- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СОЁЛЫН АЖИЛТАН АЖЛЫН ОНЦЛОГООС ХАМААРЧМЭРГЭЖЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА ЭРТ АЛДСАН ТОХИОЛДОЛД ТҮҮНИЙ ХҮСЭЛТИЙГ ҮНДЭСЛЭН ДОТООДЫН СУРГУУЛЬ, КУРСЭЭР ТУСГАЙ МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХ СУРГАЛТЫН ЗАРДАЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 1997 оны 15 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
СОЁЛЫН АЖИЛТАН АЖЛЫН ОНЦЛОГООС ХАМААРЧМЭРГЭЖЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА ЭРТ АЛДСАН ТОХИОЛДОЛД ТҮҮНИЙ ХҮСЭЛТИЙГ ҮНДЭСЛЭН ДОТООДЫН СУРГУУЛЬ, КУРСЭЭР ТУСГАЙ МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХ СУРГАЛТЫН ЗАРДАЛ ОЛГОХ ЖУРАМ
СОЁЛЫН АЖИЛТАН АЖЛЫН ОНЦЛОГООС ХАМААРЧМЭРГЭЖЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА ЭРТ АЛДСАН ТОХИОЛДОЛД ТҮҮНИЙ ХҮСЭЛТИЙГ ҮНДЭСЛЭН ДОТООДЫН СУРГУУЛЬ, КУРСЭЭР ТУСГАЙ МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХ СУРГАЛТЫН ЗАРДАЛ ОЛГОХ ЖУРАМ
1.Энэ журмыг соёлын ажилтан ажлын онцлогоос хамаарч мэргэжлийн хөдөлмөрийн чадвараа эрт алдсан тохиолдолд түүний хүсэлтийг үндэслэн дотоодын сургууль, курсээр тусгай мэргэжил эзэмших сургалтын зардлыг шинэ мэргэжлээр ажиллаж эхэлснээс нь хойш тодорхой хугацааны дараа эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр төрөөс санхүүжүүлэхэд мөрдөнө.
2.Энэ журмын 1 дэх хэсэгт заасан соёлын ажилтанд мэргэжлийн урлагийн байгууллагад ажилладаг энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан мэргэжлийн хүмүүс хамаарна.
З.Мэргэжил эзэмших дотоодын сургууль, курст өмчийн бүх хэлбэрийн их, дээд сургууль, коллеж, тусгай мэргэжлийн дунд сургуулиуд /цаашид "мэргэжлийн сургууль" гэх/ хамаарна.
4.Мэргэжлийн сургуульд суралцах соёлын ажилтны сургалтын зардлыг тухайн хүний ажиллаж байсан байгууллага жил бүрийн төсөвтөө тусган санхүүжүүлнэ.
5.Соёлын ажилтан үйлдвэрлэлийн осолд орсноос болон мэргэжлийн хөдөлмөрийн чадвар алдсанаас уг мэргэжлээр ажиллаж чадахгүй болсон нь эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комисс болон холбогдох бусад эрх бүхий байгууллагын шийдвэрээр баталгаажсан байна.
6.Мэргэжлийн хөдөлмөрийн чадвараа алдсан нь тогтоогдсон соёлын ажилтан өөрийн хүсэлтээр тусгай мэргэжил эзэмшихээр дотоодын сургууль, курст зохих журмын дагуу элсэлтийн шалгалт өгч тэнцэн суралцах болсон бол сургалтын зардал гаргуулах тухай өргөдлөө /эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комисс болон бусад эрх бүхий байгууллагын шийдвэр, сургуульд элссэн тухай томилолтын хамт/ хөдөлмөрийн чадвар алдах үедээ ажиллаж байсан байгууллагын захиргаанд гаргана.
7.Тухайн хүний ажиллаж байсан байгууллагын эрх баригч энэхүү журмыг үндэслэн шийдвэр гаргаж суралцагчийн сурч буй сургуульд сургалтын зардлыг шилжүүлнэ.
8.Суралцагч нь ажиллаж байсан байгууллага болон суралцах болсон сургуулийн захиргаатай гэрээ байгуулна. Гэрээнд соёлын ажилтан шинэ мэргэжлээр ажиллаж эхэлснээс хойш тодорхой хугацааны дараа сургалтын зардлаа эргүүлж төлөх тухай нөхцөлийг тодорхойлж тусгасан байна.
9.Суралцагч өөрийн буруугаас сургуулиа орхих, сурлага, сахилгаар тэнцэхгүй сургуулиас хасагдах тохиолдолд сургалтын зардлыг ажиллаж байсан байгууллагадаа буцааж төлнө.
---оОо---
Текст томруулах
A
A
A