A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН "2001 ОНЫГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ, ХӨГЖҮҮЛЭХ ЖИЛ БОЛГОХ ТУХАЙ" 203 ДУГААР ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 46 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН "2001 ОНЫГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ, ХӨГЖҮҮЛЭХ ЖИЛ  БОЛГОХ ТУХАЙ" 203 ДУГААР ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
¹
Хийж гүйцэтгэх ажлууд
Хугацаа
Хариуцах эзэн
1.
Дотоодын үйлдвэрлэгчдэд түүхий эд худалдан авах, бэлтгэхэд нь санхүү, зээлийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээний төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулах.
3 –р  сар
Ч.Ганзориг
Д.Насанжаргал
Б.Жигжид
Ч.Улаан
2.
Түүхий эдийн нөөцийн сан байгуулах асуудлыг судалж, санал боловсруулан холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх арга хэмжээ авах
жилдээ
Ч.Улаан
Ч.Ганзориг
Д.Насанжаргал
3.
"Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль", "Гаалийн тарифын тухай хууль"-д орсон өөрчлөлттэй уялдуулан гадаадын хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тогтоож, стратегийн ач холбогдолтой болон экспортын  үйлдвэрлэлийн салбар, түүнд хамаарах тоног төхөөрөмжийн жагсаалт гаргаж Засгийн газрын хуралдаанд оруулах
3 –р  сар
Ч.Улаан
Ч.Ганзориг
Д.Насанжаргал
Б.Жигжид
4.
Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг экспортлох журам боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулан мөрдүүлэх арга хэмжээ авах
2-р  сар
Ч.Ганзориг
Ч.Улаан
Д.Насанжаргал
5.
Хивсний үйлдвэрүүдээс Австри Улсад төлөх өрийн асуудлыг   шийдвэрлэх
3 –р  сар
Ч.Улаан
Ч.Ганзориг
6.
Даатгалын үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээ авах.
4 -р сар
Ч.Улаан
7.
Улсын үйлдвэрийн газрыг Компанийн хэлбэрт оруулах, түүний бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, Засгийн газар, УИХ-д өргөн барих.
10 –р  сар
Ч.Улаан
Б.Жигжид
Ц.Нямдорж
8.
Геологи хайгуулын ажилд ихээхэн хэмжээний хөрөнгө гаргадаг хөрөнгө оруулагчдыг тогтвортой байдлын гэрээнд хамруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх
5 –р  сар
Ч.Улаан
Ч.Ганзориг
9.
Үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор дор дурдсан хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлэх арга хэмжээ авах:
 
 
 
а/ Хүн амын орлогын албан татварын тухай хууль
 
3 –р  сар
Ч.Ганзориг
Д.Насанжаргал
Ч.Улаан
Ц.Нямдорж
 
б/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль
 
4-р  сар
Ч.Ганзориг
Д.Насанжаргал
Ч.Улаан
Ц.Нямдорж
 
в/ Татварын ерөнхий хууль
10 –р  сар
Ч.Улаан
Ч.Ганзориг
Д.Насанжаргал
Б.Жигжид
Ц.Нямдорж
 
г/ Санхүүгийн түрээсийн тухай хууль             
4 –р  сар
Ч.Улаан
Ц.Нямдорж
 
д/ Үнэт цаасны тухай хууль
7-р сар
Ч.Улаан
Ч.Ганзориг
Д.Насанжаргал
Ц.Нямдорж
 
е/ Ашигт малтмалын тухай хууль
8-р сар
Ч.Ганзориг
У.Барсболд
Ц.Нямдорж
 
ж/  Газрын хэвлийн тухай хууль
10-р сар
У.Барсболд
Ч.Ганзориг
Д.Насанжаргал
Ц.Нямдорж
 
з/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль
5-р сар
Ч.Ганзориг
Д.Насанжаргал
Б.Жигжид
Ч.Улаан
Ц.Нямдорж
 
и/ Импортын гаалийн татварын тухай хууль
6-р сар
Ч.Ганзориг
Д.Насанжаргал
Б.Жигжид
Ч.Улаан
Ц.Нямдорж
10.
"Хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийн төслийг боловсруулан Засгийн газар, Улсын  Их Хуралд өргөн барьж шийдвэрлүүлэх
4 –р  сар
Ч.Ганзориг
Ч.Улаан
Д.Насанжаргал
Б.Жигжид
Ц.Нямдорж
11.
2001 оныг үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх жил болгон зарласантай холбогдуулан авах арга хэмжээний биелэлт, үр дүнг сурталчилах
жилдээ
Үндэсний зөвлөл
12.
Үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх жилийн арга хэмжээг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон бусад арга хэмжээтэй уялдуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
жилдээ
Үндэсний зөвлөл
13.
2001 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулах
12-р сар
Үндэсний зөвлөл
14.
Ажлын багийн хурлыг  зохион байгуулах арга хэмжээ авч, арга хэмжээний төлөвлөгөөний гүйцэтгэлд дүгнэлт өгч, цаашид авах арга хэмжээг нарийвчлан тодотгож ажиллах
Улиралд нэг удаа
Үндэсний зөвлөл
15.
2001 онд хийж гүйцэтгэсэн ажлын дүнг Засгийн газарт тайлагнах
2002 оны 1-р сар
Үндэсний зөвлөл