- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР,ТЭТГЭМЖ ТОГТООХОД БАРИМТЛАХ САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛСИЙГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ
Засгийн газрын 1995 оны 1 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР,ТЭТГЭМЖ ТОГТООХОД БАРИМТЛАХ САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛСИЙГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ
ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР,ТЭТГЭМЖ ТОГТООХОД БАРИМТЛАХ САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛСИЙГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ
1.Цэргийн албан хаагчдад Монгол Улсын Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж тогтооход энэхүү журмыг баримтална.
2.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсөнд дараахь цалин хөлс, нэмэгдлийг оруулан тооцно:
а)эрх бүхий байгууллагаас тогтоож олгосон цалин хөлс;
б)цэргийн цолны мөнгө;
в)мэргэжлийн зэргийн нэмэгдэл;
г)хилийн нэмэгдэл;
д)цэргийн албыг удаан жил хаасны нэмэгдэл;
е)хууль тогтоомжийн дагуу олгосон бусад нэмэгдэл цалин..
З.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 2О жилийн доторхи аль дуртай дараалсан 5 жилийн цалин хөлс (энэ журмын 2 дугаар зүйлд заасан)-ний нийлбэрийг 6О-д, 5 хүртэл жил алба хаасан бол ажилласан хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг ажилласан сарын тоонд тус тус хуваан тодорхойлно.
4.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж тооцох өдрийн дундаж цалин хөлсийг тухайн цэргийн албан хаагчийн сүүлийн бүтэн ажилласан З сарын цалин хөлсийг ажилласан өдрийн тоонд хувааж тодорхойлно.
5.Монгол Улсын Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан нэг удаагийн тэтгэмж олгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг энэ журмын З дугаар зүйлийг баримтлан тодорхойлно.
6.Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь цалингийн цэс, нягтлан бодохын данс, бүртгэл байна.
7.Цэргийн албан хаагчийн ажиллаж байсан анги, байгууллагын захирагч (дарга), санхүүгийн дарга, ахлах нягтлан бодогч нь энэ журмыг мөрдлөг болгон тухайн цэргийн албан хаагчийн цалин хөлсийг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ.
8.Сарын дундаж цалин хөлсийг буруу тодорхойлон тэтгэвэр, тэтгэмж илүү, дутуу тооцох бололцоо олгосон цэргийн анги, байгууллагын захирагч (дарга), нягтлан бодогчид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
9.Энэ журмын хэрэгжилтэд нийгмийн даатгалын байгууллага хяналт тавина.
------оОо-----
Текст томруулах
A
A
A