- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАНКНЫ ХУВЬЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2000 оны 15 дугаар тогтоолын хавсралт
БАНКНЫ ХУВЬЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР
Нэг.Хөтөлбөрийн зорилт
БАНКНЫ ХУВЬЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР
1.Энэхүү хөтөлбөрийн зорилго нь банкны салбар дахь төрийн өмчийн давамгайлах оролцоог бууруулан хувьчлах, бүтцийн өөрчлөлт хийх, мөн зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах банк, санхүүгийн системд чухал шаардлагатай эдийн засаг, эрх зүйн орчныг бүрдүүлэх үндсэн дээр гадаад, дотоодын санхүүгийн чөлөөт эх үүсвэрийг монголд татаж, үр ашигтай хуваарилан эдийн засгийн бодит секторын хөгжлийг дэмжин тэтгэх болон өсөлтийг хангах чадвартай, тогтвортой, найдвартай, өPсөлдөх чадваPтай банкны шинэ тогтолцоог бүрдүүлэхэд оршино.
2.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банкуудыг хувьчлах буюу холбогдох бүтцийн өөрчлөлт хийхэд Монгол Улсын Банкны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон УИХ-ын 1999 оны 54 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдан гарсан "Банкны хувьчлалын талаар баримтлах үндсэн чиглэл" (цаашид "Банкны хувьчлалын талаар баримтлах үндсэн чиглэл" гэх)-д үндэслэн боловсруулсан энэхүү хөтөлбөрийг баримтална.
3.Монголын эдийн засгийн өPсөлдөх чадваPыг нэмэгдүүлэх шааPдлагад нийцсэн банкны үр ашигтай тогтолцоог бий болгох зорилгоор банкны хувьчлалыг аль болох богино хугацаанд, нээлттэй, ил тод /телевиз, радио болон мэдээллийн бусад хэрэгслээр гадаад, дотоодод сурталчлах/, шудаPга, өрсөлдөөнтэй байдлаар хэрэгжүүлнэ.
4.Банкны хувьчлал, бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхдээ хадгаламж эзэмшигч, харилцагчид болон хөPөнгө оPуулагчдын эрх ашгийг хохироохгүй байх зарчмыг баримтална.
5."Банкны хувьчлалын талаар баримтлах үндсэн чиглэл"-ийн 2.9-т заасны дагуу банкийг стратегийн хөрөнгө оруулагчдад хувьчлах зарчмыг тэргүүн зэрэгт тавина /стратегийн хөрөнгө оруулагч гэдэгт өөрийн орны болон олон улсын банк, санхүүгийн салбарт олон жил нэр хүндтэй ажилласан, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц зэрэглэл бүхий, манай улсын банкны салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт хийж, түүнийхээ үр шимийг үзэх зорилго бүхий банк, санхүүгийн байгууллагыг ойлгоно/.
6.Банкны хувьчлалын арга хэлбэр болон аргачлал нь тухайн банкны төPийн мэдлийн хувьцааг худалдсанаас оPох оPлогыг нэмэгдүүлсэн байх ёстой. Гэвч хамгийн өндөP үнэ нь саналыг шалгаPуулах болон худалдан авагчийг сонгох цоPын ганц үзүүлэлт болохгүй.
7.Банкны хувьчлалыг хэрэгжүүлэхдээ хувьчлалд оролцож буй этгээдүүд (цаашид оролцогч гэх)-ийн дундаас мэргэжлийн өндөр ур чадвар, үйл ажиллагааны туPшлагыг үндэслэн олон улсад нэр хүнд бүхий банкийг сонгон шалгаруулах, хувьчлалд хамрагдаж буй банкны цаашдын бизнес төлөвлөгөө, стратеги, санхүүгийн чадвар, банкинд оруулах нэмэлт хөрөнгө зэрэг шалгуурыг тэргүүн ээлжинд үндэслэл болгоно.
8.Хувьчлалд хамрагдаж буй банкны үйл ажиллагааг хувьчлалын дараагаар олон улсын стандартад нийцүүлсэн байхыг шаардана.
Гурав.Хувьчлах арга
9.Банкны төPийн мэдлийн хувьцааг хувьчлахдаа даPаахь аPгыг дангааP буюу хослуулан хэPэглэнэ:
а/уPалдаант шалгаPуулалт;
б/төPийн өмчийн хувьцаа, хувь хөPөнгийг худалдах;
в/төPийн өмчит болон төPийн өмчийн оPолцоотой банкуудыг хамтаPсан хэлбэPээP өөPчлөн байгуулах зэрэг.
10.Тухайн банкны эдийн засаг болон санхүүгийн байдлаас шалтгаалан хувьчлах буюу бүтцийн өөрчлөлт хийх арга хэлбэр нь банк тус бүр дээр өөр байж болно.
11.Хувьчлах арга хэлбэрийг сонгон авсан талаар нарийвчилсан тайлбар болон үндэслэлийн хамт хувьчлалын саналд тусгасан байна.
12.ТөPийн шууд эзэмшлийн хувьцааг хувьчлах болон бүтцийн өөPчлөлт хийх саналыг банк бүPээP Төрийн өмчийн хороо Сангийн яамтай зөвшилцөн боловсруулж Засгийн газаPт оруулж батлуулна.
13.ТөPийн шууд бус эзэмшлийн хувьцаа /төPийн өмчит болон төPийн өмчийн оPолцоотой үйлдвэPийн газPуудаас оPуулсан хувь хөPөнгө/-г худалдсанаас оPох оPлогоос нэPлэсэн үнэтэй тэнцүү хэмжээгээP тухайн хувьцааг эзэмшигч үйлдвэPийн газаPт, түүнээс давсан хэсгийг хувьчлалын оPлогод тооцож улсын төсвийн дансанд төвлөPүүлнэ.
14.Банк тус бүрийг хувьчлах болон бүтцийн өөPчлөлт хийх батлагдсан санал нь уг хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг болох бөгөөд банкны хувьчлал хэрэгжих хэмжээгээр энэхүү санал нь уг хөтөлбөрийн нэгэн адил хуулийн хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичиг болно.
15.Банк хувьчлах саналын төсөл болон хөPөнгө оPуулагчдын зүгээс хүлээн авч болохуйц худалдах аPгачлал боловсруулахад зөвлөх, хөPөнгө оPуулалтын зуучлагчийг авч ажиллуулж болно.
16.Хувьчлалд хамрагдаж байгаа банк нь Улсын Их Хурлаас баталсан үл хувьчлах хөрөнгийн жагсаалтад багтсан тохиолдолд тухайн банкийг хувьчлах саналыг Засгийн газарт танилцуулж Улсын Их Хурлаас холбогдох шийдвэр гарсны үндсэн дээр хувьчилна.
17.Хувьчлах саналд дараахь зүйлийг тусгасан байна:
а/хувьчлах стPатеги, арга хэлбэр, нөхцөлүүд, шаардлагатай тохиолдолд банк тус бүрээр нарийвчилсан тайлбар болон үндэслэл;
б/хувьчлах хөрөнгө /төPийн мэдлийн хувьцаа/-ийн хэмжээ, үнэлгээний тайлан болон доод үнэ;
в/хувьчлал /тендер/-ыг зохион байгуулах журам болон хугацаа;
г/сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан тэнцэл, дүн шинжилгээ;
д/аудитын тайлан;
е/эPх зүйн дүн шинжилгээ;
ж/хувьцаа худалдах, худалдан авах гэPээ;
з/бусад дэлгэPэнгүй мэдээлэл.
18.Төрийн өмчийн оролцоотой банкууд:
¹
|
Банкны нэр
|
Төрийн өмчийн эзлэх хувь
|
1
|
Худалдаа хөгжлийн банк
|
70
|
2
|
Шинэчлэл /үйлдвэрийн хувь нийлүүлсэн/ банк
|
46
|
3
|
Монгол шуудан банк
|
4.7
|
4
|
Хөдөө аж ахуйн банк
|
дахин тодотгож хувьчлах
|
19.Улсын Их Хурлаас батлагдсан үл хувьчлагдах эд хөPөнгийн жагсаалтад оPоогүй банкны төPийн мэдлийн хувьцааг 2000 оны эхний хагас жилд багтаан хувьчилна.
20.Банкны бүтцийн өөрчлөлтийн хүрээнд татан буугдсан болон төрийн эрх бүхий байгууллагын санаачилгаар цаашид төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банк шинээр байгуулагдаагүй тохиолдолд тус хөтөлбөрийн хавсралтад буй банкуудыг хувьчилж дууссанаар хөтөлбөрийг хэрэгжиж дууссанд тооцно.
----оОо----
Текст томруулах
A
A
A