- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД ТӨРИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 1997 оны 153 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД ТӨРИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД ТӨРИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
1.Гаалийн улсын байцаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.
2.Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн ажилтны төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно:
Төрийн алба хаасан хугацаа
/жилээр/
|
Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ /хувиар/
|
5-12
|
10,0
|
13-20
|
15,0
|
21-25
|
20,0
|
26 ба түүнээс дээш
|
25,0
|
3.Гаалийн улсын байцаагчийн төрийн алба хаасан хугацаанд дараахь хугацааг оруулж тооцно:
а/төрийн албанд ажилласан;
б/ажиллаж байх хугацааныхаа дундуур мэргэжил дээшлүүлэх, шинээр мэргэжил эзэмших дамжаа болон магистрантур, аспирантур, докторонтурт суралцсан;
в/ажиллах хугацаандаа цэргийн албанд явсан, жирэмсэн, амаржсан болон хууль тогтоомжийн дагуу нэмэгдэл чөлөөтэй байсан;
г/байгууллагын дотоод дүрэмд заасны дагуу захиргааны чөлөөтэй байсан.
4.Төрийн алба хаасан хугацааг байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж буюу ажилтан тодорхойлж, гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар нэмэгдэл олгох хувийг тогтоож байна.
----оОо----
Текст томруулах
A
A
A