A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 14 дүгээр тогтоолын хавсралт

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
НЭГ, НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.Энэхүү журмын зорилго нь төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Шаардлагатай гэж үзвэл төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны тодорхой үе шатыг нарийвчилсан дүрэм, заавар, аргачиллаар зохицуулж болно. Эдгээр дүрэм, заавар, аргачиллыг энэ журамд нийцүүлэн гаргаж Гэгээрлийн сайд батална.
2.Шинжлэх ухаан, технологийн төсөл /цаашид "төсөл" гэх/ гэдэгт шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд гүйцэтгэх эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг шударга өрсөлдөөн, гэрээ захиалгын үндсэн дээр онол, арга зүйн өндөр түвшинд явуулж, захиалагчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан үр дүнг бий болгох, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах үйл ажиллагааг төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно.
3.Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дор дурдсан ажлууд багтана. Үүнд:
а/төсөл захиалах;
б/төсөл боловсруулах;
в/төсөл сонгон шалгаруулах;
г/төслийг гэрээлж баталгаажуулах;
д/төслийг санхүүжүүлэх;
е/төслийн гүйцэтгэлд хяналт тавих;
ж/төслийн үр дүнг баталгаажуулах, мэдээлэх, тайлагнах;
з/төслийн үр дүнг хүлээлгэн өгөх, санхүүгийн өр, авлагыг тооцох.
4.Төсөл хэрэгжүүлэхэд дараахь үндсэн зарчмыг баримтална:
а/шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хамаарах хөтөлбөр, төслийг тэргүүн ээлжинд сонгон хэрэгжүүлэх;
      б/ Улсын захиалгатай төслийг Шинжлэх ухаан, технологийн сан /цаашид "сан" гэх/-ийн хөрөнгөөр, орон нутгийн засаг захиргааны байгууллагын захиалгатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний захиалгатай ажлыг захиалагчийн хөрөнгөөр тус тус санхүүжүүлнэ; /1997 оны 137 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон./
в/ улсын захиалгатай төсөл нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж чадахуйц томоохон үр дүн гаргах, шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, үйлчилгээний асуудлыг цогцолбор байдлаар шийдвэрлэх, төлөвлөж буй судалгаа, туршилтын ажлыг холбогдох байгууллага, эрдэмтэн, мэргэжилтний хамтын хүчээр явуулж түүнд зарцуулах хөрөнгийг төвлөрүүлэн үр өгөөжтэй ашиглахад чиглэсэн байх;,
5.Улсын захиалагатай төслийн захиалагч нь төрийн захиргааны төв байгууллага байна..
6.Төслийн гүйцэтгэгч нь дараахь этгээд байж болно:
а/эрдэм шинжилгээний байгууллага /эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл /корпораци/, их, дээд сургууль;
б/аж ахуйн нэгж, байгууллага;
в/эрдэмтдийн хамтлаг;
г/Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн.
7.Төсөл хэрэгжүүлэх багийг бүрдүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, төсөлд зориулсан хөрөнгийг зохих журмын дагуу зарцуулах, төслийн багийг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, төслийн эцсийн үр дүнг захиалагчийн өмнө хариуцах үндсэн үүрэг бүхий төслийн удирдагчийг ажиллуулна. Төслийн удирдагчид олгох цалин хөлс, урамшлын хэмжээг уг төслийг хэрэгжүүлэх гэрээнд заана.
8.Төслийн үр дүнд гарч болзошгүй патент, зохиогчийн эрх эзэмших болон төслийн эрдэм шинжилгээний тайланг өмчлөх, ашиглах асуудлыг талууд төсөл хэрэгжүүлэх гэрээндээ тодорхой заана.
9.Төсөл хэрэгжүүлэх хугацаа 5 жилээс хэтрэхгүй байна.
 
Хоёр. ТӨСӨЛ ЗАХИАЛАХ
10. Дараа онд шинээр хэрэгжүүлж эхлэх төслийг тендер зарлах хэлбэрээр захиалах бөгөөд захиалагчийн боловсруулсан тендерийн болзлыг шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага 3 дугаар сарын 1-ний дотор хүлээн авч хянан нэгтгээд 3 дугаар сарын 31-ний дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр тендерийг зарлана..
11. Тендерийн болзол боловсруулахдаа эдийн засаг, нийгмийн тухайн үеийн хэрэгцээ, шаардлага, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдаж буй байдал, төслийн үр дүн нь үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглагдах боломж, төсөл захиалах шаардлага байгаа эсэх, төсөл хэрэгжүүлэх шинжлэх ухаан, эдийн засгийн нөөц бололцоо зэргийг нарийвчлан судалж тодорхой шийдвэр гаргасан байна.
12-14 дэх заалтыг /1999 оны 11 дүгээр сарын 11-ний 179 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
15. Тендерийг зарлахад шаардагдах хөрөнгийг Сангаас гаргана..
 
Гурав. ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ
16.Гүйцэтгэгч /өрсөлдөгчид/ нь төслийг зарласан тендерийн дагуу боловсруулах ба түүнийг холбогдох мэргэжлийн байгууллаагын эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 2 хувь төслийн баримт бичгийг уг хурлын шийдвэрийн хамт 6 дугаар сарын 1-ний дотор Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл (цаашид "Үндэсний зөвлөл" гэх)-ийн ажлын алба (цаашид "Ажлын алба" гэх)-нд ирүүлнэ. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.
17.Зарласан тендерийн хүрээнд төсөл боловсруулахдаа дараахь материалыг бүрдүүлнэ:
1.Дараахь зүйлийг тусгасан төслийн карт:
а/төслийн нэр;
б/төслийн хугацаа /эхлэх, дуусах он, сар/;
в/төслийн захиалагч;
г/төслийн гүйцэтгэгч;
д/төслийг санхүүжүүлэгч;
е/төслийн нийт зардал /мян төгрөг/;
ж/төслийн удирдагчийн овог, нэр, албан тушаал, мэргэжил, эрдмийн зэрэг, цол;
з/төсөлд оролцогчдын овог, нэр, албан тушаал, мэргэжил, эрдмийн зэрэг, цол.
 2.Дор дурдсан бүтэцтэй төсөл:
а/төсөл гүйцэтгэх үндэслэл, шаардлага;
б/төслийн эцсийн үр дүн;
в/төслийн үр дүнгийн шинэлэг буюу дэвшилттэй тал;
г/төслийн эдийн засаг, шинжлэх ухаан, нийгмийн ач холбогдол;
д/төслийн үр дүнг шилжүүлэх, борлуулах, ашиглах /бусдад худалдах, лицензийн гэрээгээр ашиглуулах, төслийг санаачлагч өөртөө үлдээх гэх мэт/
е/ төслийн өртөг зардлын товчоолсон тооцоо, түүний задаргаа, холбогдох бусад материал..
 
Дөрөв. ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
18.Ирүүлсэн төслийн саналыг шинжлэх ухааны салбараар ангилна. Төслийн саналд экспертиз хийх ажлын хэсгүүдийг шинжлэх ухааны салбар бүрээр томилон ажиллуулах бөгөөд бүрэлдэхүүнийг нь шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Ажлын хэсгийн ахлагч нь шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгжийн дарга байна. Ажлын хэсэгт захиалагч болон санхүүжүүлэгч байгууллага, Шинжлэх ухааны академийн холбогдох Бага чуулган төлөөлөлтэй байх бөгөөд түүний бүрэлдэхүүн нь экспертиз хийх төслийн тоо, төслөөр гүйцэтгэх ажлын онцлогоос хамааран харилцан адилгүй байж болно..
19.Төсөлд үнэлгээ, дүгнэлт гаргах, экспертиз хийхдээ дараахь шалгуур үзүүлэлтийг баримтална:
1.Төсөл, түүний үр дүнгийн талаар:
а/төслөөр гүйцэтгэх ажил нь шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлд хамрагдаж буй байдал;
б/төслийн үр дүнгийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг урьдчилан харсан байдал;
в/төслийн үр дүнгийн шинэлэг, дэвшилттэй тал, түүнийг орлуулан хэрэглэж болох өөр бүтээгдэхүүн, технологи байгаа эсэх;
г/төслийн үр дүн нь захиалагчийн шаардлагад нийцэж буй эсэх;
д/төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах боломж;
е/төслийн үр дүнг зах зээлд борлуулах боломж;
ж/төслийн эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологийн ач холбогдол.
2.Төсөл хэрэгжүүлэх ажлын онол, арга зүйн үндэслэл, мэдээлэл хангамжийн талаар:
а/төсөл хэрэгжүүлэх боловсон хүчний хангамж, тэдгээрийн онол, арга зүйн бэлтгэл, төсөл хэрэгжүүлж байсан туршлага;
б/төслийн хүрээнд шаардагдах дотоод, гадаад мэдээлэл хангамж.
3.Төслийг хэрэгжүүлэх эдийн засаг, эрх зүйн орчны талаар:
а/төслийн хүрээнд гүйцэтгэх судалгаа, туршилтын ажлын материаллаг баазын хангамж, түвшин;
б/төслийн үр дүнг өмчлөх, ашиглахтай холбогдон үүсэж болох зарим онцлог харилцааг зохицуулах арга зам.
20. Ажлын хэсгүүд нь төслийн баримт бичгийг 7 дугаар сарын 1-ний дотор Ажлын албанд экспертизийн үнэлэлт, дүгнэлтийн хамт ирүүлнэ..
21.Төсөлд хийсэн экспертизийн дүнг ажлын алба нэгтгэн санал боловсруулж Үндэсний зөвлөлийн хуралд 7 дугаар сарын 20-ны дотор оруулна. Үндэсний зөвлөлийн шийдвэр нь төслийг сонгон шалгаруулах эцсийн шийдвэр байна.
22.Үндэсний зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг ажлын алба зохион байгуулна.
 
Тав.ТӨСЛИЙГ ГЭРЭЭЛЖ БАТАЛГААЖУУЛАХ
23.Төслийн захиалагч, гүйцэтгэгч нь /цаашид "талууд" гэх/ "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх гэрээ"-ний үлгэрчилсэн загвар /журмын 1 дүгээр хавсралт/-ын дагуу төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулна.
24.Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн оны төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш 15 хоногт багтаан төслүүдийн төсөвт өртгийг тодотгох ажлыг Сан захиалагч, гүйцэтгэгчийн оролцоотойгоор гүйцэтгэнэ. Энэхүү тодотголын улмаас төслийн бүтэц, агуулгад өөрчлөлт орвол уг өөрчлөлтийн талаар талууд харилцан тохиролцож, нэмэлт тайлбар, тооцоо хийж төсөлд хавсаргана. Шаардлагатай бол энэхүү өөрчлөлтийг үндэсний зөвлөлд оруулна.
25.Үндэсний зөвлөлийн шийдвэрийг үндэслэн төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулна. Гэрээг байгуулахдаа энэ журмын 24-т заасан төслийн тодотгол хийснээс хойш 30 хоногт багтаана. Гэхдээ Төсвийн тухай хуулиар батлагдсан шинжлэх ухаан, технологийн арга хэмжээний төсөв хүрэлцэхгүй болсон тохиолдолд шинээр эхлэх төслүүдэд зохицуулалт хийнэ.
26.Төслийн гүйцэтгэгч батлагдсан төслийн баримт бичгийг дөрвөн хувь үйлдэж захиалагч, санхүүжүүлэгч байгууллага болон шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус бүр нэг хувийг ирүүлнэ.
 
Зургаа. ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ
27.Төслийг санхүүжүүлэх үйл ажиллагааг Үндэсний зөвлөлөөс баталсан хөрөнгийн хэмжээ, хуваарийг үндэслэн захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр Сан эрхэлнэ. Гэрээг "Шинжлэх ухаан, технологийн төслийг санхүүжүүлэх гэрээ"-ний үлгэрчилсэн загвар /журмын 2 дугаар хавсралт/-ын дагуу хийнэ.
271.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 18.1.1, 20.1.1, 22.4-т заасныг үндэслэн онолын суурь судалгааны ажлыг төслийн бус хэлбэрээр зардлын тодорхой хязгаарт багтаан гэрээ захиалгын дагуу Шинжлэх ухаан, технологийн санд улсын төвлөрсөн төсвөөс олгосон хөрөнгөөс шууд санхүүжүүлэн гүйцэтгэж болно.
Онолын суурь судалгааны ажлын сэдэв болон гүйцэтгэгчийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн сонгон шалгаруулж, гүйцэтгэх хугацаа болон жил жилийн зардлыг тогтооно..
28.Төслийн санхүүжилтэд тухайн төслийн хүрээнд гүйцэтгэх судалгаа шинжилгээ, сорилт туршилтын ажил, хөрөнгө оруулалтаас гадна төсөлд тусгагдсан ажлын чиглэлээр явуулах сургалт, хурал, семинар, уулзалт, үзэсгэлэн сурталчилгаа зэрэгт шаардагдах зардлыг хамруулна.
29.Төсөл хэрэгжүүлэхэд  оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон үндсэн хөрөнгийг төсөл дууссаны дараа хэрхэн эзэмших талаар төсөл санхүүжүүлэх гэрээнд тусгана.
30.Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын шинж чанар, түүний үр дүнг ашиглах хүрээ, борлуулах боломж зэргийг харгалзан төслийг дараахь хэлбэрээр санхүүжүүлнэ:
а/грант олгох буюу буцалтгүй санхүүжилт хийх;
б/эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх;
в/харьцангуй бага хүүтэй зээл олгох.
31.Төслийн санхүүжилтийн хэлбэрийг Үндэсний зөвлөл шийдвэрлэх бөгөөд санхүүжилтийн хэмжээ, хугацаа, хэлбэрийг төслийн санхүүжилтийн гэрээнд тусгасан байна.
311.Шинээр захиалах болон үргэлжлэн хэрэгжих төслийн төсвийн тооцоог захиалагч байгууллага энэ журмын 28 дугаар зүйлд заасны дагуу тооцож холбогдох материалын хамт жил бүрийн 7 дугаар сарын 10-ны дотор Санд ирүүлнэ. Сан нь  шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх ирэх оны төсвийг хянан боловсруулж нэгтгээд шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулан жил бүрийн 8 дугаар сарын 20-ны дотор Сангийн яаманд хүргүүлнэ..
32.Гүйцэтгэгчийн хариуцлагыг өндөржүүлэх,  төслийн үр дүнгийн түвшинг дээшлүүлэх, тогтоосон хугацаанд ажлыг дуусгах зорилгоор төслийн батлагдсан нийт төсөвт өртгийн 5-10 хувьтай тэнцэх хөрөнгийг Санд үлдээж төслийг дууссаны дараа захиалагчийн санал, дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэгчид олгоно.
33./1998 оны 137 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон..
34. /1999 оны 11 дүгээр сарын 11-ний 179 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./.
35.Үргэлжилж буй төслийн төлөвлөгөөт оны зардлыг тодорхойлохдоо Үндэсний зөвлөлөөр анх баталсан нийт төсөвт өртгийн тухайн оны хуваарийг үндэс болгоно.
36.Төслийн гүйцэтгэлийн явц захиалагч, санхүүжүүлэгчээс үл хамаарах шалтгаанаар удаашрах буюу үр дүн нь гэрээнд заасан шаардлага хангахгүй тохиолдолд захиалагч гэрээг хугацааны өмнө цуцлах, санхүүжүүлсэн хөрөнгийг гүйцэтгэгчээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авч болно.
37.Төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журмыг Сан энэхүү журамд нийцүүлэн боловсруулж Үндэсний зөвлөлд оруулж хэлэлцүүлсний үндсэн дээр шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална..
 
Долоо.ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛД ХЯНАЛТ ТАВИХ
38.Төслийн гүйцэтгэлд дараахь чиглэлээр хяналт тавина:
а/төслийн хүрээнд гүйцэтгэж буй эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын арга зүй;
б/төслийн санхүүгийн үйл ажиллагаа;
в/төслийн үр дүн.
39.Арга зүйн хяналтыг холбогдох эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөл, санхүүгийн хяналтыг санхүүгийн эрх бүхий байгууллага болон Сан, үр дүнгийн хяналтыг захиалагч болон шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тус тус хэрэгжүүлнэ..
40.Энэ журмын 39-д заасан хяналт тавих үүрэг бүхий этгээдүүд хяналт шалгалтын ажлыг дангаараа буюу хамтран гүйцэтгэж болно.
 
Найм. ТӨСЛИЙН ҮР ДҮН, ТҮҮНИЙГ БАТАЛГААЖУУЛАХ, МЭДЭЭЛЭХ, ТАЙЛАГНАХ
41.Төслийн үр дүн нь дараахь хэлбэртэй байж болно:
а/онолын судалгаа тайлан, онолын үндэслэл, үзэл баримтлал, ном, товхимол, эрдэм шинжилгээний өгүүлэл;
б/шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний загвар;
в/шинэ ба шинэчилсэн технологи, технологийн заавар;
г/техник хэрэгсэл, түүний эд ангийг хийх ажлын зураг;
д/судалгаа, туршилтын ажлын үр дүнгээр үйлдвэрлэл явуулах техник-эдийн засгийн үндэслэл, зураг, тооцоо;
е/судалгаа, туршилт, боловсруулалтын ажил болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах бусад төрлийн заавар, журам, аргачлал, математик загвар, бодлогын олгоритм, тооцооны математик хангамжийн программууд, стандарт, норм, схем.
42.Судалгаа, туршилтын ажлын үр дүнд тулгуурлан төслийн зориулалттай хөрөнгөөр жижиг, дунд үйлдвэр байгуулах тохиолдолд уг объектыг мөн төслийн үр дүн гэж тооцож болно.
43.Төслийн үр дүнг дараахь баримт бичгийн аль нэгээр баталгаажуулна:
а/шинэ бүтээлийн патент;
б/оновчтой саналын гэрчилгээ;
в/экспертизийн комисс, эрдмийн зөвлөлийн хурлын болон холбогдох бусад байгууллагын албан ёсны үнэлэлт, дүгнэлт.
44.Төслийн үр дүнд экспертиз хийлгэж үнэлэлт, дүгнэлт гаргуулах ажлыг захиалагч хариуцна.
45.Гүйцэтгэгч нь төслийн завсрын болон эцсийн үр дүн, тэдгээрийн баталгаажуулалтын талаар Гэгээрлийн яамны мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт тухай бүх мэдээлж байх үүрэгтэй.Шаардлагатай гэж үзвэл тус газар уг мэдээллийн талаар захиалагчаас нотолгоо гаргуулан авч болно.
Энэхүү мэдээлэлд тулгуурлан Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар  шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнгийн мэдээллийн сан байгуулж, түүнийг баяжуулан сурталчлах үүрэгтэй.
46.Төслийн ажлыг дор дурдсан хоёр хэлбэрээр тайлагнана. Үүнд:
а/захиалсан үр дүн, санхүүгийн үйл ажиллагааны явц, байдлын талаар зохих журмын дагуу бичсэн Төслийн тайланг захиалагч болон санхүүжүүлэгч нарт тогтоосон хугацаанд нь  хүлээлгэн өгөх;
б/төслийн хүрээнд бий болсон шинжлэх ухааны шинэ мэдлэгийн талаар улсын стандартын дагуу бичсэн Эрдэм шинжилгээний ажлын тайланг шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан Итгэмжлэн хадгалагч ("Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн төв" корпораци)-д төсөл дууссанаас хойш 2 сарын дотор хүлээлгэн өгөх.
Ес.ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ, САНХҮҮГИЙН ӨР АВЛАГЫГ БАРАГДУУЛАХ
47.Төслийн үр дүнг хүлээлгэн өгөхдөө "Шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг үнэлж, хүлээн авсан акт"-ын үлгэрчилсэн загвар (журмын 3 дугаар хавсралт)-ын дагуу 4 хувь үйлдэж захиалагч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч болон шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус бүр нэг хувийг хадгална.
471 .Шаардлагатай гэж үзвэл төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээ, судалгаа, туршилт, төсөл боловсруулах үйл ажиллагаанд ашиглах хэлбэр, хугацаа, хариуцах эзэн, гарах зардал, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэр, талуудын хүлээх үүрэг, гүйцэтгэх ажил зэргийг харилцан тохиролцсон нэмэлт гэрээ хийж үр дүнг хүлээн авсан тухай актдаа хавсаргана. Энэхүү гэрээг нотариатаар батлуулах бөгөөд захиалагч нь үр дүнг ашиглахтай холбогдон гарах зардлыг тухайн жилийн төсөвтөө тусган хэрэгжүүлнэ..
48.Төслийн үр дүнг хүлээн авсан тухай захиалагчийн албан ёсны дүгнэлт, санхүүгийн эцсийн тооцоо хийх талаар санхүүжүүлэгчид хандсан хүсэлт, төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг Итгэмжлэн хадгалагчид хүлээлгэн өгсөн тухай актыг үндэслэн санхүүжүүлэгч төслийн үйл ажиллагаатай холбогдсон санхүүгийн эцсийн тооцоог хийнэ. Уг тооцоог эдгээр материалыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хийнэ.
49.Захиалагч нь төсөл дууссанаас хойш 1-2 жилд багтаан түүний үр дүнг ашиглах талаар хийсэн ажлын тухай мэдээлэл, тайланг Үндэсний зөвлөлд илтгэж байна.
50. Хүлээн авсан үр дүнгээ үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглаагүй, эсхүл ашиглах бололцоогүй үр дүн захиалсан захиалагч нь төсөлд зарцуулсан хөрөнгийг Санд буцааж төлөх бөгөөд энэ чиглэлээр дахин төсөл захиалах эрхээ хасуулна.
 
 
…………. оОо…………..
 
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭРЭЭ
 
/Үлгэрчилсэн загвар/
 
199 … оны …. Дугаар                                                                                                                    Улаанбаатар
сарын …..-ны өдөр                                          Дугаар ____                                                                       хот
 
Захиалагч ………………………………………………………………………………………-ыг
                              /байгууллагын нэр/
төлөөлж  …………………………………………………………………………………………………...
/албан тушаал, овог, нэр/
                Гүйцэтгэгч …………………………………………………………………………………….-ийг
                                                                              /байгууллагын нэр/
төлөөлж ……………………………………………………………………………………………………..
/цаашид "талууд" гэх/ Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журмыг үндэс болгон ……………………………………………………………………………………………………….нэртэй шинжлэх ухаан, технологийн төсөл /цаашид "төсөл" гэх/ хэрэгжүүлэх талаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
 
Нэг.Ерөнхий зүйл
1.төслийг 19 …...- 19 ….. онд багтааж ……жилийн хугацаанд гүйцэтгэнэ.
2.Төслөөр гарах үр дүн, төслийн хүрээнд гүйцэтгэх ажлын дарааллыг тодорхойлж, "Төслийн үр дүнгийн даалгавар", "Төслөөр гүйцэтгэх ажлын календарчилсан төлөвлөгөө"-г үйлдэж гэрээнд хавсаргав.
3.Шинэ бүтээлийн патент, оновчтой саналын гэрчилгээ авсан, зохиогчийн эрхэд хамаарах бусад бүтээл бий болгосон тохиолдолд тухайн бүтээлийг ашиглах онцгой эрх болон зохиогчийн эрхтэй холбогдон үүссэн харилцааг ашиглах Патентын тухай, Зохиогчийн эрхийн тухай, Иргэний хуулиуд ба энэ гэрээнд дурдсаны дагуу зохицуулах зарчим баримтална. Өөрөөр зохицуулах шаардлага гарвал талуудын хооронд нэмэлт хэлцэл байгуулж болно.
 
Хоёр.Талуудын үүрэг, эрх, хариуцлага
4.Үүрэг
1.Захиалагч дараахь үүрэг хүлээнэ:
а/төслийн гүйцэтгэлд байнгын хяналт тавих;
б/ 1999 оны 11 дүгээр сарын 11-ний 179 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
в/төсөл гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд зохих дэмжлэг туслалцаа үзүүлэх;
г/төслийн явцтай хагас жил тутам танилцаж, түүний дараагийн санхүүжилтийн саналыг санхүүжүүлэгчид гаргах;
д/төслийн үр дүнгийн үнэлгээг хянаж, баталгаажуулах;
е/төслийн үр дүнг хүлээн авч түүнийг үйлдвэрлэл, хэрэглээнд ашиглах арга хэмжээг журмын 471 дүгээр зүйлд заасны дагуу авч хэрэгжүүлэх;
ж/үр дүнгийн ашиглалтын байдлыг харгалзан төслийн гүйцэтгэгч нарыг зохих журмын дагуу хөхүүлэн дэмжих, урамшуулах.
2.Гүйцэтгэгч дараахь үүрэг хүлээнэ:
а/төслийг хугацаанд нь багтааж бүрэн гүйцэтгэх, үр дүнг тоо, чанарын хувьд захиалсан түвшингээс нь бууруулахгүйгээр бүтээж бий болгох;
б/төслийн хөрөнгө зардлыг оновчтой хэлбэрээр хуваарилж, үр өгөөж сайтайгаар зарцуулах;
в/төслийн гүйцэтгэлийн явц, үр дүн, түүний баталгаажуулалтын талаар холбогдох байгууллага, хүмүүст тухай бүр мэдээлж байх;
г/гүйцэтгэж буй төсөл, түүний үр дүнгийн талаар сурталчилж байх, үр дүнг нэвтрүүлэх буюу ашиглах аж ахуйн нэгж, байгууллагуудыг илрүүлэн олох;
д/төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө зардлыг тооцож төслийн жил, жилийн төсөв, төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх;
е/төслийн явцыг хагас жил тутам захиалагчид танилцуулж байх.
5.Эрх.
1.Захиалагч дараахь эрх эдэлнэ:
а/төслийн гүйцэтгэл, үр дүн, түүний баталгаажуулалт, санхүүжилт, санхүүгийн үйл ажиллагаа зэрэг асуудлын талаар гүйцэтгэгчээс тухай бүр мэдээ, тайлан гаргуулж авах, гэрээий үүргийг биелүүлэх, зөрчил дутагдлыг арилгах талаар түүнд анхааруулах, шаардлага тавих;
б/захиалсан үр дүнд холбогдолгүй ажлыг төслийн хүрээнд гүйцэтгэж буй тохиолдолд уг ажлыг зогсоох тухай асуудлыг зохих журмын дагуу тавьж шийдвэрлүүлэх;
в/төслийн үр дүн нь заиалагчийн хэрэгцээ шаардлагыг хангахааргүй төлөвтэй байгаа тохиолдолд төслийг зогсоох буюу шинэчлэх, гэрээг цуцлах асуудлыг зохих журмын дагуу тавьж шийдвэрлүүлэх;
г/гэрээний шаардлагыг хангаагүй үр дүнг хүлээж авахгүй байх, уг ажлыг дахин гүйцэтгүүлэх, эсвэл төлбөр тавих;
д/захиалсан үр дүнгийнхээ патентыг эзэмших, үр дүнг захиран зарцуулах;
е/төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг өмчлөх, бусдад ашиглуулах асуудлыг шийдвэрлэх;
ж/өгөөж, ашиг сайтай үр дүн бий болгосон тохиолдолд гүйцэтгэгчийг зохих журмын дагуу урамшуулах;
2.Гүйцэтгэгч дараахь эрх эдэлнэ:
а/төслийн үйл ажиллагааны хүрээнд захиалагчаас санхүү, эдийн засаг, удирдлага, зохион байгуулалтын хувьд зохих хэмжээний дэмжлэг туслалцаа авах;
б/төсөл гүйцэтгэх нөхцөл бололцоогоор бүрэн хангахыг шаардах;
в/захиалгаар бий болгосон үр дүн нь шинэ бүтээлийн патент авсан нөхцөлд захиалагчтай лицензийн гэрээ байгуулах үндсэн дээр тухайн үр дүнг ашиглах, эсвэл патент эзэмших эрхийг захиалагчаас зохих журмын дагуу шилжүүлж авах;
г/төслийн үр дүн оновчтой саналаар батлагдсан нөхцөлд түүнийг хүлээн авч ашиглагч этгээдтэй зохиогч нь гэрээ хэлцэл байгуулах замаар лицензийн төлбөр авах;
д/захиалгаар бий болгосон үр дүн нь зохиогчийн эрхэд хамаарах тохиолдолд захиалагчтай нэмэлт гэрээ хэлцэл байгуулж, түүнд тусгагдсан болзол, нөхцөлийн дагуу зохиогчийн эрх эдлэх.
е/төслийн үр дүнгийн даалгаварт нэр заагдаагүй боловч төслөөр зайлшгүй хийгдэх ажлын хүрээнд бий болгосон бүтээл нь зохиогчийн эрхэд хамаарах тохиолдолд зохиогч этгээд тухайн бүтээлийнхээ хувьд эд хөрөнгийн бус амины болон түүнийг ашиглах онцой /эд хөрөнгийн/ эрх эдлэх;
ж/төслийн үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд ашиглах явцад зохиогчийн хяналт тавих;
з/төслийн үр дүнг бүтээж, бий болгосны төлөө, түүнийг үйлдвэрлэлд ашигласнаас олсон орлого, ашгаас гэрээ хэлцлийн үндсэн дээр зохих хэмжээий шан, урамшуулал авах.
6.Хариуцлага
Үүргээ биелүүлээгүй талын хүлээх хариуцлагыг талууд харилцан тохиролцох замаар энэхүү гэрээнд тодорхой тусгана.
 
Гурав. Бусад зүйл
7.Төсөл хэрэгжүүлэх, түүний үр дүнг баталгаажуулах, үнэлэх, хүлээлгэн өгөх, үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд шилжүүлэх, ашиглах, урамшуулах ажлыг холбогдох хууль тогтоомж болон Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам, түүнд нийцүүлж гаргасан бусад дүрэм, журам, заавар, аргачиллын хүрээнд хийж гүйцэтгэнэ.
8.Энэхүү гэрээний эхийг ……хувь үйлдэж гэрээлэгч талууд ба шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад  тус бүр нэг хувийг хадгалав.
 
Захиалагчийг                                                                                                                                                                                                                                                                                Гүйцэтгэгчийг
Төлөөлж                                                                                                            төлөөлж 
………………………..                                                                                       ………………………..
/гарын үсэг/                                                                                                       /гарын үсэг/
………………………                                                                                         .……………………….
/овог нэр/                                                                                                           /овог нэр/
………………………                                                                                         ……………………….
/албан тушаал/                                                                                                /албан тушаал/
/Гарын үсгийг тамга, тэмдгээр баталгаажуулна/
Тайлбар: Гэрээний энэхүү үлгэрчилсэн загвар нь нийтлэг шинж чанартай учир тодорхой төслөөр гэрээ байгуулахдаа гэрээний бүтэц, агуулга, үг найруулга, ялангуяа гүйцэтгэх ажил, гарах үр дүнгийн онцлогтой уялдуулан талуудын үүрэг, эрх, хариуцлагын хувьд зохих хэмжээний өөрчлөлт тодруулалт хийх нь зүйтэй.
 
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН
ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭРЭЭ
 
199.. оны ….дугаар                                                                                                         Улаанбаатар     
сарын …-ны өдөр                                            Дугаар …..                                                          хот
 
Захиалагч …………………………………………………………………………………..-ыг
                                                              /байгууллагын нэр/
төлөөлж ………………………………………………………………………………………………..
                                                               /албан тушаал, овог, нэр/
                Санхүүжүүлэгч …………………………………………………………………………….-ийг
                                                               /байгууллагын нэр/
/цаашид "талууд" гэх/ Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журмыг үндэс болгон ………………………………………………………………………………………………………………..
нэртэй шинжлэх ухаан, технологийн төсөл /цаашид "төсөл" гэх/-ийг санхүүжүүлэх талаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
 
                                               Нэг.Ерөнхий зүйл
 
1.Төслийг 19 … 19…. Онд ……жилийн хугацаанд санхүүжүүлнэ.
2.Төслийн санхүүжилтийн нийт зардалд төслийн хүрээнд хэрэгжүүлэх судалгаа, сорилт, туршилтын ажлын болон хөрөнгө оруулалтын зардлаас гадна уг төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дотоод, гадаадын сургалт, семинар, хурал, уулзалт, үзэсгэлэн сурталчилгаа зэрэг арга хэмжээний зардлыг хамруулна.
3.Төслийг хэрэгжүүлэх явцад түүний санхүүжилтийн хэмжээ, хугацаанд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарвал талуудын хооронд нэмэгдэл гэрээ хэлцэл байгуулна.
4.Төслийг "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын 29 /29.1, 29.2, 29.3/-д заасан нөхцөлөөр санхүүжүүлнэ.
5.Төслийн зардлаар бий болсон үндсэн хөрөнгө /багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, компьютер гэх мэт/-ийг төсөл дууссанаас хойш ……………………………………………………-
………………………………………………………………………………………………………………..
ашиглана /ямар нөхцөлөөр хэнд эзэмшүүлэхийг тодорхой заана/.
6.Төслийн гүйцэтгэгчтэй хамтран "Төслийн өртөг, зардал тохиролцсон тухай протокол" үйлдэж гэрээнд хавсаргав.
 
Хоёр.Талуудын үүрэг, эрх, хариуцлага
7.Үүрэг
1.Захиалагч дараахь үүрэг хүлээнэ:
а/төслийн санхүүжилтийн хөрөнгийг гүйцэтгэгч хэрхэн ашиглаж байгаа байдалд хяналт тавьж илэрсэн зөрчлийг санхүүжүүлэгчид мэдэгдэх, түүнийг арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
б/ 1999 оны 11 дүгээр сарын 11-ний 179 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
в/төслийн хөрөнгийн ашиглалтын талаар санхүүжүүлэгчийн шаардсан мэдээ, материалыг цаг тухайд нь гаргаж өгөх;
г/төслийн санхүүжилтийн сар, улирлын хуваарийг санхүүжүүлэгчтэй хамтран тодорхойлох;
д/төслийн хэрэгжилтийн явцыг үндэслэн санхүүжилт олгох /зогсоох/ тухай албан ёсны саналыг хагас жил тутам санхүүжүүлэгчид ирүүлж байх;
е/төслийн үр дүнг ашигласан эхний 2, 3 дахь жилд түүнээс олсон ашгийн ……хувийг Шинжлэх ухаан, технологийн санд шилжүүлэх.
2.Санхүүжүүлэгч дараахь үүрэг хүлээнэ:
а/төслийн гэрээнд заасан төсөвт зардлыг бүрэн олгох;
б/гэрээнд заасан хуваарийн дагуу төслийг хугацаанд нь санхүүжүүлж байх;
в/төслийг санхүүжүүлэхдээ түүний хүрээнд гүйцэтгэх судалгаа шинжилгээ, сорилт туршилтын ажилд зориулсан шууд ба шууд бус зардал, хөрөнгө оруулалтаас гадна уг төслийн чиглэлээр гадаад, дотоодод явуулах сургалт, дадлагажуулалт, хурал, семинар, уулзалт хэлэлцээ, үзэсгэлэн сурталчилгаа зэрэг арга хэмжээний зардлыг цогцолбороор хамруулан тооцож байх;
г/төслийн хөрөнгө зардлын зарцуулалт, ашиглалтын байдалд санхүүжүүлэгчийн зүгээс хяналт тавьж, гарсан дутагдал, зөрчлийг тухай бүр арилгах арга хэмжээ авах;
д/төслийн эцэст санхүүгийн өр авлагын тооцоог зохих журмын дагуу бүрэн гүйцэд хийж барагдуулах;
е/үр дүнгийн ашиглалтын байдлыг харгалзан төслийн гүйцэтгэгч ба бүтээлийн зохиогчийг зохих журмын дагуу хөхүүлэн дэмжих, урамшуулах;
ж/хуульд заасан бусад үүргийг тодруулж заах.
8.Эрх.
1.Захиалагч дараах эрх эдэлнэ:
а/төслийн санхүүжилт, санхүүгийн үйл ажиллагааны талаар шаардлагатай мэдээ, тайланг тухай бүр гаргуулж авах;
б/төсөл хэрэгжүүлэх явцад түүний санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх /хорогдуулах/ зайлшгүй шаардлага гарвал уг асуудлыг санхүүжүүлэгчтэй хамтран боловсруулж Үндэсний зөвлөлд оруулж шийдвэрлүүлэх;
в/төслийн хэрэгжилтийн явц захиалагчаас үл хамаарах шалтгаанаар удаашрах, төлөвлөсөн ажил биелэхгүй байх, үр дүн нь хэрэгцээ шаардлагыг хангахааргүй төлөвтэй байгаа тохиолдолд төслийн санхүүжилтийг зогсоох, гэрээг цуцлах асуудлыг санхүүжүүлэгчид зохих журмын дагуу тавьж шийдвэрлүүлэх;
г/гэрээнд заасан хэмжээ, хуваарийн дагуу төслийн санхүүжилт хийгдэхгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлэх талаар санхүүжүүлэгчид шаардлага тавьж хариу авах.
2.Санхүүжүүлэгч дараахь эрх эдэлнэ:
а/төслийн гүйцэтгэл, үр дүн, түүний баталгаажуулалт, хөрөнгө зардлын зарцуулалт, ашиглалт зэрэг асуудлаар захиалагчаас мэдээ, тайлан гаргуулж авах, гэрээний үүргийг биелүүлэх, зөрчил дутагдлыг арилгах талаар түүнд анхааруулах, шаардлага тавих, зохих дээд шатны байгууллагад мэдээлэх, асуудал боловсруулж шийдвэрлүүлэх;
б/санхүүгийн мэдээ, тайланг хожимдуулах, санхүүгийн үйл ажиллагааг буруу явуулах, хөрөнгө мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах, санхүүжилтийн бус шалтгаанаар төслийн ажил удаашрах, төлөвлөсөн үр дүнд хүрээгүй тохиолдолд төслийн санхүүжилтийг түр зогсоох, улмаар шаардлагатай гэж үзвэл төслийг хаах санал тавих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
в/төслөөр гүйцэтгэх ажлын чиглэл, төслийн үр дүнг ашигласнаас ашиг олох боломж зэргийг харгалзаж төсөл болон түүний тодорхой үе шатны ажлуудыг грант олгох, эргэж төлөгдөх нөхцөлтэй санхүүжүүлэх, зээл олгох зэргийн аль тохиромжтой хэлбэрийг нь сонгож, ялгавартайгаар санхүүжүүлэх асуудлыг захиалагчтай тохиролцон хэрэгжүүлэх;
г/төслийн үр дүнгийн борлуулалт, нэвтрүүлэлтээс олсон орлого, ашгаас санд зохих хэмжээний шимтгэл авах замаар сангийн хөрөнгийг арвижуулах, өгөөж сайтай үр дүнг урамшуулах;
д/холбогдох талуудтай нэмэлт гэрээ хэлцэл байгуулж, харилцан тохиролцох замаар төслийн үр дүнг борлуулах буюу борлуулахад зуучлах, үүний төлөө зохих хэмжээний хувь ногдол хүртэх;
е/патент эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулж патентлагдсан үр дүнг ашиглах, эсвэл патент эзэмших эрхийг захиалагчаас шилжүүлж авах;
ж/төслийн нийт төсөвт өртгийн 5-10 хувийг санд үлдээж төслийг бүрэн дуусгаж үр дүнг захиалагчид, эрдэм шинжилгээний ажлын тайланг Итгэмжлэн хадгалагчид хүлээлгэж өгсний дараа захиалагчийн санал дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэгчид олгох.
9.Хариуцлага
Үүргээ биелүүлээгүй талын хүлээх хариуцлагыг талууд харилцан тохиролцох замаар энэхүү гэрээнд тодорхой тусгана.
Гурав. Бусад зүйл
10.Төслийг санхүүжүүлэх, төслийн эцэст санхүүгийн өр, авлагыг тооцох, үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд шилжүүлэх, ашиглах, урамшуулах ажлыг холбогдох хууль тогтоомж болон Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам, түүнд нийцүүлж гаргасан бусад дүрэм, журам, заавар, аргачиллын хүрээнд хийж гүйцэтгэнэ.
11.Энэхүү гэрээний эхийг ….. хувь үйлдэж гэрээлэгч талууд ба шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус бүр нэг хувийг хадгалав.
Захиалагчийг                                                                                                    Санхүүжүүлэгчийг
 Төлөөлж                                                                                                           төлөөлж
……………………….                                                                                        ………………………
/гарын үсэг/                                                                                                       /гарын үсэг/
………………………..                                                                                       ……………………..
/овог нэр/                                                                                                           /овог нэр/
…………………………                                                                                     ………………………
/албан тушаал/                                                                                                /албан тушаал/
/Гарын үсгийг тамга, тэмдгээр баталгаажуулна/
 
Тайлбар:Гэрээний энэхүү үлгэрчилсэн загвар нь нийтлэг шинж чанартай учир тухайн төслөөр гэрээ байгуулахдаа гэрээний бүтэц, агуулга, үг найруулга, ялангуяа гүйцэтгэх ажил, гарах үр дүнгийн онцлогтой уялдуулан талуудын үүрэг, эрх, хариуцлагын хувьд зохих хэмжээний өөрчлөлт тодруулалт хийх нь зүйтэй.
 
 
 
                                                                                                              ……………………………..нэртэй
                                                                                                              шинжлэх ухаан, технологийн төсөл
                                                                                                              хэрэгжүүлэх 19 … оны …. Дугаар
                                                                                                              сарын …-ны өдрийн ….. тоот
                                                                                                              гэрээний 1 дүгээр хавсралт
 
ТӨСЛИЙН ҮР ДҮНГИЙН ДААЛГАВАР
/Техникийн даалгавар/
 
Төслөөр бий болгох үр дүнгийн нэр
Тоо хэмжээ
Үндсэн параметр
Захиалагчид хүлээлгэж өгөх хугацаа
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Захиалагчийг                                     Гүйцэтгэгчийг                                      Төслийн
Төлөөлж                                              төлөөлж                                                              удирдагч
 
……………………                              ………………………                           ……………………
/гарын үсэг/                                         /гарын үсэг/                                         /гарын үсэг/
 
…………………..                                ……………………..                             ……………………
/овог нэр/                                             /овог нэр/                                             /овог нэр/
 
……………………                                              ……………………..             ……………………
/албан тушаал/                                  /албан тушаал/                                  /албан тушаал/
 
/Гарын үсгийг тамга, тэмдгээр баталгаажуулна/
 
 
                                                                                                              ……………………………..нэртэй
                                                                                                              шинжлэх ухаан, технологийн төсөл
                                                                                                              хэрэгжүүлэх 19 … оны …. Дугаар
                                                                                                              сарын …-ны өдрийн ….. тоот
                                                                                                              гэрээний 1 дүгээр хавсралт
 
ТӨСЛӨӨР ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН КАЛЕНДАРЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ
                                                        /Ажлын программ/
 
Төслийн хүрээнд гүйцэтгэх
Тодрхой үе шатны ажлуудын нэр
Эхлэх, дуусах хугацаа
/он, сар, өдөр/
Гүйцэтгэгчийн овог, нэр, мэргэжил
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Захиалагчийг                                                              Гүйцэтгэгчийг                                      Төслийн
Төлөөлж                                                       төлөөлж                                                              удирдагч
 
……………………                                        ………………………                           ……………………
/гарын үсэг/                                                  /гарын үсэг/                                         /гарын үсэг/
 
…………………..                                          ……………………..                             ……………………
/овог нэр/                                                      /овог нэр/                                             /овог нэр/
 
……………………                                        ……………………..                             ……………………
/албан тушаал/                                           /албан тушаал/                                  /албан тушаал/
 
/Гарын үсгийг тамга, тэмдгээр баталгаажуулна/
 
 
 
Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх
Журмын 3 дугаар хавсралт
 
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН ҮР ДҮНГ
ҮНЭЛЖ, ХҮЛЭЭН АВСАН АКТ
 
/үлгэрчилсэн загвар/
 
19 … оны … дугаар                                   Дугаар ………                                     Улаанбаатар хот
сарын …-ны өдөр     
                                                       
 … оны …. Дугаар сарын …-ны өдрийн ….. тоот гэрээний дагуу
Захиалагч ……………………………………………………………………………………………-ыг
/байгууллагын нэр/
төлөөлж ………………………………………………………………………………………………..
/албан тушаал, овог, нэр/
гүйцэтгэгч ……………………………………………………………………………………………-ийг
/байгууллагын нэр/
төлөөлж …………………………………………………………………………………………………
/албан тушаал, овог, нэр/
/цаашид "талууд" гэх/ "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журмыг үндэс болгон 19 … оны ….. дугаар сарын ….-ны өдрийн …… тоот гэрээний дагуу 19 ….. – 19 …… онд гүйцэтгэсэн …………………………………….. нэртэй шинжлэх ухаан, технологийн төсөл /цаашид "төсөл" гэх/-ийн үр дүнг үнэлэн хүлээлцэж энэхүү актыг үйлдэв.
 
                             Нэг.Үнэлж хүлээн авсан үр дүнгийн жагсаалт
 
Төслөөр гаргасан эцсийн үр дүнгийн нэр
Тоо хэмжээ
Үндсэн параметр
Өөрийн өртөг
/мян.төг/
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хоёр.Үр дүнг шилжүүлэх, ашиглах
1.Үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд дараахь хэлбэрээр шилжүүлэхээр тохиролцов:
а/……………………………………………………………………………………………………………….
б/………………………………………………………………………………………………………………
2.Үр дүнг үйлдвэрлэгч, хэрэглэгч нар дараахь хэлбэрээр ашиглана:
а/……………………………………………………………………………………………………………….
б/………………………………………………………………………………………………………………
3.Үр дүнг шилжүүлэх, ашиглах үйл ажиллагааг цаашид өргөжүүлэн явуулах ба энэ зорилгоор төслийг гэрээлэгч талууд хамтран ажиллаж дор дурдсан ажлыг хийж гүйцэтгэх болно:
а/……………………………………………………………………………………………………………….
б/………………………………………………………………………………………………………………
4.Үр дүнг борлуулах тохиолдолд үнийг нь тохиролцон тогтоох зарчим баримтлах ба ингэхдээ энэхүү актад дурдсан өөрийн өртгийг албан ёсны жишиг болгоно.
 
                                                                        ………………………………………. Нэртэй
                                                        шинжлэх ухаан, технологийн төсөл санхүүжүүлэх
                                                        тухай 19 …. Оны ……дугаар сарын ….-ны өдрийн
                                                                        ….. тоот гэрээний хавсралт
 
 
ТӨСЛИЙН ӨРТӨГ, ЗАРДАЛ ТОХИРОЛЦСОН ТУХАЙ ПРОТОКОЛ
 
Төслийн өртөг, зардал, санхүүжилтийг дараахь хэмжээ, хуваарь, нөхцөлтэйгээр харилцан тохиролцож энэхүү протоколыг 19 …. Оны ….. дугаар сарын ….-ны өдөр үйлдэв. Үүнд:
1.Төслийн нийт төсөвт өртөг ………………………….мянган төгрөг
үүнээс:-урсгал зардал ………………………………… мянган төгрөг
      -хөрөнгийн зардал …………………………… мянган төгрөг
2.Төслийн нийт зардлын оны хуваарь /урьдчилсан байдлаар/
 
Он
Бүгд
Урсгал
Хөрөнгийн
19….
 
 
 
19….
 
 
 
19…..
 
 
 
Дүн
 
 
 
 
3.Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгийн батлагдсан хэмжээ, жилийн төсөв, төлөвлөгөөтэй уялдуулан дээр дурдсан оны хуваарьт жил бүр өөрчлөлт, тодотгол хийнэ.
4.Тухайн жилийн төсвийг зохиохдоо оны хуваарьт дурдсан зардлыг санхүүгийн холбогдох байгууллагаас гаргасан хүснэгт загварын дагуу зардлын нэрээр ангилж, нарийвчлан тооцох ба төсвийн батлагдсан тооцоог тухай бүр энэхүү протоколд хавсаргана.
5.Төслийг санхүүжүүлэхдээ түүний хүрээнд гүйцэтгэх ажлын чиглэл, явц байдал, гарах үр дүнгийн онцлог зэргийг харгалзан ажлын тодорхой үе шатуудад санхүүжилтийн хэлбэрийг ялгавартайгаар сонгон тогтоож болох ба энэ тохиолдолд талууд тухай бүр харилцан тохиролцож нэмэлт тэмдэглэл үйлдэж энэхүү протоколд хавсаргана.
6.Энэ протокол ба түүнд хийсэн албан ёсны тодотгол, тооцоо нь төслийн эцэст санхүүгийн өр, авлагыг тооцоход баримтлах эрхийн үндэслэл болно.
Санхүүжүүлэгчийг                                      Гүйцэтгэгчийг                                      Захиалагчийг
Төлөөлж                                                       төлөөлж                                                              төлөөлж
…………………………                                               ……………………..                             ……………………..
/гарын үсэг/                                                  /гарын үсэг/                                         /гарын үсэг/
………………………..                                  ……………………..                             ……………………..
/овог нэр/                                                      /овог нэр/                                             /овог нэр/             
…………………………                                               ………………………                           ………………………
/албан тушаал/                                           /албан тушаал/                                  /албан тушаал/
/Гарын үсгийг тамга, тэмдгээр баталгаажуулна/
 
Гурав.Бусад зүйл
5.Төслийн санхүүгийн тооцоо хийж, өр, авлагыг барагдуулах ба санд шимтгэл оруулах, үр дүнг урамшуулах зэрэг асуудлыг санхүүжүүлэгч байгууллага зохих журмын дагуу хариуцан зохион байгуулж, төслийг гэрээлэгч талууд тухай бүр хамтран ажиллах болно.
6.Энэхүү актын эхийг …… хувь үйлдэж төслийг захиалагч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч талууд ба шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус бүр нэг хувийг хадгалуулав.
 
Захиалагчийг                                                                                                             Санхүүжүүлэгчийг
 Төлөөлж                                                                                                                     төлөөлж
……………………….                                                                                                 ………………………
/гарын үсэг/                                                                                                                 /гарын үсэг/
………………………..                                                                                                ……………………..
/овог нэр/                                                                                                                     /овог нэр/
…………………………                                                                                                              ………………………
/албан тушаал/                                                                                                          /албан тушаал/
/Гарын үсгийг тамга, тэмдгээр баталгаажуулна/
 
/1998 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 137 дугаар тогтоол, 1999 оны 11 дүгээр сарын 11-ний 179 дүгээр тогтооын өөрчлөлтийг тусгав./