- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БИЗНЕСИЙН ТААТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ ТАЛААРХИ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2004 оны 143 дугаар тогтоолын хавсралт
БИЗНЕСИЙН ТААТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ ТАЛААРХИ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
БИЗНЕСИЙН ТААТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ ТАЛААРХИ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
¹
|
Авах арга хэмжээ
|
Хугацаа
|
Хариуцах эзэн
|
1
|
Бизнес, гадаад худалдааг хөнгөвчлөх олон улсын практикийг нэвтрүүлэх, Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн гаалийн байгууллагаас энэ чиглэлээр гаргасан зөвлөмж, чиглэлийг гаалийн үйл ажиллагаанд эрчимтэй нэвтрүүлэх, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоодтой идэвхтэй хамтран ажиллах талаар тодорхой арга хэмжээ авах
|
2004 оны
9 дүгээр сарын 1
|
СЭЗЯ,
МҮХАҮТ
|
2
|
Импортын барааны гаалийн хэлцлийн үнэ, жишиг үнийн мэдээллийн баазыг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран улирал бүр шинэчилж байх, жишиг үнийг тухай бүр тогтооход субъектив нөлөө орж буйг зогсоох, жишиг үнийг ил тод нийтэд мэдээлж байх, "нээлттэй гааль" веб хуудсыг тогтмол ажиллуулдаг болох
|
2004 оны
9 дүгээр сарын 1
|
УГЕГ,
МҮХАҮТ
|
3
|
Гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах, баримт бичгийг ижилтгэх чиглэлээр удирдлага-зохион байгуулалтын арга хэмжээ авах, малын гаралтай түүхий эдийг зөвхөн мал эмнэлгийн сертификатыг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийж байхаар зохион байгуулах
|
2004 оны
9 дүгээр сарын 1
|
УГЕГ,
УМХГ
|
4
|
Гаалийн бичиг баримтыг хялбарчлах, электрон хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа гаалийн мэдээллийн автоматжуулсан системийг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх
|
2004 оны
9 дүгээр сарын 1
|
УГЕГ
|
5
|
Дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд импортыг үр ашигтай орлох бүтээгдэхүүний судалгаа гарган түүний үндсэн дээр импортын барааны тарифыг ялгавартай тогтоох асуудлаар санал боловсруулах
|
2004 оны
9 дүгээр сарын 1
|
СЭЗЯ,
ҮХЯ,
Гаалийн тарифын зөвлөл
|
6
|
Засгийн газрын 2002 оны 108 дугаар тогтоолтой Үйлдвэр, худалдааны сайд, Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалын холбогдох заалтуудыг уялдуулан боловсронгуй болгох
|
2004 оны
7 дугаар сарын 1
|
ҮХЯ,
УМХГ
|
7
|
Гаалийн байгууллага үйл ажиллагаандаа холбогдох дүрэм журмыг хатуу баримтлан ажиллаж, гаалийн улсын байцаагч нарын хариуцлагыг өндөржүүлэх, тэдэнтэй холбогдон гарсан мэдээллийг шуурхай шийдвэрлэдэг болох
|
2004 оны
сүүлийн хагаст
|
УГЕГ
|
8
|
Түр болон байнгын боомтуудын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих, хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох талаар тодорхой арга хэмжээ авч олон нийтэд ил тод мэдээлэх
|
2004 оны
9 дүгээр сарын 1
|
УГЕГ
|
9
|
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран татварын ачаалал, татварын хувь хэмжээ, татвар хураамжийн механизмын талаар санал боловсруулах, татвар төлөгчид нь татварыг нийтээрээ бүрэн төлдөг болгох зохион байгуулалтын арга хэмжээ авах
|
2004 оны
9 дүгээр сарын 1
|
СЭЗЯ,
МҮХАҮТ
|
10
|
Махыг экспортод гаргахад олгодог Мал эмнэлгийн сертификат авахад хураамж авч байгааг хянаж 1 кг тутмын үнэлгээг бууруулах боломжийг судлах
|
2004 оны
8 дугаар сарын 1
|
УМХГ
|
11
|
Улсын мэргэжлийн хяналтын газар болон түүний харьяа албадаас аж ахуйн нэгжүүд дээр очдог шалгалтуудыг нэгтгэн зохион байгуулж, аль нэг шатны байгууллагаас хийсэн шалгалтын дүнг бусад нь хүлээн зөвшөөрдөг системтэй болгох арга хэмжээ авах
|
2004 оны
8 дугаар сарын 1
|
УМХГ
|
12
|
Аж ахуйн нэгжийг мэргэжлийн хяналтын албанаас шалгах үйл ажиллагааг боловсронгуй, шуурхай болгох
|
2004 оны
9 дүгээр сарын 1
|
УМХГ,бүх шатны Засаг дарга
|
13
|
Улс орны эдийн засгийн онцлог, үйлдвэрлэлийн салбаруудын өрсөлдөх чадвар, экспортыг дэмжих, импортыг үр ашигтай орлох, импорттой өрсөлдөх бодлогыг хэрэгжүүлэх зорилтуудыг харгалзан хөнгөлөлтийг ялгавартай үзүүлэх зарчим, чиглэлийг баримтлан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж санал боловсруулах
|
2004 оны
9 дүгээр сарын 1
|
ҮХЯ,
СЭЗЯ,
ГХГХОГ, УГЕГ
|
14
|
Дотоодын хөрөнгө оруулагчдад зохих хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах
|
2004 оны
9 дүгээр сарын 1
|
ҮХЯ,
СЭЗЯ
|
15
|
Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор нийгмийн даатгалд даатгуулагчдын нэрийн данс, түүний ашиглалт, зарцуулалтын талаар авах арга хэмжээний талаар санал боловсруулах
|
2004 оны
П хагас
|
НХХЯ
|
16
|
Тэтгэврийн даатгалын санд ажил олгогчдын төлөх шимтгэлийг бууруулах, ажилчдын тоогоор босго тогтоож шимтгэлийн хувь хэмжээнд хөнгөлөлт үзүүлэх талаар судалж санал боловсруулах
|
2004 оны
9 дүгээр сарын 1
|
НХХЯ,
МҮХАҮТ
|
17
|
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг дундаж цалингийн 70 хувиар тооцдог байсныг өөрчилж, 6 сараас дээш шимтгэл төлсөн бол дундаж цалингийн 100 хувиар тооцож тэтгэмж олгодог болох асуудлыг судлан холбогдох хууль тогтоомж, эрхийн актад тусгах санал боловсруулах
|
2004 оны
П хагас
|
НХХЯ |
18
|
Монгол Улсад стандартын ажлыг зохион байгуулж байгаа бүтэц-зохион байгуулалтын хэлбэр, стандарт боловсруулах, хэрэгжүүлэх одоогийн механизмыг өөрчлөн дэлхий нийтийн хандлага, олон улсын стандартын байгууллагын бодлого, зөвлөмжийн дагуу зайлшгүй стандарт давамгайлсан тогтолцооноос сайн дурын стандарт давамгайлсан тогтолцоонд шилжих бэлтгэл хангах арга хэмжээ авч эхлэх
|
2004 оны
9 дүгээр сарын 1
|
ҮХЯ,
МҮХАҮТ
|
19
|
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран судалж тохирлын гэрчилгээ, үндэсний тохирлын тэмдэг олгох асуудлаар гарсан эрхийн актуудыг боловсронгуй болгон өөрчлөх талаар санал боловсруулах
|
2004 оны
8 дугаар сарын 1
|
ҮХЯ
|
20
|
Нэн түрүүнд өөрчлөх шаардлагатай үндэсний стандартын жагсаалт гаргаж бизнес эрхлэгчдийн саналыг авч өөрчлөх арга хэмжээ авах
|
2004 оны
8 дугаар сарын 1
|
СХЗТ
|
21
|
Итгэмжлэгдсэн аль ч лабораторид барааг шинжлүүлж, тэдгээрийн шинжилгээний дүгнэлтийг бүх байгууллага хүлээн зөвшөөрдөг болгох чиглэлээр тодорхой шийдвэр гаргах, түүнийг бизнес эрхлэгчдэд сурталчлах
|
2004 оны
8 дугаар сарын 1
|
СХЗТ,
УМХГ,
УГЕГ
|
22
|
Төлөөлөгчийн газрууд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа байдалд тогтмол хяналт тавьж, авсан арга хэмжээнийхээ талаар олон нийтэд мэдээлдэг болох
|
2004 оны
9 дүгээр сарын 1
|
ҮХЯ,
холбогдох яам
|
23
|
Төрийн байгууллагуудын зарим чиг үүргийг холбогдох төрийн бус байгууллагад шилжүүлэх талаар санал боловсруулах
|
2004 оны
9 дүгээр сарын 1
|
холбогдох яам
|
24
|
Венч капитал, бизнес инкубаторыг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар судалгаа хийж, төсөл боловсруулах
|
2004 оны
11 дүгээр сарын 1
|
ҮХЯ
|
25
|
Судалгаа, шинжилгээний ажлын шинжлэх ухааны үндэслэл, үр өгөөжийг эрс дээшлүүлэх, улсын төсөв болон олон улсын байгууллага, хандивлагч орнуудаас энэ зорилгоор олгож байгаа хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор шинжлэх ухаан, бизнесийн холбоог бэхжүүлэх талаар санал боловсруулах
|
2004 оны
11 дүгээр сарын 1
|
БСШУЯ,
ШУА,
МҮХАҮТ
|
26
|
Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага хийсэн шинжилгээ судалгаа, гаргасан шинэ технологио борлуулан санхүүждэг системтэй болгох талаар холбогдох эрх зүйн актуудыг шинэчлэх асуудлыг судлах
|
2004 оны
11 дүгээр сарын 1
|
БСШУЯ
|
27
|
Мэргэжлийн сургалтыг бизнесийн практиктай уялдуулах талаар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран санал боловсруулах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах
|
2004 оны
11 дүгээр сарын 1
|
БСШУЯ,
МҮХАҮТ
|
28
|
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах
|
2004 оны
11 дүгээр сарын 1
|
СЭЗЯ,
холбогдох яамд
|
29
|
Олон улсын байгууллагууд, хандивлагч орнуудаас хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихэд зориулан арилжааны банкуудаар дамжуулан олгож буй хөнгөлөлттэй зээлийн олголтын өнөөгийн механизмыг дан ганц хөрөнгийн барьцаа бус, зээлийн зэрэглэл, баталгаа, даатгалын зарчим дээр үндэслэдэг болох шинэ механизмыг судлан боловсруулах
|
2004 оны
10 дугаар сарын 1
|
СЭЗЯ,
Монгол
банк,
МҮХАҮТ
|
30
|
Олон улсын байгууллага, хандивлагч орнуудаас хувийн хэвшилд зориулан олгох зээлийг хуваарилах механизмыг боловсронгуй болгох санал боловсруулах
|
2004 оны
10 дугаар сарын 1
|
СЭЗЯ,
Монгол
банк,
МҮХАҮТ
|
31
|
Эрх бүхий байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх явцад хяналт тавих, иргэд, аж ахуйн нэгжүүдээс энэ асуудлаар гаргасан гомдол санал, байгаль орчинд халгүй цэвэр үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр хэлэлцэж санал гаргах Газар, байгаль орчны дэд хороог Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан Зөвлөлдөх хорооны дэргэд байгуулж ажиллуулах асуудлыг судалж шийдвэрлэх
|
2004 оны
10 дугаар сарын 1
|
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга,
МҮХАҮТ
|
32
|
"Нээлттэй нийслэл" веб хуудас тогтмол ажиллуулж газар олголт, хяналт шалгалт зэрэг асуудлаар нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын тухайн 7 хоногийн үйл ажиллагаа, хэнд, хэдэн зөвшөөрөл олгосон, татгалзсан бол ямар үндэслэлээр татгалзсан талаар тодорхой мэдээллүүдийг байнга мэдээлэх
|
2004 оны
9 дүгээр сарын 1
|
Нийслэл, дүүргийн Засаг дарга
|
33
|
Дүүргийн газрын харилцааны асуудал эрхэлсэн албадаас тухайн 7 хоногт газрын зөвшөөрөл олгосон байгууллага, хувь хүмүүсийн тоог интернет, дотоод мэдээллийн самбараар мэдээлэх, тогтмол шинэчилж байх
|
2004 оны
9 дүгээр сарын 1
|
Бүх шатны Засаг дарга
|
34
|
Нийслэлийн Захирагчийн ажлын алба, дүүргийн холбогдох байгууллагаас аж ахуйн нэгжүүд дээр очдог шалгалтыг мэргэжлийн хяналтын болон татварын байгууллагын шалгалттай уялдуулан зохион байгуулах, аж ахуйн нэгж, байгууллагуудаас төрөл бүрийн хандив авдгийг таслан зогсоох, зөрчсөн албан тушаалтантай хариуцлага тооцдог болох
|
2004 оны
8 дугаар сарын 1
|
Нийслэлийн захирагчийн ажлын алба, дүүрэг,
ҮТЕГ,
УМХГ
|
Текст томруулах
A
A
A