A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙГ СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ (Засгийн газрын 2019 оны 35 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 253 дугаар тогтоолын хавсралт


ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙГ СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ
(Засгийн газрын 2019 оны 35 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
 
 
1. Нутгийн захиргааны байгууллагад өндөр мэргэшлийн зөвлөлгөө өгөх, төрийн удирдлагын орчин үеийн арга барил эзэмшүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, орон нутгийн амьдралаас суралцах, төрийн захиргааны төв байгууллагад ажлын арга барилаас харилцан суралцах, дадлага эзэмшихэд уг арга хэмжээний зорилго оршино. 
2. Төрийн захиргааны албан тушаалын дэс түшмэлээс эрхэлсэн түшмэлийн ангилалд ажиллаж буй төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулна.
3. Сэлгэн ажиллуулах хугацаа нь Төрийн албаны тухай хуульд заасан хугацааны дотор байх ба талуудын хооронд хийгдэх гэрээнд хугацааг тохирно. Сэлгэн ажиллуулах доод хугацаа 7 хоногоос багагүй байна.
4. Төрийн захиргааны албан хаагчийг сэлгэн ажиллуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2–т заасны дагуу өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр шийдвэрлэнэ.
5. Сэлгэн ажиллаж буй албан хаагч нь зэрэгцэн ажиллаж  зөвлөх, хяналт–шинжилгээ, үнэлгээ хийх, шууд орлон ажиллах зэрэг хэлбэрээр ажиллах ба энэ асуудлыг талуудын хооронд хийгдэх гэрээнд тодорхой тусгана.
6. Сэлгэн ажиллах албан хаагчийн ажиллаж буй үндсэн болон хүлээн авагч (очиж ажиллах) байгууллага, тэдгээр байгууллагууд тухайн албан хаагчийн хүлээх үүрэг, эрх, хариуцлагын талаар гэрээ байгуулан ажиллана. Гэрээнд тухайн албан хаагчийн ажиллах хугацаа, ажлын арга хэлбэр, гүйцэтгэх ажлын зорилго, чиглэл, ажиллах хугацааны цалин, томилолт, байрны зардлыг хаанаас гаргах, тухайн хугацаанд гарч болох хариуцлагын асуудлыг яаж шийдвэрлэх, ажлын эцсийн үр дүнг хэрхэн үнэлж  дүгнэх зэрэг асуудлыг тодорхой тусгах бөгөөд гэрээнд талууд болон төрийн захиргааны албан хаагч гарын үсэг зурж баталгаажуулна.
7. Сэлгэн ажиллаж буй албан хаагч нь ажлын зайлшгүй шаардлагаар албан тушаалыг шууд орлон ажиллах тохиолдолд боловсон хүчнийг өөрийн санаачилгаар томилох, чөлөөлөх болон өмч, хөрөнгө захиран зарцуулахгүй. Зайлшгүй тохиолдолд зөвхөн тухайн байгууллагын удирдлага (хуулиар эрх үүрэг нь тодорхойлогдсон удирдлага)– ын шийдвэрийн үндсэн дээр гүйцэтгэнэ.
8. Аймаг, нийслэлээс сум, дүүрэгт, аймаг хооронд төрийн захиргааны албан хаагчийг сэлгэн ажиллуулахад энэ журмыг баримтална. Тодорхой ажил гүйцэтгэх болон асуудлыг шийдвэрлэж  буй арга барилыг судлах зорилгоор аймаг, нийслэлийн хооронд заавал сэлгэн ажиллуулахгүйгээр судлах, харилцан танилцах зэргээр ажиллаж  болно.
9. Яамдын ижил төрлийн чиг үүрэг гүйцэтгэдэг (төрийн нууцад хамаарах асуудал эрхэлдгээс бусад) албан хаагчдыг яам хооронд сэлгэн ажиллуулахад энэ журмыг баримтлах ба хоёр талын саналын үндсэн дээр шийдвэрлэнэ.
10. Энэхүү журмыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан маргааныг төрийн албаны тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.
--------OOо--------