- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС ОЛГОХ ШАГНАЛЫН НИЙТЛЭГ ТОДОРХОЙЛОЛТ
Засгийн газрын 1997 оны 54 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС ОЛГОХ ШАГНАЛЫН НИЙТЛЭГ ТОДОРХОЙЛОЛТ
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС ОЛГОХ ШАГНАЛЫН НИЙТЛЭГ ТОДОРХОЙЛОЛТ
1.Аймаг, нийслэлийн "Тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг
Аймаг, нийслэлийн "Тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг нь эх бие болон зүүлт гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Эх биеийн хэсэг нь 30-40 мм-ийн голч бүхий хэмжээтэй тойрог хэлбэртэй байх бөгөөд тухайн орон нутгийн байгаль, түүхэн замналын онцлогийг бэлгэдсэн дүрслэлтэй байх бөгөөд аймаг, нийслэлийн "Тэргүүний ажилтан" хүндэт тэмдгийн оноосон нэрийг монгол бичгээр бичсэн байна.
Тэмдгийн зүүлтийн хэсэг нь 25 мм урт, 15 мм өргөн, доод талдаа шаталсан давхарга хэлбэртэй байна.Тэмдгийн зузаан нь 2 мм байна.
Тэмдгийн тухайлсан загварыг аймаг, нийслэлийн Засаг дарга батална."Тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр шагнагдагсдад хувийн дугаар бүхий үнэмлэх олгоно.
2.Аймаг, нийслэлийн хүндэт дэвтэрт бичигдсэн тухай дурсгалын гэрчилгээ
Аймаг, нийслэлийн "Хүндэт дэвтэр" нь тухайн аймаг, нийслэлийн түүхэн замналыг товч дурдсан оршил хэсэг, тухайн орон нутгийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан шилдэг тэргүүний хүмүүсийн зургийг байрлуулан, түүний доод хэсэгт хөдөлмөр, бүтээлийнх нь амжилтаас товч дурдсан тодорхойлолт бичиж, алдар гавьяаг нь мөнхжүүлэн үлдээх хуудас бүхий гоёмсог хийцтэй байна.
Аймаг, нийслэлийн "Хүндэт дэвтэр"-т бичигдсэн тухай дурсгалын гэрчилгээ нь мөнгөлөг өнгийн түмэн насан хээ бүхий бор шаргал дэвсгэртэй байх бөгөөд төрийн сүлдийг дүрсэлж, гэрчилгээ, дугаар гэсэн үгийг хэвлэнэ.
3.Аймаг, нийслэлийн "Сайн малчин"-ы үнэмлэх, тэмдэг
Аймаг, нийслэлийн "Сайн малчин"-ы үнэмлэх нь цэнхэр өнгийн хавтастай байх бөгөөд нүүрэн талд нь "соёмбо" тэмдгийг дүрсэлж түүний доод хэсэгт нь "...аймаг /нийслэл/-ийн сайн малчны үнэмлэх" гэж бичиж хэвлэсэн байна.
Үнэмлэхийн доторхи хуудас нь түмэн насан хээ бүхий бор шаргал дэвсгэртэй байх бөгөөд тухайн орон нутгийн байгаль, 5 хошуу малын зураг, "...аймаг /нийслэл/-ийн сайн малчин", дугаар, шагнагдсан тухай шийдвэрийн товч утгыг бичиж аймаг, нийслэлийн Засаг дарга гарын үсэг зурахаар нэрийг нь хэвлэсэн байна.
Аймаг, нийслэлийн "Сайн малчин"-ы тэмдэг нь эх бие болон зүүлт хэсгээс бүрдэх бөгөөд эх биеийн хэсэг нь З0 мм-ийн голч бүхий хэмжээтэй тойрог байна. Эх биеийн хэсэгт нь байгалийн болон 5 хошуу малын зургийг товойлгож дүрслэх бөгөөд "...аймаг /нийслэл/-ийн сайн малчин" гэж монгол бичгээр бичнэ.
4.Аймаг, нийслэлийн "Тэргүүний тариаланч"-ийн үнэмлэх, тэмдэг
Аймаг, нийслэлийн "Тэргүүний тариаланч"-ийн үнэмлэх нь бор шаргал өнгийн хавтастай байх бөгөөд нүүрэн талд нь "соёмбо"-ыг дүрсэлж түүний доод хэсэгт "...аймаг /нийслэл/-ийн тэргүүний тариаланч" гэж бичиж хэвлэсэн байна.
Үнэмлэхийн доторхи хуудас нь түмэн насан хээ бүхий бор шаргал дэвсгэртэй байх бөгөөд тухайн орон нутгийн байгаль, газар тариаланг харуулсан зураг, "...аймаг /нийслэл/-ийн тэргүүний тариаланч", дугаар, шагнагдсан тухай шийдвэрийн товч утгыг бичиж аймаг, нийслэлийн Засаг дарга гарын үсэг зурахаар хэвлэсэн байна.
Аймаг, нийслэлийн "Тэргүүний тариаланч"-ийн тэмдэг нь ЗО мм-ийн голч бүхий хэмжээтэй тойрог байх бөгөөд ногоон /газар/ өнгийн дэвсгэр дээр тариан түрүүг дүрсэлж, "...аймаг /нийслэл/-ийн тэргүүний тариаланч" гэж бичсэн байна.
5.Аймаг, нийслэлийн "Тэргүүний хамт олон"-ы үнэмлэх
Аймаг, нийслэлийн "Тэргүүний хамт олон"-ы үнэмлэх нь зөөлөвч бүхий хавтастай байх бөгөөд хавтасны нүүрэн талд төрийн сүлдийг алтадмал шаргал өнгөөр дүрсэлж доод талд нь "...аймаг /нийслэл/-ийн тэргүүний хамт олон" гэж бичиж хэвлэсэн байна.
Аймаг, нийслэлийн "Тэргүүний хамт олон" үнэмлэхийн доторхи хуудсанд төрийн сүлд, тухайн аймаг, нийслэлийн онцлог утга бүхий зураг, аймаг, нийслэлийн Засаг дарга гарын үсэг зурахаар нэрийг нь хэвлэсэн байна.
6.Аймаг, нийслэлийн Засаг даргын "Жуух бичиг"
Аймаг, нийслэлийн Засаг даргын "Жуух бичиг" нь хөх өнгийн хавтастай байх бөгөөд хавтасны нүүрэн талд нь "соёмбо"-ыг дүрсэлж, доод талд нь "...аймаг, нийслэлийн Засаг даргын жуух бичиг" гэж бичнэ.
Аймаг, нийслэлийн Засаг даргын "Жуух бичиг"-ийн доторхи хуудсанд "соёмбо", тухайн орон нутгийн онцлогийг илтгэсэн зураг болон шагнагдсан тухай товч бичиглэл, аймаг, нийслэлийн Засаг дарга гарын үсэг зурахаар нэрийг нь хэвлэсэн байна.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A