A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2000 оны 190 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

НИЙТИЙН ХЭРЭГЦЭЭНД ЗОРИУЛСАН СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭНД ОРОХ ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛИЙН ЖАГСААЛТ
 
 
¹
Цаг агаарын  үзэгдлийн нэр
Эрч хүч /өртөө, харуул дээр/
Үргэлжлэх хугацаа
1
Салхины их хурд
16 м/с ба түүнээс их
3 цаг, түүнээс дээш
2
Цасан шуурга
Салхины хурд 12 м/с ба түүнээс их үед алсын бараа 2000 м-ээс бага болох 
3 цаг, түүнээс дээш
3
Шороон шуурга
Салхины хурд 16 м/с ба түүнээс их
3 цаг, түүнээс дээш
4
Бороо
30 мм ба түүнээс их
12 цаг, түүнээс доош
5
Цас,
нойтон цас
5 мм ба түүнээс их
12 цаг, түүнээс доош
6
Аадар бороо
30 мм ба түүнээс их
3 цаг, түүнээс доош
7
Мөндөр
Голч нь 10 мм хүртэл
Хугацаа хамаарахгүй
8
Усны үер
Гол мөрний ус үерийн түвшинд хүрэх
Хугацаа хамаарахгүй
9
Хүйтэн бороо
(хонь хяргах үед)
Агаарын температур  11оС ба түүнээс бага, салхины хурд 6 м/с ба түүнээс их үед бороо үргэлжлэн орох
 
12 цаг, түүнээс дээш
10
Цочир хүйтрэлт
/таримлын ургалтын хугацаанд/
Хөрсний гадаргын температур 0оС ба түүнээс бага 
Хугацаа хамаарахгүй
 
11
Ой, хээрийн түймэр
Ангиллын 4 дүгээр зэрэгт хүрэх
Хугацаа хамаарахгүй
12
Халуун, хуурай салхи
Салхины хурд 8 м/с ба түүнээс их, агаарын харьцангуй чийгшил 30%-иас бага
2 хоног, түүнээс дээш
13
Бэлчээр мөсжих
Цасан бүрхүүлтэй үед дулаарсны дараа цас хайлмагтан мөсөн давхарга үүсэх
7 хоног, түүнээс дээш
14
Замын мөстөлт
/хот суурингаар/
 
Цас, нойтон цас орж замын гадарга дээр мөсөн бүрхүүл үүсэх
Хугацаа хамаарахгүй
 
15
Их хүйтэн болох
Агаарын хамгийн бага температур Идэр, Тэс, Завхан голын хөндий, Увс, Дархадын хотгороор –50оС, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр –35оС, бусад нутгаар  
-40оС-аас хүйтрэх
 
Хугацаа хамаарахгүй
 
16
Их халуун болох
Агаарын хамгийн их температур говийн нутгаар +40о С, хээрийн бүсэд +36о С, бусад нутгаар +32о С-аас давж халах
Хугацаа хамаарахгүй
 
17
Эрс хүйтрэлт
Агаарын хамгийн бага температур  20оС ба түүнээс ихээр буурах
Дараалсан 2 хоног
 
 
 
---оОо---