- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ИРГЭН ШИЛЖИН СУУРЬШИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРТГЭХ, МЭДЭЭЛЭХ ЖУРАМ (Засгийн газрын 2018 оны 332 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
3.1.7. оршин сууж байсан нутаг дэвсгэрийн сум, дүүрэг, хорооны хүн амын бүртгэлээс хасуулсан тухай тодорхойлолт.
3.3.8. тухайн засаг захиргааны нэгжид шилжин ирээд тодорхой хаягаар суурьшсан, шилжүүлгээ албан ёсоор хийлгээгүй, өөрийн биеэр очих санхүүгийн боломжгүй энэхүү журмын 2.4-т заасан шилжин суурьшихыг түр хойшлуулах үндэслэлгүй иргэний хувийн хэргийг тухайн иргэний хүсэлтийг үндэслэн оршин сууж байгаа газрын иргэний бүртгэлийн байгууллагын албан ёсны хүсэлтээр шилжүүлж өгнө.
3.4.5. цэргийн алба хааж байгаад халагдсан иргэний бүртгэлийг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх цэргийн штаб, хорих ял эдэлж байгаад суллагдсан иргэний бүртгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гаргаж төв, орон нутгийн иргэний бүртгэл, мэдээллийн байгууллагад хүргүүлнэ.
Гурав1. Бүрмөсөн шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг түр зогсоох /Энэ хэсгийг ЗГ-ын 2017 оны 28-р тогтоолоор нэмсэн/
31.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэж тус тус заасныг үндэслэн уг хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т заасан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах зорилгоор засаг захиргааны нэг нэгжээс нийслэлд бүрмөсөн шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг түр хугацаагаар зогсоож болно. Уг шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гаргах бөгөөд шийдвэрт засаг захиргааны нэг нэгжээс нийслэлд бүрмөсөн шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг түр зогсоосон хугацаа болон бусад нөхцөл, шаардлагыг тодорхой заасан байна.
31.3. Иргэний бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ журмын 31.1-д заасан шийдвэрийн хэрэгжилтийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай хамтран зохион байгуулна.
Текст томруулах
A
A
A