- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГ ДЭВ, ТҮҮНИЙ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 1997 оны 153 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГ ДЭВ, ТҮҮНИЙ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
1.Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, Гаалийн тухай хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу гаалийн улсын байцаагчийн албан тушаал нь дор дурдсан зэрэг дэвтэй байна:
Албан тушаалын ангилал
|
Албан тушаалын зэрэг дэв
|
Тэргүүн түшмэл
|
Тэргүүн зэрэг тэргүүн түшмэл
Дэд зэрэг тэргүүн түшмэл
Гутгаар зэрэг тэргүүн түшмэл
Дөтгөөр зэрэг тэргүүн түшмэл
|
Эрхэлсэн түшмэл
|
Тэргүүн зэрэг эрхэлсэн түшмэл
Дэд зэрэг эрхэлсэн түшмэл
Гутгаар зэрэг эрхэлсэн түшмэл
Дөтгөөр зэрэг эрхэлсэн түшмэл
|
Ахлах түшмэл
|
Тэргүүн зэрэг ахлах түшмэл
Дэд зэрэг ахлах түшмэл
Гутгаар зэрэг ахлах түшмэл
Дөтгөөр зэрэг ахлах түшмэл
|
Дэс түшмэл
|
Тэргүүн зэрэг дэс түшмэл
Дэд зэрэг дэс түшмэл
Гутгаар зэрэг дэс түшмэл
Дөтгөөр зэрэг дэс түшмэл
|
Туслах түшмэл
|
Тэргүүн зэрэг туслах түшмэл
Дэд зэрэг туслах түшмэл
Гутгаар зэрэг туслах түшмэл
Дөтгөөр зэрэг туслах түшмэл
|
2.Зэрэг дэвийг төрийн албанд нийт ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацааг харгалзан олгоно.
Албан тушаалын анги-
лал /зэрэг дэв/
|
Төрийн алба хаасан хугацаа /жилээр/
|
||||
|
тухайн
албан
тушаа-
лын ан-
гилалд
|
Төрийн албанд
|
|||
Тэргүүн
зэрэг
|
Дэд зэрэг
|
Гутгаар зэрэг
|
Дөтгөөр зэрэг
|
||
Тэргүүн түшмэл
|
|
25 ба
түүнээс
дээш
|
23-24
|
21-22
|
19-20
|
Эрхэлсэн түшмэл
|
|
20 ба
түүнээс
дээш
|
18-20
|
14-17
|
10-13
|
Ахлах түшмэл
|
|
15-аас
дээш
|
13-15
|
11-12
|
9-10
|
Дэс түшмэл
|
1
|
12-оос
дээш
|
10-12
|
7-9
|
4-6
|
Туслах түшмэл
|
2
|
8-аас
дээш
|
6-8
|
3-5
|
1-2
|
3.Төрийн албанд ажилласан нийт хугацаанд төрийн бүх төрлийн албан тушаалд ажилласан хугацааг оруулж тооцно.
4.Гаалийн улсын байцаагчид албан тушаалын зэрэг дэвийг олгохдоо төрийн албанд ажилласан нийт буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзана.
5.Зэрэг дэв олгох хугацаа болсон бөгөөд уг зэрэг дэв нь гаалийн улсын байцаагчийн тухайн албан тушаалд тохирч байгаа боловч түүний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшин хангалтгүй нь үнэлгээгээр тогтоогдсон бол уг зэрэг дэвийг олгохгүй байж болно.
6.Зэрэг дэв бүхий гаалийн улсын байцаагчид сар бүр түүний албан тушаалын сарын цалингаас дор дурдсан хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгоно:
Албан тушаалын ангилал
|
Зэрэг дэвийн нэмэгдэл /хувиар/
|
|||
|
Тэргүүн
|
Дэд
|
Гутгаар
|
Дөтгөөр
|
Тэргүүн түшмэл
|
25
|
20
|
15
|
10
|
Эрхэлсэн түшмэл
|
25
|
20
|
15
|
10
|
Ахлах түшмэл
|
25
|
20
|
15
|
10
|
Дэс түшмэл
|
25
|
20
|
15
|
10
|
Туслах түшмэл
|
25
|
20
|
15
|
10
|
7.Гаалийн ажилд нарийн мэргэшин онцгой үр бүтээлтэй ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчид энэ журмын 3 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө зэрэг дэв олгож болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл зэрэг дэвийг алгасуулан олгож болно.
8.Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон буюу сахилгын шийтгэл хүлээж ажлаас халагдсан гаалийн улсын байцаагчийн зэрэг дэвийг түүний ажлаас халагдсан өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцно.
9.Сахилгын шийтгэл хүлээсэн, түүнчлэн мэргэшлийн түвшин, ажлын ур чадварын хувьд эрхэлсэн албан тушаалдаа тэнцэхгүй нь үнэлгээгээр тогтоогдсон тохиолдолд гаалийн улсын байцаагчийн зэрэг дэвийг бууруулж болно.
Харин тухайн албан тушаалд мэргэшлийн түвшингээрээ тэнцэж байгаа боловч албан тушаалын ангиллаас доогуур албан тушаалын ажилд өөрийн хүсэлтээр болон ажлын зайлшгүй шаардлагаар шилжин ажилласан гаалийн улсын байцаагчийн зэрэг дэвийг бууруулахгүй.
10.Гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшин болон ажлын ур чадварыг түүний шууд харьяалах дарга үнэлж дүгнэх бөгөөд уг үнэлгээг дараагийн дээд шатны дарга хянаж батална.
----оОо----
Текст томруулах
A
A
A