A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХУУЛЬ ТОГТООМЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ, ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ҮР ДҮН, БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭХ, МЭДЭЭЛЭХ ЖУРАМ /Энэ хавсралтыг Засгийн газрын 2006 оны 160 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979
/Энэ хавсралтыг Засгийн газрын 2006 оны 160 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын 1995 оны 157 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ХУУЛЬ ТОГТООМЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ, ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ҮР ДҮН,  БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭХ, МЭДЭЭЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
 1.Монгол Улсын яам, Засгийн газрын үндсэн болон дэд бүтцэд ордог тусгай газрууд (цаашид "төрийн захиргааны төв байгууллагууд"  гэх), нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн болон төсөвт байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн  зарлигаар Засгийн газарт даалгасан буюу чиглэл болгосон заалт (цаашид "хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг" гэх) Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үр дүн, биелэлтийн байдалд хяналт тавьж мэдээлэхдээ энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр.Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
2.Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих төв байгууллага нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байх ба энэ үүргийг төрийн захиргааны төв байгууллагад сайд, тусгай газрын дарга, нутгийн захиргааны байгууллагад бүх шатны Засаг дарга нар, бусад байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн удирдлага шууд хариуцна.
З.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахдаа төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлын тогтоол, шийдвэр, тэдгээртэй холбогдох заалтыг хүргүүлэх, удирдлага, зохицуулалт, арга зүйн зааварчлага өгөх, түүний мөрөөр зохиосон ажлын үр дүнг гаргуулан авч дүгнэлт хийж  ажиллана.
4.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага  нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор хүргүүлсэн зааварчилгын мөрөөр холбогдох ажил зохион байгуулж, үр дүнг тогтоосон хугацаанд нь эргэж мэдэгдэх үүрэгтэй.    
Энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага нь өөрийн нутаг дэвсгэрт оршин үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжид нэр зааж буюу нийтлэг байдлаар хариуцуулсан үүрэг даалгаврыг хуулийн хүрээнд зохион байгуулж гүйцэтгэлд хяналт тавина.
 5.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага  нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг харъяа төрийн өмчийн болон төсөвт байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид хэрхэн зохион байгуулж байгаа явц, байдалд хяналт тавьж биелэлтийг хангуулна.
6.Төрийн өмчийн болон төсөвт байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас өгсөн үүрэг, даалгаварыг биелүүлэх ажлыг зохион байгуулж үр дүнг тэдгээрээс тогтоосон хугацаанд эргэж мэдээлэх үүрэгтэй.
Төрийн өмчийн төсөвт байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр тэдгээрт нийцүүлэн гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулна.
7.Шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгааг харъяа байгууллага, аж ахуйн нэгжид холбогдох дээд байгууллага нь шалгалт хийж илтгэл сонсголыг нь хэлэлцэж түүний мөрөөр хуулийн хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
8.Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх талаар зохион байгуулагдаж  буй ажлын явц байдалд тухайн шийдвэрийн заалт бүрээр хяналт тавих, үр дүнг нэгтгэж дүгнэх, мэдээлэх ажлыг улсын хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцан гүйцэтгэнэ.
9.Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага нь өөрийн аппарат, харъяа төрийн өмчийн болон төсөвт байгууллага, төрийн өмчийн  оролцоотой аж ахуйн нэгжид зохион байгуулсан тухай үр дүн, явц байдал, хэрэв тасарч байгаа бол шалтгааныг заалт нэг бүрээр энэхүү журмын 1 дүгээр хавсралтын дагуу гаргаж улирал бүрийн эхний сарын 5-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлсэн байна.
10.Засгийн газрын шийдвэрээр байгуулсан ажил төрлийн байнгын болон түр комисс, зөвлөл, ажлын хэсгүүд хууль тогтоомж,  Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг  зохион байгуулах, хянах, явц, үр дүнг тооцох ажлыг өөрсдөө хариуцан хэрэгжүүлж дүнг энэхүү журмын 1, 2 дугаар
хавсралтын дагуу гаргаж улирал бүрийн эхний сарын 5-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлсэн байна.
11.Төрийн өмчийн болон төсөвт байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг,  Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж  биелэлтэд хяналт тавин явц байдал, үр дүнг харьяалах төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад улирал бүрийн сүүлийн сарын 20-ны дотор энэхүү журмын 1, 2 дугаар  хавсралтын дагуу гаргаж хүргүүлсэн байна.
12.Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийн явцыг тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, зөвлөлөөрөө улирал бүр хэлэлцэн дүгнэж, биелэлтийн явцыг эрчимжүүлэх, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч, гэм буруутай албан тушаалтан, ажилтантай зохих хариуцлага тооцож байна.
1З.Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлигаар Засгийн газарт өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн биелэлтийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн мэдээллийн үндсэн дээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар улирал бүр хянан нэгтгэж Засгийн газрын хуралдаанд  танилцуулсны үндсэн дээр Улсын Их Хуралд болон Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлнэ.
14.Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн явц байдлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар улирал бүрийн эхний сарын 15-ны дотор Засгийн газрын гишүүд, тусгай газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хариуцсан заалт нэг бүрээр энэхүү журмын 2 дугаар хавсралтын дагуу нэгтгэн гаргаж дүнг Засгийн  газрын хуралдаанд танилцуулж байна.
15.Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хяналтад байгаа заалт бодит шалтгааны улмаас биелэгдэх  боломжгүй болсон, цаг хугацааны болон агуулгын хувьд ач холбогдолгүй болсон нөхцөлд уг шийдвэрийг санаачилсан буюу  хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан түүнийг өөрчлөх буюу хяналтаас хасах эсэхийг нягтлан үзэж санал бэлтгэн  Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэх буюу Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ.
                16.Монгол Улсын Их Хурлын тогтоолын биелэлтийг хангах  чиглэлээр зохиосон ажил, түүний үр дүнгийн талаархи жилийн тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэгтгэн гаргаж Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлсний үндсэн дээр жил бүрийн эхний сард багтаан Улсын Их Хуралд хүргүүлж байна.
17.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага,  Засгийн газрын шийдвэрээр байгуулсан ажил төрлийн байнгын болон  түр комисс, зөвлөл, ажлын хэсгүүд тогтоол шийдвэрийн биелэлтийг гаргаж мэдээлэхдээ дор дурдсан зарчмыг баримтална:
        а)тогтоол шийдвэрийн заалтын нэр заасан үүргийн биелэлтийг  нэг заагдсан яам, газар, Засаг дарга, комисс, зөвлөл, ажлын хэсэг  улирал тутам мэдээлж байх;
        б)хэд хэдэн яам, Засаг дарга, комисс, зөвлөл, ажлын хэсэгт өгсөн үүргийн биелэлтийг эхэнд нь нэр нь бичигдсэн Засгийн газрын гишүүн, Засаг дарга, комисс, зөвлөл, ажлын  хэсгийн дарга (ахлагч) нар нэгтгэн дүнг улирал тутам мэдээлж байх;
        в)сайд, тусгай газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тодорхой байгууллага, хүний нэр заалгүйгээр өгсөн нийтлэг үүрэг, норматив (тухайн жилд гарсан болон урьд онд гарсан боловч биелэлтийг нь дахин мэдээлэх шаардлагатай) заалтын  биелэлтийг жилийн эцэст бүрэн хэмжээгээр гаргаж мэдээлж байх.
----оОо-----
Журмын 1 дүгээр хавсралт
 
ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА
 
Д/Д
Эрх зүйн актын нэр, он, сар, өдөр, дугаар
Зүйл, заалтын дугаар, агуулга
Заалтын биелэлтийн явц байдлын тухай тэмдэглэл, биелсэн, хэрэгжих шатанд байгаа, хугацаа болоогүй, тасарсаны аль нь болохыг тэмдэглэлийн төгсгөлд хаалтад бичнэ
 
1
2
3
 
 
Нэг. Улсын Их Хурлын тогтоол
 
 
 
Хоёр. Ерөнхийлөгчийн зарлиг
 
 
 
Гурав. Засгийн газрын тогтоол
 
 
 
Дөрөв. Ерөнхий сайдын захирамж
 
 
 
Тав. Засгийн газрын хуроалдааны тэмдэглэл
 
 
Биелэлтийг гаргасан:
 
-----------------------------         Тамгын газрын дарга        ---------------------------
/яам, тусгай газар,                                                              / Гарын үсэг/
аймаг, нийслэлийн
Засаг даргын/
Журмын 2 дугаар хавсралт
 
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТИЙН ДҮН
 
Д/д
Тогтоол, захирамж, хуралдааны тэмдэглэлийн биелэлтийг хариуцсан Засгийн газрын гишүүн, тусгай газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын нэр
Тогтоол, захирамж, хуралдааны тэмдэглэлийн нийт тоо
Хяналтад авсан нийт зүйл, заалтын тоо
Үүний дотор
Биелэ
сэн
Хэрэг-
жиих хугацаа
үүнээс
Хугацаа болоогүй
 
Тасар-
сан
Хөрөн-
гийн эх үүсвэр дутагд-
санаас
Зохион байгуу-
лалтын дутагд-
лаас
0
1
2
3
4
5
6
7
8
9
 
 
 
Дүн