- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНД”_ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2000-2005 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 1999 оны 66 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
"АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНД"_ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2000-2005 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
"АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНД"_ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2000-2005 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
¹
|
Гүйцэтгэх ажил
|
Хугацаа
|
Хариуцагч
|
|
1.Удирдлага, зохион бйгуулалтын талаар
|
||||
1.
|
Хөтөлбөр, түүний хэрэгжилт, үр дүнг сурталчлах
|
1999-2005
|
ЭМНХЯ, хэвлэл мэдээллийн болон нутгийн захиргааны байгууллага
|
|
2.
|
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг жил бүр гаргаж шаардлагатай төсвийг зохих журмаар шийдвэрлүүлэх
|
Жил бүр
|
ЭМНХЯ, Сангийн яам, нутгийн захиргааны байгууллага
|
|
3.
|
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, ажлын төлөвлөгөө, түүний биелэлтийг ЭМНХЯ, Засгийн газарт тайлагнах
|
2001 оноос жил бүрийн 1 улиралд
|
ЭМНХЯ, холбогдох сайд, бүх шатны Засаг дарга
|
|
4.
|
Хөтөлбөрийн хэрэгжилтийг 2-3 аймаг буюу дүүрэгт шалгаж дүгнэх
|
Жил бүр
|
ЭМНХЯ
|
|
П.Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар
|
||||
5.
|
Амны хөндийн эрүүл мэндийн талаар явуулах сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, нийтлэл, нэвтрүүлгийн тоо, төрлийг нэмэгдүүлэх,
|
2000 оноос
|
ЭМНХЯ, Гэгээрлийн яам, хэвлэл мэдээллийн байгууллагууд
|
|
6.
|
Амны хөндийн эрүүл мэндийн талаар явуулах албан болон албан бус сургалтанд шаардагдах сурах бичиг, гарын авлага, сургалтын материалын хүртээмж, төрлийг нэмэгдүүлэх
|
2000 оноос
|
ЭМНХЯ, Гэгээрлийн яам, хэвлэл мэдээллийн байгууллага
|
|
7.
|
Хүн амыг хэсэг, бүлгээр нь фторжуулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх
|
2001 оноос
|
ЭМНХЯ
|
|
8.
|
Импортоор оруулж ирж буй фтортой ооны чанар, фторын агууламжид байнгын хяналт тавьж хэрэглээг сайжруулах
|
2000 оноос
|
ЭМНХЯ, Гэгээрлийн яам, айл өрх, иргэд
|
|
9.
|
Шүдний анхан шатны тусламжийн багаж, материалаар хангах
|
2001-2004
|
ЭМНХЯ, Сангийн яам
|
|
10.
|
Бага эмч-сувилагч, сувилагч нарыг богино хугацааны сургалтанд хамруулан шүдний эрүүл ахуйч сувилагчийг бэлтгэн, сум, баг, албан газар, сургууль, цэцэрлэгт ажиллуулах
|
2000-2003
|
Гэгээрлийн яам, ЭМНХЯ, АУИС, Шүд, Эрүү нүүрний эмгэг судлалын төв
|
|
11.
|
Сум, өрхийн эмч, бага эмч сувилагч, сувилагч нарыг сургалтад хамруулан амны хөнийн эмгэгээс сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнд оролцуулах
|
2000 оноос
|
ЭМНХЯ, Анагаах ухааны их сургууль, Анагаах ухааны коллеж
|
|
12.
|
Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг сайжруулж, хэрэглээг нэмэгдүүлэх
|
2000 оноос
|
ХААҮЯ, ЭМНХЯ, Гэгээрлийн яам, айл өрх, иргэд
|
|
13.
|
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш, эцэг, эхчүүдэд сургалт явуулж, амны хөндийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгаанд оролцуулах
|
2000 оноос
|
Гэгээрлийн яам, ЭМНХЯ
|
|
14.
|
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш, ерөнхий мэргэжлийн эмч, сувилагч, бага эмч-сувилагч бэлтгэх сургалтын агуулга, хөтөлбөрт амны хөндийн эрүүл мэндийн асуудал хэрхэн тусгагдсаныг хянан үзэж арга хэмжээ авах
|
2000-2001
|
Гэгээрлийн яам, ЭМНХЯ
|
|
15.
|
Хүүхэд, залуучуудыг шүд, амны хөндийн эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг тогтмолжуулах
|
Жил бүр
|
ЭМНХЯ, Гэгээрлийн яам, байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, иргэд
|
|
16
|
Ундны усан дахь фторын агууламжинд байнгын хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авч байх
|
2000 оноос
|
ЭМНХЯ, Эрүүл ахуй халдвар судлалын хяналтын алба, БОЯ
|
|
17
|
Ундны усан дахь фторын агууламжийг харгалзан фтортой ооны хангамж хэрэглээг орон нутагт ялгавартай зохион байгуулах талаар зөвлөмж гарган хэрэгжүүлэх
|
2000-2001
|
ЭМНХЯ
|
|
18
|
Ундаа, чихэр, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний найрлага дахь саахарын бүтэц, чанарт эрүүл ахуйн хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авч байх
|
2000 оноос
|
ЭМНХЯ, ХААҮЯ
|
|
19
|
Хүүхдүүдийн чихэр, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг багасгахад чиглэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээ /сүү, жимс, ногоо, махан зууш, өдрийн хоолоор үйлчлэх зэрэг/-г холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх
|
2000 оноос
|
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, айл өрх, иргэд
|
|
20.
|
Хүн амд эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх албан болон албан бус сургалтын агуулга, хөтөлбөрт амны хөндийн эрүүл мэндийн асуудал хэрхэн тусгагдсаныг хянан үзэж, үнэлгээ өгч холбогдох арга хэмжээ авах
|
2000 онд
|
Гэгээрлийн яам, ЭМНХЯ
|
|
Ш.Шүд цоорох өвчний өвчний үед үзүүлэх мэргэжлийн тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулах талаар
|
||||
21.
|
Шүдний мэргэжлийн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн үйлчилгээний нэгдмэл бүтэц, зохион байгуулалтыг бий болгон, бүх шатны сургалтын агуулга, арга зүйг шинэчлэх
|
2000-2001
|
ЭМНХЯ, Гэгээрлийн яам, Сангийн яам
|
|
22.
|
Шүд цоорох өвчний хэлбэр явцыг хүн нэг бүр дээр тогтоож ялгавартай товлосон үзлэг хийж байх
|
2000 оноос
|
ЭМНХЯ
|
|
23.
|
Сумын эмч, багийн бага эмч, бага эмч-сувилагч нарт яаралтай тусламжийн мэдлэг, дадлага эзэмшүүлэх сургалт явуулах
|
2001 оноос
|
ЭМНХЯ, Гэгээрлийн яам, Анагаах ухааны их сургууль, Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв, Анагаах ухааны коллеж
|
|
24.
|
Аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд шүдний оношилгоо, эмчилгээний аргыг өргөжүүлж, технологийг сайжруулах
|
2000-2005
|
ЭМНХЯ, Сангийн яам
|
|
25.
|
Шүдний эмчилгээнд шүд цоорлын хөнгөн үеийг өрөмдөлгүйгээр эмчлэх зэрэг шинэ арга технологи нэвтрүүлэх, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт оношлох, эмчлэх орчин үеийн эм, материал, багаж, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх
|
2001-2005
|
ЭМНХЯ, Сангийн яам
|
|
26.
|
Шүдний зонхилох эмгэгийн оношилгоо, эмчилгээний стандарт боловсруулж мөрдүүлэх
|
2000
|
ЭМНХЯ, Анагаах ухааны их сургууль, Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв
|
|
27
|
Амны хөндийн эрүүл мэнд, нийгмйн эрүүл мэндийн асуудлаар шүдний эмч, техникч, сувилагчийн мэргэжлийг дээшлүүлэх
|
2000-2001
|
анагаах ухааны их сургууль, Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв, Анагаах ухааны коллеж
|
|
28.
|
Өөрийн орны нөхцөлд тохирсон шүд цоорох өвчнийг оношилж эмчлэх аргыг эмнэлгийн тусламжийн шатлал бүрээр тодорхойлж, аргачлалаар хангах
|
2000 онд
|
ЭМНХЯ
|
|
IV..Амны хөндийн эрүүл мэндийн талаархи мэдээлэл, судалгааны талаар
|
||||
29.
|
Амны хөндийн эрүүл мэндийн талаархи мэдээллийн шинэ үзүүлэлтийг боловсруулж нэвтрүүлэх
|
2000-2001
|
ЭМНХЯ
|
|
30.
|
Шүд цоорох өвчний тархалт, эрчим, эмчилгээний төлөв, үр дүн, шүд цоорох өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд, эмгэг жам, фторын хангамж, хэрэглээг сайжруулах боломжтой арга, шүд цоорох өвчнөөс сэргийлэхэд зарим уламжлалт хүнсний зүйлийн ач холбогдол, түүний үндэслэл, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлан сэргийлэх үндэсний эм бэлдмэл бүтээх асуудлыг судлах
|
2000-2005
|
Гэгээрлийн яам, ЭМНХЯ
|
|
V.Хөтөлбөрийн санхүүжилт, хамтын ажиллагааны талаар
|
||||
31.
|
Шүдний тусламжийн санхүүжилтийн механизмыг оновчтой болгох асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх
|
2000-2001
|
Сангийн яам, ЭМНХЯ
|
|
32.
|
Амны хөндийн эрүүл мэндийн асуудлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад олон улсын байгууллага, гадаад орны Засгий газрын болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах /төсөл хэрэгжүүлэх сургалт, семинар зохион байгуулах, судалгаа хийх, мэргэжилтэн солилцох зэрэг/
|
2000 оноос
|
ЭМНХЯ, ГХЯ
|
|
Текст томруулах
A
A
A