A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛИЙН БИЕЛЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолын хавсралт


УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ,
ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛИЙН БИЕЛЭЛТИЙГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
 
 

         Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчдийг цагаатгах тухай гомдол гаргаж, нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэхтэй холбогдсон баримт бичгийг бүрдүүлэх, нөхөх олговор олгох ажлыг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.
 

           Хоёр.Улс төрийн хилс хэрэгт холбогдсон гэж үзэж  байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдол гаргах

2.Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгч, тэдгээрийн гэр бүлийн гишүүн, хууль ёсны төлөөлөгч болон тэдгээрийн эрх ашгийг хамгаалах байгууллага "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хууль"-ийн 6 дугаар зүйлд зааснаар гомдол гаргахын тулд улс төрийн хилс хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа этгээдийг Монгол Улсын Засаг төрийн эрх бүхий байгууллагаас цагаатгасан, хэлмэгдсэнд тооцсон эсэхийг Улсын аюулгүй байдлыг хангах газрын архивын албанаас аймаг, хотын Цагаатгалын салбар комиссоороо дамжуулан урьдчилан лавлаж  мэдсэн байвал зохино.
 
3.Улс төрийн хилс хэрэгт  холбогдсон гэж үзэж буй этгээдийн хэргийг шалгаж цагаатгаагүй байвал тэрхүү этгээдийг Шүүх, Тусгай комисс, Онцгой бүрэн эрхт комиссоос ял шийтгэсэн, эсвэл улс төрийн хилс хэрэгт холбогдуулан баривчилж мөрдсөний аль нь болохыг Улсын аюулгүй байдлыг хангах газрын архивын алба энэ журмын 2-т заасан этгээдэд мэдэгдэнэ. Уул мэдэгдлийг хүлээн авсан хүн түүнийг үндэслэн "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай" хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу холбогдох байгууллагад гомдлоо гаргана.
 

        Гурав.Нөхөх олговрыг нэхэмжлэхэд бүрдүүлэх баримт бичиг

4."Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай" хуулийн 10.1-т заасан этгээд нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлд дараахь баримт бичгийг хавсаргасан байвал зохино. Үүнд:
а/мөн хуулийн 8.1, 8.3-т заасан эрх бүхий байгууллагын шийдвэрийн тухайн хүнд холбогдох хэсгийн хуулбар /Улсын аюулгүй байдлыг хангах газрын архивын албанаас олгоно/;
б/мөн хуулийн 8.4 заалтад холбогдох шийдвэрийн хуулбар /шийдвэр гаргасан байгууллага олгоно/;
в/улс төрийн хилс хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа этгээдийг цагаатгасан, эсвэл хэлмэгдсэнд тооцсон тухай мэдэгдсэн лавлагаа /Улсын аюулгүй байдлыг хангах газрын архивын албанаас олгоно/;
г/мөн хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4-т  заасан этгээд мөн болохыг магадлах үндэслэл болох "Ам бүлийн тодорхойлолт" /Үндэсний архивын газраас олгоно/;
д/нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн гэдгийг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр буюу нотариатаар гэрчлүүлсэн "Өв залгамжлах эрхийн гэрчилгээ".
 

Дөрөв.Нөхөх олговор олгох

5.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч болон тэдгээрийн хууль ёсны өв залгамжлагчид нөхөх олговрыг "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай" хуулийн 16.3-т заасны дагуу дор дурдсан дарааллыг баримтлан олгоно:
а/хэлмэгдэгч өөрөө;
б/хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/;
в/төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд;
г/эцэг, эх, ах, эгч, дүү;
д/ач, зээ.
6.Мөн хуулийн 14.1.2-т заасны дагуу улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлээд цагаатгагдсан хүмүүст хохирлыг нь нөхөн төлсөн бол энэ тухай бүртгэлийг Сангийн яам Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. /2000 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
7.Мөн хуулийн 14.1.1-д заасны дагуу хохирлыг нөхөн төлсөн баримтыг хэлмэгдэгч өөрөө, эсвэл түүний хууль ёсны өв залгамжлагч нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисст хүргүүлнэ. /2000 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
8.Урьд хохирлыг нь нөхөн төлсөн хэмжээг ханшны өөрчлөлтөөр тооцох итгэлцүүр нь 140 байна. /2000 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./.
9.Энэ журмын "Гурав"-т  заасан баримт бичгийг бүрдүүлсэн этгээд энэ тухайгаа аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комисст бүртгүүлнэ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг тус Комиссоос зохих журмын дагуу сонгон шалгаруулсан сонинд сар бүр зарлана. /2000 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон./
10.Нөхөх олговор олгох хуваарийг тухайн жилийн төвлөрсөн төсөвт  батлагдсан хөрөнгийн хэмжээ, энэхүү журамд заасан дарааллыг харгалзан Сангийн яам, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс хамтран гаргана. Уг дарааллын дагуу нөхөх олговор олгох явцад тухайн жилд батлагдсан хөрөнгө зарцуулагдаж  дуусвал дараа онд үргэлжлүүлэн олгоно.
 

  Тав. Бусад зүйл

11.Нөхөх олговор нэхэмжлэхэд шаардлагатай баримт бичгийг үрэгдүүлбэл энэ тухайгаа аймаг, хотын Цагаатгалын салбар комисст мэдэгдэж, үрэгдсэн баримтыг хүчингүйд тооцох тухай зарлалыг энэ журмын  9-д заасан сонинд нийтлүүлнэ. Уг баримтыг анх олгосон байгууллагад хандаж дахин олгох тухай өргөдөл гаргаж хуулбарыг авна. Өргөдөлдөө сонины зарлалыг хавсаргана. Дахин олгосон баримт нь энэ тухай тэмдэглэсэн дардастай байвал зохино. /2000 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон./
 
 
---оОо---
 
/2000 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор орсон өөрчлөлтийг тусгав./