A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 46 дугаар тогтоолын хавсралт

ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭ
 
Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ...............................хуулийн ... зүйлийн .... хэсэг (заалт)-ийг үндэслэн нэг талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Санхүү, эдийн засгийн сайд /цаашид "Сайд" гэнэ/, нөгөө талаас тогтвортой байдлын гэрээ байгуулахаар хүсэлт гаргасан ......... улсад үүсгэн байгуулагдсан, аж ахуйн нэгжийн ........ тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахыг зөвшөөрсөн ........ дугаартай гэрчилгээтэй, ашигт малтмалын орд ашиглах ........ дугаарын лиценз эзэмшигч ....................үйл ажиллагаа явуулах ............... компани буюу .... улсын иргэн .................. /цаашид хөрөнгө оруулагч гэнэ/-тай хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах татварын орчныг тодорхой хугацаанд тогтвортой байлгах баталгаа болгож энэхүү гэрээг байгуулав.
Нэг. Гэрээгээр зохицуулах зүйл
1.1. Энэхүү Гэрээ нь хөрөнгө оруулагч Монгол Улсын ...............  аймаг /хот/-ийн ................... сум /дүүрэг/-ын нутаг дэвсгэрт ............................. ............................................ үйл ажиллагаа явуулахад нь татварын тогтвортой нөхцөлөөр хангах, тухайн хөрөнгө оруулалтын зорилго, хэмжээ, гэрээг цуцлах үндэслэл, хэрэгжүүлэх хугацаа, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Хоёр. Үндсэн нөхцөл
2.1. ................................................ ......... хуулийн ...... зүйлийн ..... хэсэгт заасны дагуу хөрөнгө оруулагчийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь .......... сая ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгөөс багагүй байх тул ..... жилийн хугацаатайгаар энэхүү гэрээг байгуулав.
2.2. Хөрөнгө оруулагчийн төлбөл зохих аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ..... хувь, импортын барааны гаалийн албан татвар .... хувь,  нэмэгдсэн өртгийн албан татвар ..... хувь, онцгой албан татвар ..... хувь, авто бензин, дизелийн түлшний албан татвар .... хувь буюу энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед үйлчилж байгаа хууль тогтоомжид заасан хувь, хэмжээнд байна.
2.3. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед үйлчилж байгаа Засгийн газраас баталсан тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай  аж ахуйн нэгж үйлдвэрлэл явуулахдаа технологийн зориулалтаар ашиглах, угсарч суурилуулах тоног төхөөрөмж, хүнд механизмыг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.
2.4. Хөрөнгө оруулагчийн экспортод гаргасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ "О"-тэй тэнцүү байна.
2.5. Хөрөнгө оруулагч төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байгаа ашигт малтмалын холбогдолтой харилцааг зохицуулж байгаа хуульд заасан хэмжээгээр тооцно.
2.6. Хөрөнгө оруулагч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, олон улсын зах зээлийн үнээр борлуулах, үүнээс олсон төгрөгийн болон валютын орлогоо захиран зарцуулахад нь энэ талаар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд олгодогтой адил эрх, нөхцөлөөр хангана.
Гурав. Гэрээний хугацаа
3.1. Гэрээг 20.. оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс эхлэн 20.. оны ... дүгээр сарын ...-ны өдрийг хүртэл ... жилийн хугацаатайгаар байгуулав.
Дөрөв. Хөрөнгө оруулагчийн үүрэг, эрх
4.1. Хөрөнгө оруулагч Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
4.2. Хөрөнгө оруулагч гэрээний хугацаанд үйл ажиллагаагаа тогтмол, хэвийн явуулах үүрэгтэй.
4.3. Хөрөнгө оруулагч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр энэхүү гэрээнд гарын үсэг зурснаас хойш ... жилийн хугацаанд нийт ......... сая ам.долларын хөрөнгө оруулалтыг дараахь хуваарийн дагуу хийнэ:
 
Хөрөнгө оруулалтын жил
Хугацаа
Хөрөнгө оруулалтын хэмжээ /сая ам.доллар/
Үүнээс
Мөнгөн хэлбэрээр
Бусад хэлбэрээр
1
20.. оны .. дугаар сарын ..-ны өдрөөс
20.. оны .. дугаар сарын..-ны өдрийг хүртэл
 
 
 
2
20.. оны .. дугаар сарын ..-ны өдрөөс
20.. оны .. дугаар сарын..-ны өдрийг хүртэл
 
 
 
3
20.. оны .. дугаар сарын ..-ны өдрөөс
20.. оны .. дугаар сарын..-ны өдрийг хүртэл
 
 
 
 
4.4. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дараагийн жилийн мөн өдрийг хүртэлх хугацааг энэхүү гэрээний хувьд "Хөрөнгө оруулалтын жил" гэж үзнэ.
4.5. Хөрөнгө оруулагч нь тухайн хөрөнгө оруулалтын жилд оруулсан хөрөнгө оруулалтын тайлангаа дараагийн хөрөнгө оруулалтын жилийн эхний сард багтаан Санхүү, эдийн засгийн яамнаас баталсан маягтын дагуу гаргаж, тухайн салбарыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар хянуулан Сайдад хүргүүлнэ.
4.6. Хөрөнгө оруулагч бүтээгдэхүүнээ борлуулснаас олсон орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аль нэг арилжааны банкинд нээсэн дансанд эхлэн байршуулна.
4.7. Хөрөнгө оруулагч нь тухайн хөрөнгө оруулалтын жилд төлөвлөснөөс илүү хөрөнгө оруулалт хийсэн нөхцөлд давсан хэсгийг дараагийн жилийн хөрөнгө оруулалтад оруулж тооцох эрхтэй.
4.8. Хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгө, техник, тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материал, оюуны өмч болон хуулиар зөвшөөрөгдсөн бусад байдлаар хийх эрхтэй.
4.9. Сайд энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Тогтвортой байдлын гэрээний баталгаа алдагдсан тохиолдолд Хөрөнгө оруулагч баталгааг сэргээлгэх, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй.
Тав. Сайдын үүрэг, эрх*
5.1. Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаагаа явуулах орчныг гэрээний хугацаанд тогтвортой байлгах талаар энэхүү Гэрээнд заасан баталгаа, нөхцөлөөр хангах үүргийг хүлээнэ.
5.2. Тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурсны дараа уг гэрээний нөхцөлийн тухай мэдэгдлийг холбогдох газруудад хүргүүлнэ.
5.3. Хөрөнгө оруулагч 4.3-т заасан хуваарийн дагуу хөрөнгө оруулалтаа хийж байгаа эсэхэд Сайд тухайн салбарыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хяналт тавина.
-----------
*Сайд тухайн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааны онцлог, тэдгээрийн саналыг харгалзан уг гэрээнд нэмэлт заалт, тодруулгыг хууль тогтоомжийн хүрээнд оруулж болно.
5.4. Хөрөнгө оруулагч энэхүү гэрээний 4.3-т заасан хэмжээ, хугацаанд хөрөнгө оруулахаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй 6 сар өнгөрвөл Сайд энэ тухай хөрөнгө оруулагчид бичгээр мэдэгдэл өгнө.
5.5. Мэдэгдэл өгснөөс хойш ажлын 30 хоногийн дотор Хөрөнгө оруулагч уг мэдэгдэлд заасан үүргийг биелүүлэх талаар зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд Сайд дангаар гэрээг цуцлах эрхтэй.
Зургаа. Гэрээ дуусгавар болох
6.1. Дараахь тохиолдолд гэрээ дуусгавар болно:
      6.1.1. Гэрээний хугацаа дууссан тохиолдолд;
      6.1.2. Хөрөнгө оруулагч гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасны дагуу хоёр тал харилцан тохиролцсон тохиолдолд;
      6.1.3. Аж ахуйн нэгж дампуурсан, хууль тогтоомж зөрчсөний учир эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон тохиолдолд.
Долоо. Бусад зүйл
7.1. Энэхүү Гэрээний үүргийн биелэлттэй холбогдон аливаа маргаантай асуудал үүсвэл Талууд хэлэлцэн тохиролцох замаар шийдвэрлэнэ. Нэгдсэн шийдэлд хүрээгүй тохиолдолд маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
7.2. Гэрээг 20.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод монгол, ... хэл дээр тус бүр 2 хувь үйлдэж баталгаажуулав.
7.3. Хувиуд нь адил хүчинтэй бөгөөд хэрэв гэрээг хэрэгжүүлэх, тайлбарлахад маргаан гарвал монгол хэл дээрх эх бичвэрийг баримтална.
 
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
 
Монгол Улсын Засгийн                                                                              ....................
газрыг төлөөлж,                                                                                   компанийг төлөөлж,
Санхүү,эдийн засгийн сайд                                                        ....................
 
 
 
   /................/                                                                      /............./