- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 1999 оны 66 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
"АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
"АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амын шүд, амны хөндийг эрүүлжүүлэх нь хүний биеийн бүх эрхтэнд хамаарагдах байнгын голомтот халдварыг багасган эрүүлжүүлэх чухал хүчин үйл гэж үзэж байна. Иймээс дэлхийн бүх оронд шүдний зонхилох өвчнөөс сэргийлэх, өвчлөлийг бууруулах талаар 2000-2025 он хүртэл зорилтот хөтөлбөрийг гарган хэрэгжүүлж байна.
Манай хүн амын дунд шүд цоорох өвчин, шүдний тулгуур эдийн эмгэг, шүдний гажиг, шүд толботох, шүдний паалангийн дутмагшил зэрэг шүдний зонхилох өвчний тархалт 76-80 хувь байгаа бөгөөд эдгээрийн дотроос шүд цоорох өвчний тархалт ихсэж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Тухайлбал. 1974 онд хот суурин газар шүдний өвчний тархалт 64 хувь байсан бол 1994 онд 96 хувь болж жилд дунджаар 1.6 хувиар өсч, эрчим нь 2.9-өөс 5.8 болж 2 дахин нэмэгдсэн байна.
Хоёр.Хүн амын амны хөндийн эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйл
Амьдралын хэв загвар, үндэсний уламлжлалт дадал заншил өөрчлөгдөн хүн амын дийлэнх хувь нь хот суурин газар амьдрах болж фторын агууламж багатай ундны ус хэрэглэж, сүү, цагаан идээг тогтмол бус бага хэрэглэж чихэр, чихэрлэг хүнсний зүйлийн хэрэглээ ихэсч хүн ам, ялангуяа хүүхэд, залуучуудад шүдээ арчлах эрүүл ахуйн мэдлэг, дадал дутагдалтай байгаа нь шүд, амны хөндийн төрөл бүрийн өвчин үүсч даамжрахад нөлөөлж байна.
Амны хөндийн эрүүл мэндийн асуудалд хангалтгүй анхаарч өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн цэгцтэй арга хэмжэ авч байгаагүй, оношилгоо, эмчилгээнд шаардлагатай эм, материал, тоног төхөрөмж хүрэлцээгүй, мэргэжлийн боловсон хүчний хангамж болон ашиглалт муутайгаас шалтгаалан өвчилсөн хойно нь эмчилдэг арга барил зонхилж, эрт илрүүлэн эмчлэх явдал хангалтгүйгээс өвчин даамжирч, 26.7 /хотод/-гоос 27.8 хувь /хөдөөд/-нь "шүд авах"-аас өөр эмчилгээгүй болсны гадна судалгаанд хамрагдсан 18 настай залуучуудын 37.5 хувь нь дутуу шүдтэй байна.
Шүд цоорох өвчин хүндэрснээс шүд, эрүү нүүр орчмын идээт үрэвсэл үүсч тэдгээрийн 2 хувь нь амь насанд аюултайгаар хүндэрч байна. Шүд цоорох өвчний улмаас гүйлсэн булчирхайн үрэвсэл, зүрх судас, үе мөч, бөөрний өвчин зэрэг бие махбодийн бусад эрхтэний халдвар, харшлын өвчнүүд үүсч даамжирдаг.
Иймээс орчин үед шүд цоорох өвчнийг шүдээ арчлах, зүй зохистой хооллох зэрэг хүний амьдралын хэвшлээс шалтгаалахын зэрэгцээ уг өвчинг нянгийн халдвараар үүсдэг, өвчтэй хүнээс эрүүл хүнд дамжин халдварладаг халдварт өвчин, халдварын голомт гэж үзэх боллоо. Иймд нэг талаас иргэд амны хөндийн эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг баримталж хэвших, нөгөө талаас эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахих явдал чухлаар тавигдаж байна.
Шүд нь хоол боловсруулах, өгүүлэхүй, гоо сайхан, мэдрэхүйн эрхтэн бөгөөд шүд, амны хөндий эрүүл байх нь хоол боловсруулах замын болон халдвар, харшлын олон өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.
Эдгээрээс үндэслэн шүд цоорох өвчний тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн нийгмийн эрүүл мэндийн цогцолбор арга хэмжээг өөрийн орны өвөрмөц нөхцөлтэй уялдуулан үе шаттайгаар авч хэрэгжүүлэх явдал зүй ёсоор шаардагдаж байна.
1.Урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ давамгайлсан, хүртээмж, чанар сайтай шүдний эрүүл мэндийн тусламжийг зохион байгуулж шүд цоорох өвчний тархалтыг бууруулж, хүн амын амны хөндийн эрүүл мэндийн байдлыг сайжруулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
2.Шүд цоорох өвчний тархалтыг 10 хувиар бууруулна.
3.Шүд цоорох өвчний эрчмийн үзүүлэлтийг 1 пунктээр бууруулна.
4.Бүрэн шүдтэй 18 хүртэлх насны хүүхэд, залуучуудын эзлэх хувийн жинг 10 хувиар нэмэгдүүлнэ.
5.Хөтөлбөрийг 2000-2005 оны хугацаанд хэрэгжүүлнэ.
6.Хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжлийн удирдлага, зохицуулалт, мэдээллээр хангах, хяналт тавьж үнэлгээ өгөх ажлыг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн байгууллагуудын орлцоотойгоор гүйцэтгэнэ.
7.Аймаг, нийслэл, сум, дүүрэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган зохион байгуулах үүргийг Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэс, Нийгмийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн газар, нэгдэл, төв тус тус эрхлэн гүйцэтгэнэ. Уг хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж удирдан зохицуулах ажлыг бүх шатны Засаг дарга хариуцна.
8.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор орон нутаг болон үндэсний хэмжээнд хийх ажлыг жил бүр төлөвлөн хэрэгжүүлж, дүнг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам нэгтгэн Засгийн газарт тайлагнаж байна.
9.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:
1/Өргөн олныг хамарсан анхдагч урьдчилан сэргийлэх-нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ, шүдний эрүүл мэндийн анхны тусламжид түлхүү анхаарах;
2/Хөтөлбөрийн үйл ажиллагааг юуны түрүүнд хүүхэд, залуучууд руу чиглүүлэх;
3/Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн идэвх, оролцоо, нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлах.
10.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
11.Олон улсын байгууллага, гадаад орны дэмжлэг туслалцаа, төслийн хөрөнгө болон Үндэсний хөтөлбөрийг дэмжин аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс оруулсан хандив нь санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр болно.
12.Амны хөндийн эрүүл мэндийн асуудлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад олон улсын байгууллага, гадаад орны Засгийн газрын болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бодлого, үйл ажиллагаа, олон улсын хэмжээнд мөрдөж буй урьдчилан сэргийлэх болон эмчилгээний дэвшилтэт аргаас өөрийн орны нөхцөлд тохируулан хэрэгжүүлж, олон улсын байгууллага, гадаад орнуудаас үзүүлэх дэмжлэг туслалцааг өргөжүүлэхийг зорино.
Нэг.Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх /анхдагч/-нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг өөрийн орны онцлогтой уялдуулан хэрэгжүүлнэ:
13.Хүүхэд, залуучууд, нийт хүн амыг шүд, амны хөндийн эрүүл мэндээ хамгаалах эрүүл ахуйн дадал заншилтай болгоход чиглэгдсэн албан болон албан бус сургалтыг эрчимжүүлэх:
1/Хүн амд эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх албан болон албан бус сургалтын агуулга, хөтөлбөрт амны хөндийн эрүүл мэндийн дараахь асуудлууд хэрхэн тусгагдсаныг хянан үзэж үнэлгээ өгч шаардлагатай арга хэмжээ авах:
а/амны хөндийн эрүүл ахуй, шүд угаах арга;
б/фтор агуулсан ооны ч холбогдол, хэрэглээ;
в/шүдэнд аюулгүй хоол хүнс;
г/хүний биед чихэр, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн, ундааны үзүүлэх нөлөө, тэдгээрийн хэрэглээг багасгах, зөв зохистой хэрэглэх /хэрэглэсний дараа шүдээ угаах, зайлах/;
д/сүү, цагаан идээний ач холбогдол, хэрэглээ;
е/хатуу, чанар сайтай хоол, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийн ач холбогдол;
ж/шүд бэхжүүлэхэд чиглэгдсэн дасгал хөдөлгөөн;
з/шүдээ өөрсдөө хянаж эмчид ханддаг арга барил эзэмшүүлэх.
2/Амны хөндийн эрүүл мэндийн сургалт сурталчилгаанд шаардлагатай сурах бичиг, гарын авлага, сургалтын материалын хүртээмж, төрлийг нэмэгдүүлэх.
3/Амны хөндийн эрүүл мэндийн талаар явуулах сургалт сурталчилгаанд хэвлэл мэдээллийн хэрэгслийг өргөн ашиглах, нийтлэл, нэвтрүүлгийн давтамж, төрөл, чанарыг нэмэгдүүлэх.
14.Хүн амын фторын хэрэглээг зохицуулах:
1/Хүн амыг нийтээр нь фторжуулах:
а/ундны усан дахь фторын агууламж багатай орон нутагт фтортой ооны хангамжийг нэмэгдүүлж хэрэглээг сайжруулах;
б/ундны ус, шүдний ооны чанар, фторжилтын зэрэгт эрүүл ахуйн хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авч байх;
в/хүн амын фторын хангамж, хэрэглээг сайжруулах боломжтой аргыг судлах;
2/Хүн амыг хэсэг, бүлгээр нь фторжуулах арга хэмжээ авах:
а/фтортой гель, уусмалаар шүд арчих;
б/шүдний зажлах гадаргуугийн ховил, хонхорхойг фтортой материалаар таглахөтөл
;
в/фторын шахмал уулгах.
15.Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх орчин үеийн эм, материал, багаж хэрэгслийн хангамжийг сайжруулах.
16.Хүн амын хоол, хүнсний бүтэц, чанарыг сайжруулах:
1/Ундаа, чихэр, чихэрлэг хүнсний зүйлийн найрлага дахь саахарын бүтэц, чанарт эрүүл ахуйн хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авч байхүХүн
;
2/Чихэр, чихэрлэг хүнсний зүйлийг зүй зохистой хэрэглэх, тэдгээрийн хэрэглээг багасгахад чиглэгдсэн ажлыг зохион байгуулах;
3/Сүү, цагаан идээний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хэрэглээг сайжруулах.
Хоёр. Шүдний ерөнхий мэргэжлийн тусламжийн хүртээмж, чанарыг дээшлүүлнэ:
17.Хүүхэд, залуучуудын дунд амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг жил үр зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээ авч байх;
18.Шүд цоорлын хөнгөн үеийг өрөмдөлгүйгээр эмчлэх /дахин эрдэсжүүлэн бэхжүүлэх/ зэрэг шинэ арга технологи нэвтрүүлэх;
19.Хөдөө орон нутагт сум, багийн хэмжээнд шүдний яаралтай тусламжийн хүртээмжийг сайжруулах;
20.Шүдний зонхилох эмгэгийн оношилгоо, эмчилгээний стандарт боловсруулж мөрдүүлэх;
21.Өөрийн орны нөхцөлд тохирсон шүдний эмнэлгийг оношлож эмчлэх аргыг эмнэлгийн тусламжийн шатлал бүрээр тодорхойлж, аргачлалаар хангах;
22.Аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд шүд цоорох өвчний оношилгоо, эмчилгээний аргыг өргөжүүлж, технологийг сайжруулах;
23.Шүд цоорох өвчнийг эрт оношлож эмчлэх орчин үеийн эм, материал, багаж, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх;
24.Шүд цоорох өвчний хэлбэр, явцыг хүн нэг бүр дээр тогтоож ялгавартай товлосон үзлэг хийж эрүүлжүүлэх арга хэмжээг цаг тухайд нь авч байх.
Гурав.Шүдний эмгэгээс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн арга хэмээг хэрэгжүүлэх, чанар сайтай мэргэжлийн тусламж үзүүлэх боловсон хүчнийг бэлтгэнэ:
25.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш, эцэг, эхчүүд, сум, өрхийн эмч, сувилагч, бага эмч-сувилагчийг богино хугацаагаар сургалтад хамруулан сургагч бэлтгэн амны хөндийн өвчлөлөөс сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ /эрүүл мэндийн сургалт, сурталчилга, анхан шатны тусламж/-нд оролцуулах;
26.Амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр сувилагч, бага эмч-сувилагчийн мэдлэг, дадлагыг дээшлүүлэн амны хөндийн эрүүл ахуйч-сувилагч бэлтгэн баг, сум, албан газар, сургууль, цэцэрлэгт ажиллуулах;
27.Сумын эмч, багийн бага эмч, бага эмч-сувилагчид шүдний анхан шатны болон яаралтай тусламж үзүүлэх мэдлэг, дадлага эзэмшүүлэх;
28.Цэцэрлэг, ерөнхий болосролын сургуулийн бага ангийн багш, ерөнхий мэргэжлийн эмч, сувилагч, бага эмч-сувилагч бэлтгэх бүх шатны сургалтын агуулга, хөтөлбөрт амны хндийн эрүүл мэндийн асуудал хэрхэн тусгагдсаныг хянан үзэж холбогдох арга хэмжээ авах;
29.Шүдний мэргэжлийн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн үйлчилгээний нэгдмэл бүтэц, зохион байгуулалтыг бий болгон бүх шатны сургалтын агуулга арга зүйг шинэчлэх;
30.Амны хөндийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн асуудлаар шүдний мэргэжлийн боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах;
31.Амны хөндийн эрүүл мэндийн асуудлаар эрүүл мэндийн анхны тусламжийн ажилтнууд /сум, баг, өрхийн эмч, сувилагч, бага эмч, бага эм-сувилагч/ болон цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, эцэг, эхчүүдэд зориулсан сурах бичиг, гарын авлага, зөвлөмж гаргах.
Дөрөв.Амны хөндийн эрүүл мэндийн талаархи мэдээллийг боловсронгуй болгох:
32.Амны хөндийн эрүүл мэндийн тусламжийг төлөвлөх, хянах, үнэлэхэд шаардлагатай мэдээллийн шинэ үзүүлэлтийг боловсруулж эрүүл мэндийн мэдээллийн сүлжээнд нэвтрүүлэх.
Тав.Эрдэм шинжилгээ судалгааны талаар:
33.Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дараахь чиглэлээр гүйцэтгэнэ:
1/Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд уламжлалт хүнсний зүйлийн ач холбогдол, түүний шинжлэх ухааны үндэслэлийг судлах;
2/Шүд цоорох өвчин үүсгэгч хүчин зүйлүүд, фтортой ооны чанар, хэрэглээний түвшин, фторын хангамж, хэрэглээг сайжруулах боломжтой аргыг судлах;
3/Шүд цоорох өвчний эмгэг жамыг судалсны үндсэн дээр эрт оношлох, түүний эрчмийг тодорхойлох аргыг боловсруулж өөрийн орны байгалийн түүхий эдээр шүд цоорлоос урьдчилан сэргийлэх эмийн бэлдмэл хийх асуудлыг судлах;
4/Хүн амын амны хөндийн эрүүл мэндийн байдал, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, цаашдын хэрэгцээг судлах.
V. Хөтөлбөрийн үр дүнгийн үнэлгээ
34.Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтүүдээр харьцуулан дүгнэнэ:
¹
|
Үзүүлэлтүүд
|
Он
|
|
|
|
1999
|
2005
|
1.
|
Шүд цоорох өвчний тархалт
|
96%
|
86%
|
2.
|
Шүд цоорох өвчний эрчмийн үзүүлэлт /шүд цоорох өвчтэй нэг хүнд ногдох цоорсон, ломбодсон, авахуулсан шүдний дундаж тоо/
|
5.8
|
4.8
|
3.
|
Бүрэн шүдтэй 18 хүртэлх насны хүмүүсийн эзлэх хувийн жин
|
62.5%
|
72.5%
|
…… оОо……
Текст томруулах
A
A
A