A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 121 дүгээр тогтоолын хавсралт

"ХҮН" ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛҮҮДИЙН ЖАГСААЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ҮЕ ШАТ

 

 
 
 
Боловсруулах төслийн нэр, агуулга
 
Хугацаа, он, сараар
Төслийг боловсруулж хэрэгжүүлэх байгууллага
Боловсруулах
Засгийн газарт оруулах
 
Эхлэх
Дуусах
 
1."Монгол хүн" төсөл нь "Хүн ам зүй, хүн судлал", "Хүн амын нутагшил, хөгжилт" дэд төслүүдээс бүрдэнэ
Төслийн агуулга: "Хүн ам зүй, хүн судлал". Монгол хүний бие махбодь, эрхтэн тогтолцооны болон удамшил, сэтгэл зүйн онцлог, төлөв байдлыг судалж үндэсний жишгийг тогтоох, монгол орны хүн амын нөхөн үржихүйн зохистой хувилбар /загвар/-ыг боловсруулах, хүн ам зүйн эмзэг асуудлуудыг судлах, түүхэн уламжлал, ёс заншлыг хөгжүүлэх, хүн ам зүйн болон хүн судлалын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, улмаар Монгол улсын хүн амын хөгжлийн бодлогыг тодорхойлно
1992.1
1993.12
1994.1
Үндэсний хөгжлийн яам, Хүн судлалын үндэсний төв, Монгол улсын их сургууль, Шинжлэх ухааны академи, Барилга, хот байгуулалтын комисс
2."Монгол хүний эрүүл мэнд"
Төслийн агуулга: Хүний эрүүл мэндэд харш нөлөө үзүүлж байгаа нийгэм, байгаль орчин, биологийн хүчин зүйлийг нарийвчлан тогтоох, энэ үндсэн дээр хүн амын эрүүл мэндийг хамгаалж бэхжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогцолбороор авч үзнэ. Үүнд:
Хүний биеийн бичил элементийн /иод фтор, витамин А, төмөр гэх мэт/ байдалд судалгаа хийж, газар зүй, хүн амын эрүүл мэндийн зураглал гаргах
Хүн амд эрүүл мэндийн мэдээллийн сан, эмнэлэг удам зүйн үйлчилгээг бий болгох, удам угсаагаа цэвэр ариун хадгалж ирсэн монгол уламжлалыг сэргээх
Хүн амыг стандартын шаардлага хангасан ундны усаар хангах, усыг цэнгэгжүүлэх, усны чанарын хяналтыг тогтоох. Монгол хүний био-уур амьсгалын байдлыг бүс нутаг, нутаг дэвсгэрээр судалж тогтоож мэдээлэх, сэргийлэх арга зүйг боловсруулах
Ажлын байрны гэрэлтүүлэг, агааржуулалт, тоосжилт, дуу шуугиан, доргион, чичиргээ, химийн бодисын ууршилт, туяа цацрагийн нөлөөллөөс шалтгаалах өвчин, эмгэг, осол гэмтэл, хордлогоос сэргийлэх, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөлд тавих төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, хүн аятай тухтай амарч, хөдөлмөрийн чадвараа сэргээж байх боломж, нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн орон сууцны эрүүл ахуйг сайжруулах арга хэмжээг боловсруулна.
Эмнэлгийн тусламжийг хүн амд жигд хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бий болгох, ялангуяа хөдөөгийн хүн амд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд нөлөөлж байгаа зам тээвэр, холбооны бэрхшээлийг багасгах, өвчлөлтөөс урьдчилан сэргийлэх, сувилж эмчлэх, тусламж үзүүлэх үйлчилгээг цогцолбороор хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлно
 
Эмнэлгийн үйлчилгээнд дэлхийн дэвшилт техник, технологи, эмчилгээ, оношлогооны өндөр мэдрэмж, магадлалтай оношлуур, аппарат, багаж, тоног төхөөрөмж нэвтрүүлэх болон монгол болон дорно дахины уламжлалт анагаах ухааны оношлогоо, эмчилгээний уламжлалыг сэргээх, амьтан, ургамал, эрдсийн гаралтай эмийн түүхий эдийн нөөцийг судалж тогтоох, монгол эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг арга хэмжээг тусгана.
 
 
 
1992.5
1993.12
1994.1
Эрүүл мэндийн яам, Үндэсний хөгжлийн яам, Худалдаа, үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яам, Байгаль орчны хяналтын улсын хороо, Хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, шинжлэх ухааны байгууллагууд
3. "Монгол хүний боловсрол, оюуны хөгжил" төсөл нь "Хүн амын суурь боловсрол", "Хүүхдийн сэтгэхүйн хөгжил, монгол наадгай", "Залуучуудын ажлын ур чадварын хөгжил", "Хүүхдийн төлөө нийгмийн халамж" дэд төслүүдээс бүрдэнэ
 
Төслийн агуулга: "Суурь боловсрол"
Хүн амын боловсролын түвшинг нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн дээшлүүлэх, бүх нийтэд суурь боловсрол олгох, боловсролын тогтолцоог бүрдүүлэх арга замыг тодорхойлно
"Хүүхдийн сэтгэхүйн хөгжил, монгол наадгай"
Үндэсний зан заншил, өв уламжлал, хүнлэг энэрэнгүйн хүмүүжил олгох, хүүхдийн хүмүүжилд эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, гэр бүлийн нийгмийн хөгжлийн арга хэмжээг цогцолбороор боловсруулах, монгол хүүхдийн наадгайг хөгжүүлэх, түүний хөгжлийн түвшинг хөгжилтэй орнуудын загвар зохион бүтээх хийцийн жишигт ойртуулах, хүүхдийн эвлүүлэх, угсрах наадгайн бүтээц хийцийг зохион бүтээх, үйлдвэрлэх, хүүхдийн зохион бүтээх авьяасыг хөгжүүлэх, хүүхдэд зориулсан ном, хэвлэл, сурах бичиг, гарын авлага, хичээлийн хэрэгсэл, сонин сэтгүүл, төрөл бүрийн урлаг, уран сайхны бүтээлийг нэмэгдүүлэх үндсэн дээр тэдний оюуны санг арвижуулах үндсэн хэлбэр, үндэсний соёл иргэншлийг төлөвшүүлэх арга замыг тодорхойлно.
"Залуучуудын ажлын ур, чадварын хөгжил"
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, ажлын ур чадварыг хөгжүүлэх үндсэн чиглэлэ, эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдцыг нэмэгдүүлэхэд залуучуудын ажлын ур чадварыг хөгжүүлэх цогцолбор асуудлыг тусгана.
"Хүүхдийн төлөө нийгмийн халамж" Бүтэн ба хагас өнчин, хараагүй, дүлий, оюун ухааны хомсдолтой, тахир дутуу, сульдаатай, архаг өвчинтэй хүүхэд, түүнчлэн бага орлоготой амьжиргааны түвшин доогуур  /гэр бүл/ айл өрхийн хүүхдэд нийгмийн халамжийг хүртээх, хүүхдэд зориулсан улсын тэтгэвэр, тэтгэмж,  тусламжийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлийг тодорхойлно
 
 
 
 
Залуучууд, спортын хороо, Хүүхдийн төлөө үндэсний төв, Боловсролын хүрээлэн, Хөдөлмөрийн яам
4. "Монгол хүний орон гэр"
Төслийн агуулга: Монгол орны хүн амын суурьшмал хэсгийг суурин соёл иргэншлийн нөхцөлд тохирсон орон сууцаар хангах чиглэл баримтлан орон сууцны зураг төслийн оновчтой шийдэл гаргах
Ойрын жилүүдэд шаардагдах орон сууцны барилга барих, барилгын байгууллагуудын зохистой хүч чадлыг бий болгох, материалын хэрэгцээг хангах төслүүдийг боловсруулах. Тус улсын хүн амын нүүдлийн хэвшлээр амьдардаг иргэдийг гэрээр хангах
 
Гэрийн мод, тавилга үйлдвэрлэх технологийг судалж боловсронгуй болгох, гэрийн модны улсын стандар бий болгож мөрдүүлэх, гэрийн мод үйлдвэрлэх зориулалтын тоног төхөөрөмж зохион бүтээх, модон эдлэлийн урлал, чимэглэлийн арга технологийг судлан нэвтрүүлэх
Гэрт оршин суугчдын эрүүл ахуйн хэвийн нөхцөлийг хангах, гэрийн зуухны дулаанаар ажиллаж, цахилгаан гаргадаг хагас дамжуулагчаар хийгдсэн илчийн цахилгаан үүсгүүр зохион бүтээж үйлдвэрлэлд нэврүүлэх, малчдын отрын гэрийн мод үйлдвэрлэх бургас тариалах боломж, нөхцөлийг тогтооно
 
 
1992.5
1993.10
1993.11
Барилга, хот байгуулалтын комисс, Ой, модны эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн институт, "Гэр", пүүс, Хөдөө аж ахуйн яам, Худалдаа, үйлдвэрийн яам
5. "Монгол хүний хоол хүнс"
Төслийн агуулга: Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх монгол үндэстний уламжлалт технологийг судалж сонголт хийх
Хүн амыг шим тэжээлт хоол хүнсээр хангах, хоол хүнсээ бэлтгэж ирсэн уламжлал, зан заншлыг сэргээн хөгжүүлэх, монгол хүний физиологийн хэрэгцээг хангаж чадахуйц хоол тэжээлийн зохистой бүтэц, найрлагыг бий болгох, нялхас, өндөр настанд зориулсан хоол, тэжээлийн үйлдвэр, хоолны сувиллыг байгуулах
 
Орчин үеийн машин тоног төхөөрөмж дээр цагаан идээ, хүнс тэжээл бэлтгэх үндэсний уламжлалт технологийг ашиглан үйлдвэрлэл явуулах, гэр ахуйн нөхцөлд тохирох бага оврын, зөөврийн механикжуулалтын техник, тоног хэрэгслийн үлгэрчилсэн зураг төсөл зохиох, олноор үйлдвэрлэх
 
Сумын төв, түүнтэй адилтгах суурин газрын хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг хангах жижиг үйлдвэрийн хэд хэдэн хувилбарын зураг төсөл зохиож, хүнсний үйлдвэрлэл хөгжүүлэх арга хэмжээг авч үзнэ.
 
Монголын хүн амын хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний оновчтой нормативыг газар зүйн бус нутаг, хүн амын нас, ажил, үйлдвэрлэлийн ялгаатайгаар шинэчлэн тогтоох асуудлыг оруулна.
1992.5
1993.12
1994.1
Худалдаа, үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Хөдөө аж ахуйн яам, Хүнсний үйлдвэрийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институт