жил ажиллаж түүний ургацын борлуулалтаас үндсэн орлогоо олж байгаа, түүнчлэн энэ салбарт өмнө нь гурваас доошгүй жил ажиллаж ургацын борлуулалтаас үндсэн орлогоо олдог байсан иргэн хүсэлт гаргасан бол түүнд тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлнэ.
3. Энэ журмын 2-т заасан болзлыг хангасан иргэн тариалангийн газрыг давуу эрхээр эзэмших хүсэлтээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу багийн Засаг даргад гаргана.
4. Багийн Засаг дарга тариалангийн газрыг давуу эрхээр эзэмших тухай иргэдийн гаргасан хїсэлтийг хїлээн авах эцсийн хугацааг тогтоож иргэдэд зарлах бєгєєд энэ хугацаанд багтааж ирїїлсэн хїсэлтийг хїлээн авснаас хойш 14 хоногт багтаан багийнхаа иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлнэ. Багийн иргэдийн Нийтийн Хурал газрыг давуу эрхээр иргэдэд эзэмшүүлэх боломжтой эсэх тухай саналаа хүсэлт гаргасан иргэн тус бүрээр хэлэлцэн гаргана.
5. Багийн Засаг дарга иргэдийн Нийтийн Хурлын саналыг ажлын 5 хоногт багтаан сумын Засаг даргад хүргүүлнэ.
6. Тариалангийн газрыг иргэнд давуу эрхээр эзэмшїїлэх тухай багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг сумын Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй тулган 14 хоногт багтаан нягталж үзээд иргэн бүрт эзэмшүүлэх газрын байршил, хэмжээний талаар саналаа боловсруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулна.
7. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай асуудлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хэлэлцэж тухайн иргэн бүрт давуу эрхээр эзэмшүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээ (га-гаар)-г тодорхойлж, иргэн бүрээр дараалал тогтоож шийдвэр гаргана.
8. Тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсны дараа сумын Засаг дарга иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх газрыг дугаарлаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон дарааллын дагуу давуу эрхээр тариалангийн газар эзэмших эрх бүхий иргэдээр талбайг сонгуулна.
9. Газрыг сонгуулахдаа энэ журмын 2-т заасан болзлыг хангасан бөгөөд уг газрыг ашиглаж байгаа иргэнд эхний ээлжинд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлнэ.
10. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга тариалангийн газрыг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, сумын газрын даамал хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулж гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ.
11. Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшсэн иргэн Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.2, 40.1.4, 40.1.5, 40.1.6-д заасан зөрчил гаргавал уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно.
---оОо---
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх