A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БАТЛАН ХАМГААЛАХ БА ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ ХОЛБОГДСОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН БАЙГУУЛАМЖ, ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ГАЛТ ЗЭВСЭГ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ
Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 122 дугаар тогтоолын хавсралт


БАТЛАН ХАМГААЛАХ БА  ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ  ХАНГАХТАЙ  ХОЛБОГДСОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН
БАЙГУУЛАМЖ, ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ГАЛТ ЗЭВСЭГ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ

I. Хуулиар Монгол Улсын төрийн нууцад хамааруулсан бараа, ажил, үйлчилгээ

II. Нийгмийн хэв журам хангах салбарт:

1. Тагнуулын ажлын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тэдгээрт хийх засвар, үйлчилгээ;
2. Тагнуулын байгууллагын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ашиглах дохиолол хамгаалалтын техник хэрэгсэл, программ, галт зэвсэг, сум, бусад хэрэгсэл, тэдгээрт хийх засвар, үйлчилгээ;
З. Тагнуулын ерөнхий газрын тусгай бэлтгэл, зориулалт бүхий нэгжийн үндсэн ажилтай холбоотой техник, тоног төхөөрөмж, галт зэвсэг, сум, бусад хэрэгсэл, тэдгээрт хийх засвар, үйлчилгээ;
4. Төрийн холбоо, тусгай хамгаалалт, гүйцэтгэх ажилд ашиглах зориулалтаар тоноглогдсон автомашин, тээврийн бусад хэрэгсэл, архивын нууц материал хадгалах, хамгаалах, ашиглах зориулалт бүхий тоног төхөөрөмж, тэдгээрт хийх засвар, үлчилгээ;
5. Төрийн холбоо, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ашиглах техник хэрэгсэл, тусгай программ хангамж, тэдгээрт хийх засвар, үйлчилгээ;
6. Тагнуулын ерөнхий газрын төв болон түүний харьяа салбар, нэгжийн байр, тагнуулын үйл ажиллагааны зориулалт, халхавчаар ашиглах байр, орон сууц барих, засвар, үйлчилгээ хийх;
7. Хилийн цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын тусгай зориулалтаар тоноглогдсон тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тэдгээрт хийх засвар, үйлчилгээ;
8. Хилийн цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын галт зэвсэг, тусгай хэрэгсэл, тэдгээрт хийх засвар, үйлчилгээ;
9. Хилийн хороо, суман, харуулын усан хангамжийн байгууламжууд, уст цэгийн угсралт, засвар болон гадна дулааны ажил;
10. Цагдаагийн дүрэмт хувцас, тусгай зориулалтын материал, чимэг хэрэгслэл бэлтгэх, мансууруулах болон согтуурал хэмжих багаж; /ЗГ-ын 2013-9-6-ны 309-р тогтоолоор нэмсэн/
11. Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Тахарын алба болон энэ жагсаалтад зааснаас бусад хууль сахиулах байгууллагын албан хаагчийн дүрэмт хувцас, хэрэглэл, тусгай зориулалтын материал. /Энэ заалтыг ЗГ-ын 2016-1-11-ний өдрийн 34-р тогтоолоор нэмсэн/

III.Батлан хамгаалах салбарт:

1. Иргэний хамгаалалтын удирдлагын хоргодох байр, байгууламж;
2. Цэрэг, иргэний давхар зориулалттай дэд бүтцийн объект;
3. Цэргийн зэвсэг, техник хэрэгсэл, сэлбэг материал, тэдгээрт хийх засвар, үйлчилгээ;
4. Хуягт танкийн техник болон байлдааны машин, артиллери, минометын болон буудлагын зэвсэг;
5. Цэргийн тусгай зориулалтаар тоноглогдсон тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тэдгээрт хийх засвар, үйлчилгээ;
6. Цэргийн тусгай зориулалттай шатахууны техник хэрэгсэл, тэдгээрт хийх засвар, үйлчилгээ;
7. Цэргийн тусгай зориулалттай хүнсний техник, тоноглол, тэдгээрт хийх засвар, үйлчилгээ;
8. Цэргийн зориулалттай пуужин, галт хэрэгсэл, тэсрэх болон химийн бодис;
9. Зэвсэглэл, техникийн тусгай зориулалттай түлш, тос, шингэн болон консервацийн материал;
10. Цэргийн сургалтын дууриалган үзүүлэх болон дадлагын техник хэрэгсэл, тэдгээрт хийх засвар, үйлчилгээ;
11. Цэргийн дүрэмт хувцасны тусгай зориулалтын материал. /ЗГ-ын 2005 оны 37-р тогтоолоор нэмсэн/

IҮ. Төсвийн урсгал зардлын хэрэглэгч, нийлүүлэгчийн хооронд тусгай гэрээгээр зохицуулагдаж буй зардал:

-гэрэл цахилгаан;
-түлш, халаалт;
-шуудан, холбоо;
-цэвэр, бохир ус.
 
Ү. Тусгай зориулалтын барилга байгууламж
 
1. Төрийн ордон, Ерөнхийлөгчийн ордон, өргөө, Төрийн харш, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын зориулалтын орон сууц болон хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын барилга байгууламжийн зураг төсөл, угсралт, засвар үйлчилгээ, тавилга, техник, тоног төхөөрөмж, материал, программ хангамж.
2. Төрийн ордны аюулгүй байдлыг хангах зориулалттай дохиолол, хамгаалалтын тусгай техник хэрэгсэл, программ хангамж, засвар үйлчилгээ. /Засгийн газрын 2002 оны 221 дүгээр тогтоолоор нэмсэн/
3. Шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тахарын алба, хууль сахиулахын их сургууль, мөрдөн шалгах болон гэрч, хохирогчийг хамгаалах зориулалт бүхий албаны барилга байгууламжийн зураг төсөл, угсралт, засвар, үйлчилгээ./Энэ заалтыг ЗГ-ын 2013-9-6-ны 309-р тогтоолоор нэмж, ЗГ-ын 2016-1-11-ний өдрийн 34-р тогтоолоор нэмэлт орсон/
 
 
 
 
---оОо---