- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨГЖЛИЙН ТУСЛАМЖИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛСАД ҮЗҮҮЛЖ БУЙ ТӨСЛИЙН БУС БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР БИЙ БОЛОХ ТӨГРӨГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ САНД ТӨВЛӨРҮҮЛЭХ, ТҮҮНИЙГ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 1996 оны 25 дугаар тOгтOOлын XAвCPAлт
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨГЖЛИЙН ТУСЛАМЖИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛСАД ҮЗҮҮЛЖ БУЙ ТӨСЛИЙН БУС БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР БИЙ БОЛОХ ТӨГРӨГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ САНД ТӨВЛӨРҮҮЛЭХ, ТҮҮНИЙГ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨГЖЛИЙН ТУСЛАМЖИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛСАД ҮЗҮҮЛЖ БУЙ ТӨСЛИЙН БУС БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР БИЙ БОЛОХ ТӨГРӨГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ САНД ТӨВЛӨРҮҮЛЭХ, ТҮҮНИЙГ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
1.Япон Улсын Засгийн газрын хөгжлийн тусламжийн хүрээнд Монгол Улсад үзүүлж буй төслийн бус буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн барааг дотоодын зах зээлд борлуулж, бий болсон төгрөгийг тусгай дансанд төвлөрүүлэх, түүнийг зарцуулахад энэхүү журмыг мөрдөнө.
Тусгай дансанд төвлөрсөн хөрөнгийг "Тусламжийн орлогын сан" гэж нэрлэнэ.
Хоёр.Буцалтгүй тусламжийн тухай гэрээ, сангийн орлого
2.Монголын Засгийн газраас тодорхойлсон энэ журмын "нэг"- ийн 1-д заасан тусламжийн барааг нийлүүлэх талаархи гэрээ, контрактыг Гадаад харилцааны яам, Сангийн яамнаас хамтран томилсон аж ахуйн нэгж зохих байгууллагатай байгуулах бөгөөд тэдгээрийн хуулбарыг гэрээ, контракт байгуулснаас хойш нэг сарын дотор Сангийн яам, Улсын гаалийн ерөнхий газар, захиалагч болон хүлээн авагч нарт хүргүүлнэ.
З.Японы Засгийн газраас бүтцийг сайжруулах чармайлтыг дэмжихэд зориулан олгож байгаа төслийн бус буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэх бараа (цаашид "тусламжийн бараа" гэнэ)-г дотоодын зах зээлд борлуулах асуудлыг Сангийн яамнаас (шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны холбогдох байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр) баталсан хуваарийн дагуу хариуцах аж ахуйн нэгж (цаашид "хүлээн авагч" гэнэ) гүйцэтгэнэ. Захиалагч байгууллага нь бараагаа өөрөө шууд хүлээн авч ашиглах тохиолдолд тэрээр хүлээн авагчийн үүрэг гүйцэтгэнэ.
4.Хүлээн авагч нь дээрх гэрээ, контрактыг Улсын гаалийн ерөнхий газарт Засгийн газрын 1995 оны 232 дугаар тогтоолын дагуу бүртгүүлэхийн тулд Сангийн яамны гадаад харилцааны хэлтэс, Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, хамтын ажиллагааны газар (цаашид "Хамтын ажиллагааны газар" гэнэ)-тай уг барааг гадаадаас ирэхээс өмнө гэрээ байгуулна. Гэрээнд дараахь зүйлүүдийг тусгасан байна:
-Барааны нэр төрөл, тоо хэмжээ;
-Барааг борлуулах үнэ, хугацаа;
-Санд оруулах орлогын хэмжээ;
-Тусламжийн барааны орлогоос зардлаа нөхөхөд зориулан хүлээн авагчийн мэдэлд үлдэх хөрөнгийн хэмжээ (уг хэмжээг Сангийн яам тогтооно);
-Хүлээн авагчийн болон сангийн дансны дугаар, банкны нэр;
-Санд оруулах орлогын сарын график;
-Хүлээн авагч болон төрийн байгууллагаас хүлээх үүрэг, хариуцлага.
Гэрээний загварыг Гадаад харилцааны яам, Сангийн яам хамтран батална. Гэрээний хуулбарыг Валютын газар нь Улсын гаалийн ерөнхий газарт хүргүүлнэ.
5.Гадаад харилцааны яам, Сангийн яам нь тусламжийн сангийн дансанд төвлөрүүлэх орлогын хэмжээг Японы талтай байгуулсан нот бичиг, гэрээний дагуу урьдчилан тогтоосон байна.
6.Барааг дотоодын зах зээлд борлуулсан орлогыг гэрээнд заасны дагуу тусгай дансанд төвлөрүүлэхийг хүлээн авагч хариуцан гүйцэтгэх бөгөөд тусламжийн барааны борлуулалт, тусгай дансанд хөрөнгө төвлөрүүлэлтийн мэдээг сар бүр, гадаадын зээл, тусламжийг зохицуулах алба үлдэгдлийн мэдээг улирал бүр гаргаж Улсын гаалийн ерөнхий газарт өгч байна. Улсын гаалийн ерөнхий газар нь сангийн орлогын төвлөрүүлэлтэд хяналт тавьж, түүний мэдээг сар бүр Гадаад харилцааны хэлтэс, Хамтын ажиллагааны газарт ирүүлж байна.
7.Хоёр улсын Засгийн газар хооронд солилцсон нотыг үндэслэн тусгай данс нээх бөгөөд шаардлагатай бол нэрийн данс хөтөлнө.
8. "Тусламжийн барааны гэрээний үнэ дотоодын зах зээлийн үнээс өндөр байх тохиолдолд уг барааг хямд үнээр борлуулбал санд төвлөрүүлбэл зохих тусламжийн орлогыг гэрээний үнэ нь дотоодын үнээс доогуур үнэтэй барааны борлуулалтын орлогоос нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авч байна. /ЗГ-ын 1996 оны 107 дугаар тогтоолын өөрчлөлт/
9.Хүлээн авагч нь тусламжийн барааны борлуулалтын орлогыг гэрээний хугацаанд тусгай дансанд оруулаагүй нөхцөлд оруулбал зохих орлогын бодит дүнгээс хоног тутам 0,З хувийн торгуулийн хүү төлнө.
10.Хүлээн авагч нь гэрээний дагуу тусламжийн орлогын санд хөрөнгийг оруулж дууссаны дараа хоёр долоо хоногийн дотор Гадаад харилцааны хэлтэс, Хамтын ажиллагааны газартай гэрээний биелэлтийг дүгнэснээр уг гэрээ хэрэгжиж, дуусгавар болсонд тооцно.
11.Тусламжийн санг хоёр улсын Засгийн газар хооронд нот солилцсон өдрөөс З жилийн дотор бүрдүүлж дуусгана.
Гурав.Сангийн зориулалт, зарцуулалт
12.Япон Улсын Засгийн газраас үзүүлж буй уг тусламжийн орлогоос төвлөрөх хөрөнгийг хоёр улсын Засгийн газар хооронд солилцсон нотод дурдсаны дагуу монголын эдийн засгийн чухал дэд бүтэц болох эрчим хүч, тээвэр, холбоо, хөдөө аж ахуйн болон нийгмийн салбарт (боловсрол, эрүүл мэнд, соёл, ядуурлыг арилгах гэх мэт) болон нотод заасан бусад зориулалтаар ашиглана.
13.Тусламжийн орлогын сангаас дээр дурдсан чиглэлийн төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг хянах, зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Гадаад харилцааны сайд, Сангийн сайд, [Үндэсний хөгжлийн газрын даргын - гэснийг ЗГ-ын 1996 оны 322 дугаар тогтоолоор хүчингүй] тушаалаар холбогдох яам, тусгай газар, байгууллагын ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан "Тусламжийн орлогын сангийн зөвлөл" (цаашид "Сангийн зөвлөл" гэнэ) хариуцна.
14.Гадаад харилцааны хэлтэс, Хамтын ажиллагааны газар нь тусламжийн орлогын санд эхний орлого орсноос хойш уг санд төвлөрөөд байгаа хөрөнгийн хэмжээг Сангийн зөвлөлд улирал тутам мэдээлж байна.
15.Сангийн зөвлөл тусламжийн орлогын сангийн ашиглалтын талаар яам, тусгай газар бүртэй зөвлөлдөн нэгдсэн санал боловсруулан ашиглахын өмнө сангийн хөрөнгийг ашиглах зорилго, шаардагдах хөрөнгийн хэмжээний талаар Японы Элчин сайдын яамаар дамжуулан Япон Улсын Засгийн газартай зөвшилцөж, зөвшөөрөл авч байна.
Дөрөв.Сангийн хөрөнгийн ашиглалтад хяналт тавих, тайлагнах
16.Сангийн хөрөнгөөр санхүүжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцын байдал, хөрөнгийн зарцуулалтын мэдээ, тайланг хэрэгжүүлэгч байгууллагууд тухай бүр (мэдээг сар бүр, тайланг улиралд) тогтоосон маягтаар гаргаж Сангийн яаманд ирүүлнэ.Уг мэдээг нэгтгэсэн дүнг Сангийн яамнаас Сангийн зөвлөлд танилцуулж байна. Маягтын загварыг Сангийн сайд батална.
17.Тогтоосон хугацаанд хөрөнгийн зарцуулалтын тайланг гаргаж ирүүлээгүй саатуулсан, хугацаа хожимдуулсан гэм буруутай албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
18.Сангийн шугамаар санхүүжигдэх төсөл, арга хэмжээ хэрэгжиж дууссаны дараа нэг сарын дотор төсөл хэрэгжүүлэгч нь Сангийн яам, Сангийн зөвлөлд эцсийн тайланг тавьснаар тухайн төсөл бүрэн хэрэгжсэнд тооцно.
19.Сангийн яам нь Японы талд сангийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалтын тухай мэдээллийг хүргүүлж байхын зэрэгцээ шаардлагатай үед тусгай дансны гүйлгээтэй холбогдсон нэмэлт мэдээллийг гарган өгч болно.
20.Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад үзүүлж буй төслийн барааны болон хүнсний үйлдвэрлэлийг дэмжих буцалтгүй тусламжийн хөрөнгийг ашиглах, төвлөрүүлэх, зарцуулах, гэрээ, зээлээр олгох, бүртгэхтэй холбогдсон журмыг энэхүү журамд нийцүүлэн Гадаад харилцааны яам, Сангийн яам [Үндэсний хөгжлийн газраас -гэснийг ЗГ-ын 1996 оны 322 дугаар тогтоолоор хүчингүй] гаргаж мөрдүүлнэ.
------оОо-----
Текст томруулах
A
A
A