A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 232 дугаар тогтоолоор хүчингүй болгосон)

2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 148

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 1991 оны 204 дүгээр тогтоолоор баталсан "Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журам"-ын 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу газрын тосны хайгуулын "Цагаан Элс-ХШ" талбайн талаар Газрын тосны газар, "Ди Дабль Юү Эм петролеум АГ" ХХК-ийн хооронд 2009 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон газрын тосны хайгуулын "Зүүнбаян-ХIY" талбайн талаар Газрын тосны газар, "Ди Дабль Юү Эм петролеум АГ" ХХК-ийн хооронд 2009 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг тус тус баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Эрдэс баялаг,эрчим

хүчний сайд Д.ЗОРИГТ