- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИЖ, ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ СТРАТЕГИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦАД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ҮНЭЛГЭЭ ӨГӨХ АЖЛЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ
Хүснэгт 1: Удирдлага, зохион байгуулалтын бүтэц:
2.2.2. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээний хэсгийн үйл ажиллагааны чиглэл:
1/Чанарын болон тоон үзүүлэлтүүд, ялангуяа төсвийн гүйцэтгэл, үр дүнгийн үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг хамарсан Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл цуглуулах;
2/Дүн шинжилгээ хийх;
3/Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн явцын тайланг бэлтгэхэд стратегийн удирдлагын хэсгийг холбогдох мэдээллээр хангах.
Гурав. Стартегийн удирдлагын хэсэг
3.1. Стратегийн удирдлагын хэсэг нь Санхүү эдийн засгийн яам, Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн бодлогын зөвлөл, Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн бодлогын салбар зөвлөлүүд, Үндэсний болон бүсийн зөвлөлдөх уулзалт зэргээс бүрдэнэ. Тэдгээрийн гишүүнчлэл болон үүрэг дор дурдсанаар байна. Үүнд:
3.1.1. Санхүү эдийн засгийн яам: Санхүү эдийн засгийн яам нь Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн хэрэгжилтийн явцын тайланг Засгийн газарт жил бүр танилцуулна.
3.1.2. Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн бодлогын зөвлөл: Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн бодлогын зөвлөлийг орон тооны бус хэлбэрээр Ерөнхий сайдын захирамжаар байгуулж ажиллуулна.
3.1.2.1. Бодлогын зөвлөл нь дор дурдсан үүрэгтэй байна:
1/Оролцогч талуудаас бэлтгэсэн мэдээлэлд тулгуурлан Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн хэрэгжилтийн явцын тайланг бэлтгэх, стратегийг шинэчлэх;
2/Үндэсний болон бүсийн түвшинд зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах ба уулзалтаас гарсан санал зөвлөмжийг Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн хэрэгжилтийн явцын тайланд тусгах;
3/Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн хэрэгжилтийн явцын тайланг Санхүү, эдийн засгийн яамаар дамжуулан Засгийн газарт танилцуулах;
4/Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн хэрэгжилтийн явцын тайлан болон холбогдох бусад мэдээллийг бусад этгээдүүдэд хүргүүлэх.
3.1.3. Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн бодлогын зөвлөл нь макро эдийн засаг, бодит салбар, хүний хөгжил ба бодлогын салбар зөвлөлүүдтэй нийгэм, Бүсийн хөгжил ба байгаль орчин, Засаглал гэсэн чиглэлээр байна. Эдгээр нь орон тооны бус байх бөгөөд бодлогын зөвлөлийн даргын шийдвэрээр байгуулагдана. Салбар зөвлөл нь Санхүү, эдийн засгийн яам болон холбогдох бусад салбар яамд, Орон нутгийн засаг захиргаа, хандивлагчид (гишүүнийг хандивлагчид өөрсдөө сонгоно) болон Төрийн бус байгууллага (гишүүнийг Төрийн бус байгууллагын ажлын хэсгээс сонгон)-ын болон бусад салбар чиглэлийн ажлын хэсгийн төлөөллөөс бүрдэнэ.
3.1.4. Бодлогын салбар зөвлөлүүд нь дор дурдсан үүрэгтэй байна:
1/Тухайн салбарын чиглэлээр Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн хэрэгжилтийн явцын тайлан бэлтгэх
2/Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн бодлогын зөвлөлд санал, зөвлөмж өгөх
3/Холбогдох чиглэлийн хяналт-шинжилгээний үр дүнгийн үзүүлэлтийн жагсаалтыг шинэчлэх, сайжруулах
3.1.5. Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн бодлогын зөвлөл нь үндэсний зөвлөлдөх уулзалтыг жил бүр зохион байгуулна. Үндэсний зөвлөлдөх уулзалтанд төр, засгийн байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагууд, орон нутгийн засаг захиргаа болон хандивлагчдын төлөөлөгчид оролцоно. Үндэсний зөвлөлдөх уулзалт нь Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн бодлогын зөвлөлөөс бэлтгэн гаргасан Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн хэрэгжилтийн явцын тайланг хэлэлцэнэ.
3.1.6. Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн бодлогын зөвлөл нь Бүсийн зөвлөлдөх уулзалтыг жил бүр зохион байгуулна. Бүсийн зөвлөлдөх уулзалтанд төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагууд, орон нутгийн засаг захиргаа, хандивлагчдын төлөөлөгчид оролцоно. Бүсийн зөвлөлдөх уулзалт нь Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн бодлогын зөвлөлөөс бэлтгэн гаргасан Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн хэрэгжилтийн явцын тайланг хэлэлцэнэ.
Дөрөв. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх хэсэг
4.1. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх хэсэг нь Ядуурлын судалгааны нэгж, Үндэсний статистикийн газар, салбар яамдын хяналт шинжилгээ, үнэлгээний газар, хэлтсүүд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтэн, Санхүү, эдийн засгийн яамны Эдийн засгийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Төсвийн бодлого, зохицуулалтын газар, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, хандивлагчид болон Мэдээлэл боловсруулагч-хэрэглэгчдийн бүлгээс бүрдэнэ. Эдгээр байгууллагуудын гишүүнчлэл болон үүрэг нь дор дурдсанаар байна:
4.1.1. Ядуурлын судалгааны нэгж нь Санхүү, эдийн засгийн яамны Эдийн засгийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газарт багтаж ажиллана. Ядуурлын судалгааны нэгжид макро эдийн засгийн, төсвийн шинжилгээний, ядуурлын үнэлгээний, нийгмийн хамгааллын, жендэрийн дүн шинжилгээний, мэдээллийн гэсэн нийт 6 орон тоо бүхий мэргэжилтэн ажиллах болно.
4.1.1.2. Ядуурлын судалгааны нэгж нь дор дурдсан үүрэгтэй байна:
1/ Мянганы хөгжлийн зорилттой уялдуулан Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн хэрэгжилтийн явцын тайлан бэлтгэх, агуулгыг тодорхойлох;
2/Шаардагдах мэдээлэл авах маягт боловсруулах;
3/Мэдээлэл боловсруулагчдаас гаргасан мэдээллүүдийг нэгтгэн хянаж, дүн шинжилгээ хийж, салбар зөвлөлд танилцуулах;
4/Тухайлсан судалгааг гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулах, судалгааны үр дүнд үндэслэн бодлогын зөвлөмж боловсруулах;
5/Стратегийн хэрэгжилтийн тайланг бэлтгэн бодлогын болон салбар зөвлөлүүдээр хэлэлцүүлэх, холбогдох уулзалтуудыг зохион байгуулах, санал авах, эргэж мэдээлэх;
6/Мэдээлэл боловсруулагч-хэрэглэгчдийн бүлгийг зохион байгуулах, тэдний гаргасан саналыг салбар зөвлөлд танилцуулах;
7/Бодлогын зөвлөл Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн хэрэгжилтийн явцын тайланг Үндэсний болон Бүсийн зөвлөлдөх уулзалтаар хэлэлцүүлэх ажилд туслалцаа үзүүлэх;
8/Ядуурал, нийгмийн чиглэлийн мэдээлэл цуглуулж, мэдээллийн санг баяжуулах, Хэвлэл мэдээлэл, Төрийн бус байгууллагуудын ажлын хэсэг болон бусад сувгаар үр дүнг тархаах ажлыг бэлтгэх, тодорхой хугацаанд мэдээлэл боловсруулан хэвлүүлэх зэрэг нийтлэг үүрэгтэй байна.
4.1.2. Үндэсний статистикийн газар нь Ядуурлын судалгааны нэгжид Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу холбогдох мэдээллийг боловсруулж өгөх, Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн үзүүлэлтүүдийн мэдээллийн сан байгуулах, олон нийтийг зөв мэдээллээр хангах зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ.
4.1.3. Салбар яамд болон орон нутгийн засаг захиргааны хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгжид салбар яамд болон орон нутгийн засаг захиргааны хяналт-шинжилгээ үнэлгээний газар, хэлтэс, мэргэжилтэнгүүд, түүнчлэн Санхүү, эдийн засгийн яамны Эдийн засгийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн болон Төсвийн бодлого, зохицуулалтын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс багтана. Дээрх байгууллагууд нь батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Ядуурлын судалгааны нэгжийг холбогдох мэдээллээр хангана.
4.1.4. Иргэний нийгэм, хандивлагчид, судлаачид, бусад мэдээлэл боловсруулагчид буюу энэ бүлэгт иргэний нийгмийн төлөөлөгчид, хандивлагчид, судалгааны байгууллагууд, хувийн хэвшлийн зөвлөгөө өгдөг байгууллагууд, бусад мэдээлэл боловсруулагчид, судлаачид оролцоно. Эдгээр байгууллагууд нь батлагдсан хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтүүдийн жагсаалтын хүрээнд холбогдох мэдээллээр хангах, Ядуурлын судалгааны нэгжээс зарласан сэдвийн дагуу судалгаа хийнэ.
4.1.5. Ядуурлын судалгааны нэгж нь тогтмол ажиллагаатай мэдээлэл боловсруулагч-хэрэглэгчдийн бүлгийг зохион байгуулна. Тус бүлэг нь орон тооны бус бөгөөд мэдээлэл боловсруулагч-хэрэглэгчид, Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн бодлогын болон салбар зөвлөлүүд, Ядуурлын судалгааны нэгж, Үндэсний статистикийн газар, салбар яамд болон орон нутгийн засаг захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ үнэлгээний газар, хэлтсүүд, иргэний нийгэм, хандивлагчид, судалгаа, шинжилгээ, зөвлөгөө өгдөг байгууллагууд зэрэг бүхий л төлөөллөөс бүрдэнэ.
4.1.5.1. Мэдээлэл боловсруулагч-хэрэглэгчийн бүлэг нь дор дурдсан үүрэгтэй байна:
1/Мэдээллийн зөрүү болон давхардлыг арилгах;
2/Шаардлагатай мэдээллийг нийлүүлэх арга замыг тодорхойлох.
----оОо----
Текст томруулах
A
A
A