A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1996 оны 320 дугаар тoгтooлын 1 дүгээр xaвcpaлт


ХЭМЖЛИЙН НЭГЖИЙН ОЛОН УЛСЫН СИСТЕМИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
 
(Засгийн газрын 2021 оны 116 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

  Нэг.Нийтлэг үндэслэл

1.Энэ журам нь Хэмжлийн нэгжийн олон улсын систем (Цаашид SI систем гэх)-ийг Монгол Улсад хэрэглэх үйл ажиллагааг зохицуулна.
2.SI системийн нэгжийг тэмдэглэх, бичихэд тавих шаардлагыг улсын стандартаар тогтооно.                                    

  Хоёр. Хэмжлийн нэгжүүд, тэдгээрийн нэр, тэмдэглэгээ, хэрэглэх хүрээ

3.Хэмжлийн нэгжүүдэд:
-энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан SI системийн үндсэн нэгжүүд;
-        2 дугаар хавсралтад заасан тусгай нэр бүхий уламжилсан нэгжүүд;    
-дээрх нэгжээс тоон коэффициент нь 1-тэй тэнцүү хамгийн энгийн тэгшитгэлийн тусламжтайгаар гаргаж авсан ба улсын стандартаар тогтоосон уламжилсан нэгжүүд;
- З дугаар хавсралтад заасан аравтын зэргээр эмхтгэж үүсгэсэн нэгжүүд;
-4 дүгээр хавсралтад заасан SI системийн нэгжүүдтэй нэгэн адил хэрэглэх нэгжүүд тус тус багтана.
4.Хэмжлийн нэгжүүдийг Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэмжил зүйн төрийн хяналт шалгалтын хамаарах үйл ажиллагааны хүрээнд болон хэвлэл нийтлэл, сургалт сурталчилгаанд заавал хэрэглэнэ.
5.Хэмжлийн нэгж тус бүрт энэ журмаар болон улсын стандартаар тогтоосон нэр томъёо, тодорхойлолт, тэмдэглэгээг хэрэглэнэ.
6.Усан болон агаарын тээвэрт, мөн авто зам, авто тээвэр, төмөр замын салбарт олон улсын гэрээ, хэлэлцээрт заагдсан нэгжүүд, тэдгээрийн нэр, тэмдэглэгээг хэрэглэж болно.
7.Нэгжийн олон улсын тэмдэглэгээг гадаад улс орнууд, олон улсын байгууллагуудтай аливаа гэрээ байгуулах, тэдгээрийг дагаж мөрдөхөд, мөн түүнчлэн экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тоон болон чанарын үзүүлэлтийг илэрхийлэх, тэдгээрийн шошго, техник ашиглалтын болон бусад баримт бичгүүдэд хэрэглэнэ.
8.Экспортын бүтээгдэхүүний чанар, техникийн үзүүлэлтийг захиалагчаас хүссэн системийн хэмжлийн нэгжээр илэрхийлж болно. Энэ тохиолдолд болон импортын үйл ажиллагаанд олон улсын системийн бус нэгжийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол SI системийн нэгжээр илэрхийлэгдсэн хэмжигдэхүүний утгын дараа SI системийн бус нэгжээр илэрхийлсэн утгыг хаалтанд бичиж тэмдэглэсэн байна.
9.Монгол Улсад хэмжлийн нэгжийн монгол тэмдэглэгээг хэрэглэнэ.
10.Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв нь хэмжлийн нэгж, нэгжийн эталоныг бий болгох, хөтлөх асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлнэ.
11.Энэхүү журмын мөрдөлтөд Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв болон аймаг, нийслэлийн стандартчилал, хэмжил зүйн төвүүд хяналт тавьж, Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрснөөс өөр хэмжлийн нэгжийг хэрэглэсэн, хэмжлийн нэгжийн нэр, тэмдэглэгээ болон тэдгээрийг бичих, хэрэглэх журмыг зөрчсөн бол Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.   
 
 
------oOo------
 
Хэрэглэх журмын 1 дүгээр хавсралт
 
Si СИСТЕМИЙН ҮНДСЭН НЭГЖҮҮД
 
¹
Үндсэн хэмжигдхүүн
SI системийн үндсэн нэгж
    Нэр
    Тэмдэглэгээ
Олон улсын
Монгол
1.
Урт
Метр
     M
М
2.
Цул /масс/
Килограмм
    Kg
Кг
3.
Хугацаа
Секунд
     S
С
4.
Цахилгаан гүйдлийн хүч
Ампер
     A
А
5.
Термодинамикийн температур
Кельвин
     K
К
6.
Бодисын тоон хэмжээ
Моль
   Mol
Моль
7.
Гэрлийн хүч
кандел
    Cd
Кд
 
 
 
Хэмжлийн нэгжийн олон улсын системийг
Хэрэглэх журмын 2 дугаар хавсралт
 
SI СИСТЕМИЙН ТУСЛАХ НЭГЖ, ТУСГАЙ НЭР БҮХИЙ
УЛАМЖИЛСАН НЭГЖҮҮД
 
¹
Уламжилсан хэмжигдэхүүн
SI системийн уламжилсан нэгж
       Нэр
     Тэмдэглэгээ
Олон улсын
монгол
1.
Хавтгай өнцөг
Радиан
Rad
   Рад
2.
Биет өнцөг
Стерадиан
Sr
    ср
3.
Давтамж
Герц
Hz
   Гц
4.
Хүч, жин
Ньютон
N
   Н
5.
Даралт,механик  хүчдэл
Паскаль
Pa
    Па
6.
Эгерги, ажил, дулааны тоон хэмжээ
Жоуль
J
      Ж
7.
Чадал, энергийн урсгал
Ватт
W
     Вт
8.
Цахилгаан цэнэг, цахилгааны тоон хэмжээ
Кулон
C
     Кл
9.
Цахилгаан потенциал, потенциалын ялгавар, цахилгаан хүчдэл, цахилгаан хөдөлгөгч хүч
Вольт
Y
      В
10.
Цахилгаан багтаамж
Фарад
F
        Ф
11.
Цахилгаан эсэргүүцэл
Ом
 
     Ом
12.
Цахилгаан дамжуулах чадвар
Сименс
S
      См
13.
Соронзон урсгал
Вебер
Wd
      Вб
14.
Соронзон урсгалын нягт, соронзон нөлөөлөл
Тесла
T
      Тл
15.
Нөлөөлөл
Генри
H
      Гн
16.
Гэрлийн урсгал
Люмен
Lm
       Лм
17.
Цельсийн температур
Цельсийн градус
C
        С
18.
Гэрэлтэх чадвар
 Люкс
Lx
        Лк
19.
Цацраг идэвхит бодисын идэвхижилт
Беккерель
Bd
        Бк
20.
Ионжуулагч  цацрагийн шингээгдсэн тун, керма, шингээгдсэн тунгийн үзүүлэлт
Грей
Ge
        Гр
21.
Цацрагийн эквивалент тун
   Зиверт
Sy
         Зв
 
Хэмжлийн нэгжийн олон улсын системийг
Хэрэглэх журмын 3 дугаар хавсралт
 
SI СИСТЕМИЙН АРАВТЫН ЭМХТГЭСЭН, ХУВИЛСАН НЭГЖИЙГ ҮҮСГЭХЭД
ХЭРЭГЛЭХ УГТВАРУУД, ТЭДГЭЭРИЙН ТЭМДЭГЛЭГЭЭ
 
Үржвэр
Угтварын нэр
       Тэмдэглэгээ
Олон улсын
Монгол
1024
Ютта
Y
Ю
1021
Зетта
Z
З
1018
Экса
E
Э
1015
Экса
E
Э
1015
Пета
P
П
1012
Тера
T
Т
109
Гига
G
Г
106
Мега
M
М
103
Кило
K
К
102
Гекто
N
Г
101
Дека
Da
Да
10-1
Деци
D
Д
10-2
санти
C
С
10-3
милли
M
М
10-6
Микро
 
U
Мк
10-9
Нано
N
Н
10-12
Пико
P
П
10-15
Фемко
T
П
 10-18
Атто
A
А
10-21
Зепто
Z
З
10-24
Юкто
у
у
 
 
Хэмжлийн нэгжийн олон улсын системийг
Хэрэглэх журмын 4 дүгээр хавсралт
 
SI СИСТЕМИЙН НЭГЖҮҮДТЭЙ НЭГЭН АДИЛ ХЭРЭГЛЭГДЭХ НЭГЖҮҮД
 
¹
Хэмжигдэхүүн
                          Нэгж
      Нэр
   Тэмдэглэгээ
Олон улсын
Монгол
1.
Хугацаа
Минут
          Mih
Мин
Цаг
H
Ц
Хоног
D
хон
2.
Хавтгай өнцөг
Градус
0
0
Минут
,
,
Секунд
"
"
3.
Багтаамж
Литр
I ,l
л
4.
Цул /масс/
Тонн
T
Т
Центнер
G
Ц
Атомын массын нэгж
U
А.м.н.
 
Карат
-
Кар
5.
Энерги
Электрон вольт
Ey
ЭВ
6.
Талбай
Ар
A
А
7.
Шугаман нягт
Текс
Ha
Га
8.
Даралт
Миллиметр
Tex
Текс
Мөнгөн усны
 
 
Багана
MmHg
МмНg
бар
dar
Бар
 
-----oOo---