- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙСЭН ХАЙГУУЛЫН АЖЛЫН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ, ТӨСӨВТ НӨХӨН ТӨЛӨХ ЖУРАМ
Засгийн газрын 234 дүгээр тогтоолын хавсралт
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙСЭН ХАЙГУУЛЫН АЖЛЫН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ, ТӨСӨВТ НӨХӨН ТӨЛӨХ ЖУРАМ
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙСЭН ХАЙГУУЛЫН АЖЛЫН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ, ТӨСӨВТ НӨХӨН ТӨЛӨХ ЖУРАМ
1.1.Улсын төсвийн хөрөнгөөр геологи, хайгуулын ажил нь хийгдсэн ашигт малтмалын орд газрыг ашиглах лиценз эзэмшигч хуулийн этгээд хайгуулын зардлыг улсын төвлөрсөн төсөвт нөхөн төлөхөд энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Энэхүү журамд хуулийн этгээд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хамрагдана.
2.1.Төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын тайланд тусгагдсан геологи хайгуулын ажлын зардал нь төсөвт нөхөн төлөх үеийн шинэчилсэн зардлыг /цаашид нөхөн төлбөр гэнэ/ тогтоох үндэс болно.
2.2.Засгийн газрын 1991 оны 20 дугаар тогтоолыг үндэслэн 1991 оноос өмнөх хугацаанд төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын анхны зардлын цалинг 2 дахин, бусад материаллаг зардлыг 1,75 дахин нэмэгдүүлж тооцно.
2.3.Хайгуулын ажлын анхны зардлын доторхи цалинг нийт зардлын 25 хувиар, материаллаг зардлыг 75 хувиартооцож дараахь байдлаар хайгуулын ажлын зардлыг 1991 оны 1 дүгээр сарын 16-ны түвшинд шинэчлэн тогтооно.
ХАШЗ 1991 /ХААЗ*0,25*2/+/ХААЗ*0,75*1,75/
ХАШЗ 1991 -Засгийн газрын 1991 оны 20 дугаар тогтоолын дагуу 1991 оны түвшинд шинэчлэн тогтоосон хайгуулын ажлын шинэчилсэн зардал /ХАШЗ/
ХААЗ-Хайгуулын ажлын анхны /ХААЗ/ нийт зардал.
2.4. Энэ журмын 2.3-т заасан аргачлалын дагуу тооцсон зардлыг 1991 оны 1 дүгээр сарын 16-аас хойшхи валютын ханшны өөрчлөлтийн итгэлцүүрээр үржүүлэн хайгуулын ажлын шинэчилсэн зардлыг /ХАШЗ/ тооцно. Валютын ханшны өөрчлөлтийн итгэлцүүрийг тооцохдоо төлбөр хийх тухайн өдрийн Монгол банкны зарласан албан ёсны ханшийг үндэслэнэ.
2.5.Ордын нөөцийг бүрэн ашиглахгүй, мөн нэг ордод хэд хэдэн хуулийн этгээд олборлолт явуулах тохиолдолд төлбөрийг олборлох нөөцийн хэмжээнд харгалзуулан ногдуулна.
3.1.Нөхөн төлбөрийг ашигт малтмалын орд эзэмшигч хуулийн этгээд нь "Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай Монгол Улсын хууль"-ийн 7 дугаар зүйлийн дагуу 5 жилд тэнцүү хэмжээгээр хувааж төлнө.
3.2.Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч хуулийн этгээд нь нөхөн төлбөрийг эхний жилд бүрэн төлж болно.
3.3.1990 оноос өмнө ашиглалт явуулсан ордын хайгуулын ажлын нөхөн төлбөрийг тухайн ордын 1991 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар тооцсон нөөцийн хөдөлгөөний үлдэгдэл нөөцөд үндэслэн энэхүү журмыг баримтлан тогтоно.
3.4. Ашигт малтмалын орд ашиглах лиценз эзэмшигч нь хайгуулын ажлын нөхөн төлбөрийг тухайн жилийн нягтлан бодох бүртгэлийн тайлан гаргахдаа зардалд оруулж тооцно.
3.5.Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ашигт малтмалын орд ашиглах лиценз эзэмшигч нь энэ журмыг үндэслэн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газартай гэрээ байгуулж нөхөн төлбөрийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дансанд оруулж уг газарт тайлагнан тооцоо хийнэ.
3.6.Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар өөрийн дансанд орсон нөхөн төлбөрийн орлогыг ажлын 3 хоногт багтаан төвлөрсөн төсвийн дансанд шилжүүлнэ.
3.7..Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар тухайн улирлын төлбөрийн байдлын мэдээг дараа сарын 3-ны дотор, жилийн тайлангаа дараа жилийн 2 дугаар сарын 20-ны дотор Сангийн яаманд албан ёсоор оруулж байна.
-------оОо------
Текст томруулах
A
A
A