- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ӨНЧИН,ЭЦЭГ ЭХИЙН ХАРАА ХЯНАЛТААС ГАРСАН ХҮҮХДИЙН ТАЛААР ЗОХИОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
Засгийн газрын 1997 оны 193 дугаар тогтоолын хавсралт
ӨНЧИН,ЭЦЭГ ЭХИЙН ХАРАА ХЯНАЛТААС ГАРСАН ХҮҮХДИЙН ТАЛААР ЗОХИОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
ӨНЧИН,ЭЦЭГ ЭХИЙН ХАРАА ХЯНАЛТААС ГАРСАН ХҮҮХДИЙН ТАЛААР ЗОХИОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
¹
|
Үйл ажиллагааны чиглэл
|
Хариуцах байгууллага
|
1.
|
Өнчин,эцэг эхийн хараа хяналтаас гарсан хүүхдийг асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулахаас гадна тэднийг гэр бүл, эцэг эхийн хараа хяналтанд өсч бойжих бололцоогоор хангах чиглэлээр сургууль, багш, хамт олны хүчийг дайчлах.
|
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Гэгээрлийн яам, аймаг, нийслэлийн Засаг дарга
|
2.
|
Өнчин,эцэг эхийн хараа хяналтаас гарсан хүүхдийг нутаг дэвсгэрийн харьяаллаар нь цэцэрлэгт хүмүүжүүлэх, өдөр өнжүүлэх болон хөдөлмөрийн дадлага чадвар олгох сургалтад хамруулах.
|
Гэгээрлийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, аймаг, нийс-лэлийн Засаг дарга
|
3.
|
Хүүхэд эцэг эхийн хараа хяналтаас гарахаас урьдчилан сэргийлэх, тэдний авьяас, сонирхлыг хөгжүүлэх зорилгоор Бямба гаригийг хүүхэд, багш, хамт олонтойгоо өнгөрүүлэх өдөр болгон, энэ өдөр хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон урлаг,спорт, сургалт-хүмүүжлийн арга хэмжээ зохион байгуулж хэвшүүлэх.
|
Гэгээрлийн яам, Эрүүл мэнд,нийгмийн хамгаал-лын яам
|
4.
|
Хүүхдийн авьяас сонирхлыг хөгжүүлэх тэдэнд нийгмийн халамж үзүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, олон улсын болон өөрийн орны төрийн ба төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, уялдуулан зохион байгуулах.
|
Гэгээрлийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний төв
|
5.
|
Өнчин,эцэг эхийн хараа хяналтаас гарсан хүүхдүүд болон тэдний гэр бүлийг ивээн тэтгэх ажил зохион байгуулах
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний төв
|
6.
|
Хүүхдийг гадаадын хүнд үрчлүүлэх талаарх Гаагийн Конвенцид нэгдэн орох асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх.
|
Хууль зүйн яам,Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
|
7.
|
Гэр орондоо байх боломжгүй, ар гэрийн хүнд гачигдалтай хүүхдүүдийг судалгааны үндсэн дээр халамжийн төвд авч хүмүүжүүлэх ажлыг зохион байгуулах.
|
Хүүхдийн төлөө үндэсний төв, аймаг, нийслэлийн Засаг дарга
|
8.
|
Халамжийн төвд байх хугацаанд нь хүүхдүүдэд тасралтгүй боловсрол олгох асуудлыг шийдвэрлэж, тэдэнд албан бус боловсрол эзэмшүүлэх хөтөлбөр гарган мөрдүүлэх.
|
Гэгээрлийн яам, Хүүхдийн төлөө үндэсний төв
|
9.
|
Жингийн алдагдалтай, архаг хууч өвчтэй болсон хүүхдийг эрүүлжүүлэх арга хэмжээ авах
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
|
10.
|
Ядуурлыг бууруулах Үндэсний хөтөлбөрт ядуурлын улмаас хүүхэд гудамжинд гарах үзэгдлийг арилгахад чиглэгдсэн нэмэлт тодотгол оруулж хэрэгжүүлэх.
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Ядуурлыг бууруулах хөтөл-бөрийн газар, Хүүхдийн төлөө үндэсний төв
|
11.
|
Өнчин, эцэг эхийн хараа хяналтаас гарсан хүүхдийг хамгаалахад чиглэгдсэн төслүүд боловсруулан олон улсын болон гадаад, дотоодын хандивлагчдад санал болгох ажлыг зохион байгуулах.
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Гэгээрлийн яам, Хүүхдийн төлөө үндэсний төв
|
12.
|
Удаан хугацаагаар гэр орноосоо дайжсан ахлах насны хүүхдийг хөдөлмөрийн дадлага, чадвар олгох сургалтад хамруулах, насанд хүрснийх нь дараа хөдөлмөр эрхлэх боломжоор хангах асуудлыг шийдвэрлэх.
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний төв, аймаг, нийслэлийн Засаг дарга
|
13.
|
Хүүхдээ хараа хяналтаасаа гаргасан эцэг эхэд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх эрх зүйн тогтолцоо бүрдүүлж, дагаж мөрдүүлэх.
|
Хууль зүйн яам,Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
|
---оОо---
Текст томруулах
A
A
A