- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР, ШУГАМ СҮЛЖЭЭ БАРЬЖ БАЙГУУЛАХ, ҮЙЛДВЭРЛЭЛ, БОРЛУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 1996 оны 120 дугаар тOгтOOлын 2 дугаар XAвCPAлт
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР, ШУГАМ СҮЛЖЭЭ БАРЬЖ БАЙГУУЛАХ, ҮЙЛДВЭРЛЭЛ, БОРЛУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР, ШУГАМ СҮЛЖЭЭ БАРЬЖ БАЙГУУЛАХ, ҮЙЛДВЭРЛЭЛ, БОРЛУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
1.Энэ журмаар эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа /цаашид "үйл ажиллагаа" гэх/ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг зохицуулна.
2.Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу түүнээс эрх авсан мэргэжлийн байгууллага олгоно.
3.Тусгай зөвшөөрөл олгох эрхийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохих шаардлага хангасан мэргэжлийн байгууллагад олгоно.
4.Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг "Эрчим хүчний тухай хууль"-д заасан шаардлагыг хангасан дараахь этгээдэд олгоно:
а/Монгол Улсын аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг бусад хуулийн этгээд;
б/Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон гадаадын байгууллага, хуулийн этгээд.
5.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь дараахь тохиолдолд өрсөлдүүлэн шалгаруулах замаар үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно:
а/хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан;
б/улсын хэмжээнд нөлөөлөл үзүүлэхүйц эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа эрхлэх.
Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь өрсөлдүүлэн шалгаруулахад шаардлагатай баримт бичиг, өргөдөл хүлээн авах хугацаа, шалгаруулалт хийх журмын тухай мэдээллийг шалгаруулалт хийхээс 90- ээс доошгүй хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээлнэ.
Хоёр.Тусгай зөвшөөрөл авах тухай өргөдөл гаргах, хүлээн авах
6.Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийг баримтлан Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу түүнээс эрх авсан мэргэжлийн байгууллагад энэ дүрэмд хавсаргасан маягтын дагуу гаргана.
7.Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох нөхцөлд сонирхогч этгээд өргөдөлдөө Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дор дурдсан тооцоо үндэслэлийг хавсаргана:
а/бүтээгдэхүүн гаргаж эхлэх хугацаа, хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнийг нөхөх хугацаа, санхүүжүүлэх эх үүсвэр;
б/эдэлбэр газар, ашиглах усны хэмжээ, тэдгээрийн төлбөрийн урьдчилсан үнэлгээ.
8.Өргөдөл гаргагч нь тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага шаардсан бол үйл ажиллагаа эрхлэх техник, эдийн засгийн үндэслэлээ байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийлгэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний төслийн хамт мэргэжлийн байгууллагаар хянуулж, байгаль орчин, ариун цэвэр, эрчим хүчний хяналтын болон галын аюулаас хамгаалах асуудал эрхэлсэн байгууллагаас санал авч зохих тодотгол, өөрчлөлт хийсэн байна.
9.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага өргөдлийг албан ёсоор хүлээн авч бүртгэн зохих ёсоор хянаж "Эрчим хүчний тухай хууль"-д заасан шаардлага хангаагүй нь тогтоогдвол хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор буцаана.
Гурав.Тусгай зөвшөөрөл олгох
10.Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэрээр томилогдсон ажлын хэсгээр дүгнэлт гаргуулна.
11.Тусгай зөвшөөрлийг олгохоор өрсөлдүүлэн шалгаруулахдаа дараахь шалгуурыг харгалзана:
а/үйл ажиллагаа эрхэлснээр олох эдийн засгийн үр ашиг;
б/эрчим хүчний нөөцийн хангалт;
в/үйлдвэрлэх, борлуулах эрчим хүчний төрөл, хэмжээ, чанарын үзүүлэлт;
г/үйлдвэрлэлд ашиглах тоног төхөөрөмжийн үндсэн үзүүлэлт;
д/үйлчлэх хүрээ, хэрэглээ, хангамжийн тэнцэл;
е/мэргэжлийн боловсон хүчний хангалт, тэдний дадлага туршлага;
ж/байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;
з/байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө;
и/үйлдвэрлэлийн осол, жигд ажиллагаа алдагдсан үед ажиллах горим, урьдчилан төлөвлөсөн арга хэмжээ;
к/санхүү, эдийн засгийн нөөц бололцоо.
12.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь Эрчим хүчний тухай хууль-д заасан шаардлагыг хангасан өргөдөл хүлээн авсан бол 60 хоногийн дотор хянан шийдвэрлэж тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгоно.
13.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл олгохдоо аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргатай газар эдэлбэрийн асуудлыг урьдчилан тохиролцсон байна
14.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн шинжээч томилж техник, эдийн засгийн үндэслэл, холбогдох бусад материалд шүүлт хийлгэж, дүгнэлт, санал гаргуулж болно. Үүнтэй холбогдсон зардлыг тусгай зөвшөөрөл авахыг хүссэн байгууллага хариуцна.
15.Тусгай зөвшөөрөл авах этгээд хууль тогтоомжид заасан хэмжээний хураамж төлнө.
16.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл олгосон байгууллагатай гэрээ байгуулж гэрчилгээнд хавсаргана. Гэрээний ерөнхий хугацаа нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанаас илүүгүй байх бөгөөд гэрээний биелэлтийг жил бүр хоёр тал хамтран дүгнэж нэмэлт, тодотгол хийж байна.
Дөрөв.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах, үйл ажиллагаа эрхлэх хүрээг багасгах 6а нэмэгдүүлэх
17.Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180 хоногийн өмнө зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад гаргана.
18.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлд дор дурдсан бичиг баримтыг хавсаргана:
а/хугацаа сунгуулах үндэслэл;
б/тусгай зөвшөөрөл олгосон байгууллагатай хийсэн гэрээний биелэлт, дүгнэлт;
в/техник, технологийн байдлын талаар мэргэжлийн болон хяналтын байгууллагын дүгнэлт;
г/санхүү, хөрөнгийн чадварын байдал.
19.Тусгай зөвшөөрөл, гэрээнд заагдсан үйл ажиллагаа эрхлэх хүрээг багасгах ба нэмэгдүүлэх тухай өргөдлийг зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад гаргах бөгөөд түүнд дор дурдсан бичиг баримтыг хавсаргана:
а/үйл ажиллагаа эрхлэх хүрээг багасгах ба нэмэгдүүлэх үндэслэл;
б/эрчим хүчний нөөцийн хангалт;
в/үйлдвэрлэх, борлуулах эрчим хүчний төрөл, хэмжээ,чанар;
г/үйлдвэрлэлд ашиглах тоног төхөөрөмжийн үзүүлэлт;
д/борлуулалт хийх нутаг дэвсгэр, хэрэгцээний судалгаа, эзэмшлийн зааг;
е/техник, технологийн байдлын талаар мэргэжлийн болон хяналтын байгууллагын дүгнэлт;
ж/санхүү, хөрөнгийн чадварын байдал.
20.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах, үйл ажиллагаа эрхлэх хүрээг багасгах ба нэмэгдүүлэх асуудлыг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага шаардлагатай гэж үзвэл энэ журмын 14-д заасны дагуу судлан, өргөдөл хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.
Тав.Тусгай зөвшөөрөл эзэмшигч эрх үүргээ бусдад шилжүүлэх, тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох
21.Тусгай зөвшөөрөл шилжүүлэх, шилжүүлэн авахыг хүссэн хоёр тал энэ тухай өргөдлөө тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад гаргана.
22.Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, шилжүүлэн авах тухай өргөдөлд дор дурдсан бичиг баримтыг хавсаргана:
а/тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үндэслэл, шалтгаан;
б/шилжүүлэн авах эрх, үүргийг зохих ёсоор биелүүлэхээ эрх залгамжлагч этгээд нотолсон албан ёсны баримт;
в/тусгай зөвшөөрлийг эзэмшигч ба шилжүүлэн авах этгээдийн хооронд байгуулах гэрээний төсөл.
23.Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, шилжүүлэн авах тухай өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.
24.Тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллага дараахь үндэслэлээр тусгай зөвшөөрлийг дуусгавар болгоно:
а/тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан;
б"Эрчим хүчний тухай хууль"-д заасан хугацаанд таваарын бүтээгдэхүүн гаргаж эхлээгүй, үйл ажиллагаагаа хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа тасалдуулсан;
в/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн;
г/зөвшөөрөлгүйгээр тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн;
д/хууль, тогтоомжид заасан бусад үндэслэл.
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭХ ТУХАЙ
........оны.......сарын........өдөр
Өргөдлийн дугаар ........................................................... /эрх бүхий байгууллага бөглөнө/
1.Өргөдөл гаргаж буй аж ахуйн нэгжийн нэр, ажлын байрны болон шуудангийн хаяг, утас, факсын дугаар
2.Өргөдөл гаргагчийн тодорхойлолт /аж ахуйн нэгжийн үндсэн үүрэг, зорилго, техник технологи, санхүү, хөрөнгийн чадварын тухай товч мэдээлэл/
3.Үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдуулан газар олгосон тухай аймаг, орон нутгийн шийдвэр, талбайн хэмжээ, байршлын схем /борлуулалтын үйл ажиллагаа эрхлэх болон шалгаруулалтад орох нөхцөлд энэ заалт хамаарахгүй/
4.Үйл ажиллагаа явуулж эхлэх хугацаа
5.Өргөдөлд хуулийн дагуу хавсаргасан бичиг баримтын жагсаалт
Тамга, тэмдэг ...................................... ...................................... /албан тушаал, овог нэр/
--------оОо-------
Текст томруулах
A
A
A