- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЗООГ БАРИХ БОЛОН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН БУСАД АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 1994 оны 76 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт
ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЗООГ БАРИХ БОЛОН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН БУСАД АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЗООГ БАРИХ БОЛОН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН БУСАД АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
1. Архидан согтуурахтай тэмцэх тухай Монгол улсын хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 1994 оны 10 дугаар тогтоолын 5 дугаар зүйлд заасны дагуу Төрийн хүндэтгэлийн зоог барих болон ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээ /цаашид "ёслол хүндэтгэлийн арга хэмжээ" гэнэ/-г зохион байгуулахад согтууруулах ундааг хэрэглэхэд энэхүү журмыг мөрдөнө.
2. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд согтууруулах ундааг дэлхийн улс орнуудад нийтээр мөрддөг дипломат ёс журам, тухайн зочин, төлөөлөгчийн үндэсний зан заншилд нийцүүлэн хэрэглэнэ.
3. Ёслол хүндэтгэлийн бүх арга хэмжээнд хэрэглэх цагаан архи нь зөвхөн эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүн байна.
4. Ёсдлол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд хэрэглэх согтууруулах ундааны нэг хүнд ногдох хэмжээ дор дурдсанаас илүүгүй байна /граммаар/:
а/Хүндэтгэлийн зоог
-цагаан архи - 100
-дарс /улаан, цагаан төрөл тус бүр/ - 75
-шарз - 25
б/ Дайллага
-цагаан архи -100
-дарс - 75
-шарз - 25
-пиво -300
в/Цайллага /кино үзлэг, хүлээн авалт/
-цагаан архи - 75
-пиво -300
г/Зоог, дайллага, цайллаганы өмнө барих апиритив
-цагаан архи - 25
д/Гэрээ, хэлэлцээр, протокол, бусад баримт бичигт гарын үсэг зурсны дараахь ёслол
-оргилуун дарс -75
5.Төрийн дээд шагнал гардуулсны дараа оргилуулн дарс хэрэглэх бол нэг хүнд ногдох хэмжээ нь 75 граммаас хэтрэхгүй байна.
6. Гадаадын зочин, төлөөлөгчийн зиндаа, тухайн үйл явдлын ач холбогдлыг харгалзан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд хэрэглэх согтууруулах ундааны хэмжээг энэ журамд нийцүүлж урьдчилсан тооцоог гаргуулан батлуулж, гүйцэтгэлийн байдалд Төрийн ёслолын алба, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар, Гадаад харилцааны яамны ёслолын хэлтэс тус тус хяналт тавина.
7. Яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаад болон төрийн өмчийн төсөвт байгууллагуудын шугамаар зохион байгуулагдах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэх, түүнд хяналт тавихад энэхүү журмыг мөрдлөг болгоно.
-----OOO-----
Текст томруулах
A
A
A