- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЭД ХӨРӨНГИЙН БУСАД ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ТҮҮНИЙ ОРЛОГЫГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2003 оны 213 дугаар
тогтоолын хавсралт
ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЭД ХӨРӨНГИЙН БУСАД ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ТҮҮНИЙ ОРЛОГЫГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу эрхийн улсын бүртгэлийн алба (орон нутаг дахь эрхийн улсын бүртгэгч)-наас үзүүлэх үйлчилгээний төрөл, хөлсний хэмжээ, түүний орлогыг захиран зарцуулахад энэ журмыг дагаж мөрдөнө.
1.2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааны үйлчилгээний хөлсийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас өмчийн хэлбэрийг үл харгалзан хураана.
Хоёр. Хөлс төлөх үйлчилгээний төрөл
2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн дараахь үйлчилгээнд хөлс авна:
2.1. төрөөс үнэ төлбөргүй хувьчилсан газар болон орон сууц өмчлөх эрхийг баталгаажуулах;
2.2. эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг бүртгэх. Үүнд дараахь эрхийн бүртгэл хамаарна:
а/худалдах, худалдан авах;
б/бэлэглэх;
в/арилжих;
г/өв залгамжлах;
д/шүүхийн шийдвэрээр;
е/өмчлөгчийн хүсэлтээр (хувь хүний өмчлөлөөс тухайн хүний өөрийнх нь аж ахуйн нэгжийн өмчлөлд, эсхүл аж ахуйн нэгжийн өмчлөлөөс тухайн аж ахуйн нэгжид хөрөнгө оруулагч хувь хүн, аж ахуйн нэгжийн өмчлөлд шилжсэн гэх мэт);
ж/албадан дуудлага худалдаагаар худалдагдсан.
з/ипотекийн зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай зээлдүүлэгчийн хүсэлт;"
з/ипотекийн зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай зээлдүүлэгчийн хүсэлт;"
и/ипотекийн зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай ялагчийн хүсэлт.
2.3. хамтран өмчлөгч нэмэгдсэн, хасагдсаныг бүртгэх;
2.4. эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт, залруулга хийх. Үүнд дараахь бүртгэл хамаарна:
а/эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөнийг бүртгэх;
б/эд хөрөнгийн оршин байгаа газрын харьяалал өөрчлөгдсөнийг бүртгэх;
в/өмчлөгчийн буруугаас эрхийн улсын бүртгэлд буруу мэдээлэл бүртгэгдсэнийг залруулах.
2.5. гэрээг сунгасан, цуцалсан, дуусгавар болсныг бүртгэх;
2.6. эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийх. Үүнд дараахь бүртгэл хамаарна:
а/өмчлөгчийг иргэний эрх зүйн чадамжгүйд, эсхүл сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан тухай бүртгэх;
б/иргэний хуулийн 453.2-т заасан үндэслэлээр захиран зарцуулах эрх шилжсэнийг бүртгэх.
2.7. эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийх. Үүнд дараахь бүртгэл хамаарна:
а/гэрээслэгчийн хүсэлтээр урьдчилсан тэмдэглэл хийх;
б/өмчлөгч болон худалдан авагчийн хүсэлтээр урьдчилсан тэмдэглэл хийх.
в/ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагааг бүртгүүлэх тухай зээлдүүлэгчийн хүсэлт
в/ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагааг бүртгүүлэх тухай зээлдүүлэгчийн хүсэлт
2.8. энэ журамд заасан урьдчилсан тэмдэглэл, тусгай тэмдэглэлийг хүчингүй болгох;
2.9. эд хөрөнгийн барьцааны эрхийг бүртгэх;
2.10. эд хөрөнгийн барьцааны эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт орсныг бүртгэх:
а/ипотек өөр этгээдэд шилжсэнийг бүртгэх;
б/ипотек өмчлөгчид шилжсэнийг бүртгэх;
в/ипотекээр хангагдах шаардлагыг өөр шаардлагаар сольсныг бүртгэх.
2.11. үл хөдлөх эд хөрөнгө түрээслэснийг бүртгэх;
2.12. сервитутыг бүртгэх;
2.13. узуфруктыг бүртгэх;
2.14. бусдын газар дээр барилга, байгууламж барих эрхийг бүртгэх;
2.15. хуульд өөрөөр заагаагүй бол газар эзэмших, ашиглах эрхийг бүртгэх;
2.16. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.2; 6.4;6.5-д заасан журмын дагуу лавлагаа,хуулбар гаргаж өгөх;
2.17. эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд түүнийг хүчингүй болгож, нөхөн олгох;
2.18. эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гэмтээсэн тохиолдолд түүнийг хүчингүй болгож, нөхөн олгох;
2.19. эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, хувийн хэргийг хаах.
Гурав. Хөлсний хэмжээ
3. Эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дор дурдсан үйлчилгээний хөлс авна:
3.1. төрөөс үнэ төлбөргүй хувьчилсан газар болон орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулахад 2500 төгрөг;
3.2. эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг бүртгэхэд дор дурдсанаар хөлс авна:
Өмчлөх эрх шилжих үндэслэл
|
Өмчлөх эрхийг шилжүүлж байгаа гэрээний үнийн дүн (төгрөг)
|
Хөлс (төгрөг)
|
Худалдах,худалдан авах гэрээ
|
10.000.000 хүртэл
10.000.001-100.000.000
100.000.000-аас дээш
|
8000
25000
60000
|
ипотекийн зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай зээлдүүлэгчийн хүсэлт
|
||
Бэлэглэх гэрээ
|
10.000.000 хүртэл
10.000.001-100.000.000
100.000.000-аас дээш
|
8000
25000
60000
|
Арилжих гэрээ
|
Эд хөрөнгийн үнэ, хэмжээ, зориулалтаас үл хамааран гэрээнд оролцогч талууд тус бүр
|
15000
|
Өв залгамжлах
|
Эд хөрөнгийн үнэ, хэмжээ, зориулалтаас үл хамааран
|
5000
|
Шүүхийн шийдвэрээр
|
Эд хөрөнгийн үнэ, хэмжээ, зориулалтаас үл хамааран
|
5000
|
Өмчлөгчийн хүсэлтээр
|
Эд хөрөнгийн үнэ, хэмжээ, зориулалтаас үл хамааран
|
5000
|
Албадан дуудлага худалдаагаар худалдагдсан
|
10.000.000 хүртэл
10.000.001-100.000.000
100.000.000-аас дээш
|
5000
10000
20000
|
ипотекийн зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай ялагчийн хүсэлт
|
3.3. хамтран өмчлөгч нэмэгдсэн, хасагдсаныг бүртгэхэд өмчлөгч тус бүр 3000 төгрөг;
3.4. эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт, залруулга хийхэд 3000 төгрөг;
3.5. эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл, урьдчилсан тэмдэглэл хийхэд 3000 төгрөг;
3.6. эд хөрөнгийн барьцааны эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд барьцаагаар хангагдах үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар бодож;
3.7. эд хөрөнгийн барьцааны эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт орсныг бүртгэхэд 5000 төгрөг;
3.8. гэрээг сунгасан, цуцалсан, дуусгавар болсныг бүртгэх, энэ журмын 3.5-д заасан урьдчилсан тэмдэглэл, тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоход 3000 төгрөг;
3.9. үл хөдлөх эд хөрөнгө түрээслэснийг бүртгэхэд 20000 төгрөг;
3.10. сервитутыг бүртгэхэд гэрээнд оролцогч талууд тус бүрээс 3000 төгрөг;
3.11. узуфруктыг бүртгэхэд гэрээнд оролцогч талууд тус бүрээс 3000 төгрөг;
3.12. бусдын газар дээр барилга, байгууламж барих эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд 10000 төгрөг;
3.13. газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд 10000 төгрөг;
3.14. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.4-т заасан мэдээллийг агуулсан лавлагаа өгөхөд 3000 төгрөг;
3.15. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.5-д заасны дагуу дэлгэрэнгүй мэдээлэл агуулсан лавлагаа өгөхөд 5000 төгрөг. Лавлагааг зөвхөн бичгээр өгнө;
3.16. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.2-т заасны дагуу хуулбар хийхэд хуудас бүрээс 1000 төгрөг;
3.17. эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд түүнийг хүчингүй болгож, нөхөн олгоход 45000 төгрөг;
3.18. эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гэмтээсэн тохиолдолд түүнийг хүчингүй болгож, нөхөн олгоход 20000 төгрөг;
Гэмтээсэн гэрчилгээг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн материалд хавсарган хадгална.
3.19. эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, хувийн хэргийг хаахад 3000 төгрөг;
3.20. эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуудасны үнэ 100 төгрөг, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний үнэ 5000 төгрөг, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн үнэ 2500 төгрөг;
3.21. Иргэний хуулийн 182.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.7-д зааснаар хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд тухайн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд тусгасан үнийн 1 хувиар бодож хөлс авах бөгөөд өмчлөх эрхтэй холбоотой бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд энэ журамд заасныг баримтлан үйлчилгээний хөлс авна;
3.22. үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анхны удаа бүртгэхэд Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 172 дугаар зүйлд заасны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд тусгасан үнийн 0.01 хувиар бодож тэмдэгтийн хураамж авна. Энэ тохиолдолд үйлчилгээний хөлс авахгүй;
3.23. Энэ журмын 2 дугаар зүйлд зааснаас бусад төрлийн үйлчилгээнд хөлс авахгүй.
Дөрөв. Яаралтай үйлчилгээ үзүүлсний
хөлс, түүний хэмжээ
4.1. энэ журмын 2.17, 3.22-т зааснаас бусад төрлийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд баримт бичгийн бүрдэл нь эрхийн улсын бүртгэлийн шаардлага хангасан тохиолдолд үйлчлүүлэгчийн хүсэлтээр яаралтай үйлчилгээ үзүүлж болно;
4.2. яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаах бөгөөд энэ журмын 3 дугаар зүйлд заасан хөлсний хэмжээг 2 дахин нэмэгдүүлж авч болно.
Тав. Үйлчилгээний хөлсийг захиран зарцуулах
5.1. үйлчилгээ үзүүлснээс орсон орлогыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын үйл ажиллагааны болон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.5-д заасныг хэрэгжүүлэхэд зориулсан зардлыг санхүүжүүлэх болон төсөв бүрдүүлэхэд зарцуулна.
5.2. Үйлчилгээ үзүүлснээс орсон орлого, зарлагыг зохих журмын дагуу санхүү, эдийн засгийн байгууллагад тайлагнана.
----оОо----
Текст томруулах
A
A
A