A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ АРИЛЖААНЫ БАНКНААС ОЛГОСОН ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ, УРАМШУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 84 дүгээр тогтоолын хавсралт

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ АРИЛЖААНЫ БАНКНААС ОЛГОСОН ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ, УРАМШУУЛАХ ЖУРАМ
  Нэг.Нийтлэг үндэслэл
1.Энэхүү журмын зорилго нь газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон тэдгээрт богино хугацаат зээл олгосон арилжааны банкны үйл ажиллагааг дэмжих замаар газар тариаланг сэргээж, дотоодын хэрэгцээгээ хангахад чиглэгдэнэ.
2.Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. "Хүүгийн нөхөн төлбөр" гэж зээл авсан аж ахуйн нэгж, байгууллагын (цаашид зээлдэгч гэнэ) авсан зээлийн хүүгийн тодорхой хувийг нөхөн олгохыг, "урамшуулал" гэж зээлдүүлэгч арилжааны банкинд олгох урамшууллыг хэлнэ.
  Хоёр.Зээлийн  хүүгийн  нөхөн төлбөр, урамшуулал олгох чиглэл, хэмжээ
З.Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалттай холбоотой доорхи үйл ажиллагаанд зориулан зээл авсан аж ахуйн нэгж, байгууллагын арилжааны банктай байгуулсан гэрээний дүнг үндэслэн Засгийн газар зээлийн хүүгийн нөхөн төлбөр ба урамшуулал олгоно:
а/шатах, тослох материал авах;
б/сэлбэг, хэрэгсэл авах;
в/үр, бордоо, гербицид, үр ариутгах бодис худалдан авах.
4.Зээлийн хүүгийн нөхөн төлбөр, урамшууллыг 8 хүртэлх сарын хугацаанд авсан богино хугацаат зээлд хамааруулна.
5.Зээлдэгч нь зээл, зээлийн хүүг хугацаанд нь бүрэн төлсөн тохиолдолд авсан зээлийн хүүгийн 50,0 хувийг зээлдэгчид нөхөн төлнө.
6.Зээлдэгч нь авсан зээлийг зориулалт бусаар зарцуулсан бол зээлийн хүүгийн нөхөн төлбөр олгохгүй.
7.Арилжааны банкнаас аж ахуйн нэгж, байгууллагад энэ журмын 2 дугаар зүйлийн "а", "б", "в" заалтад заасан зориулалтаар олгосон зээлийн дүнгээс сарын 1,0 хувиар бодож зээл олгогч банкинд Засгийн газар урамшуулал үзүүлнэ.
  Гурав.Зээлийн хүүгийн нөхөн төлбөр олгох, урамшуулал үзүүлэх үйл ажиллагаа
8.Зээлийн хүүгийн нөхөн төлбөр, урамшууллыг аж ахуйн нэгж, байгууллагын зээл авсан тухай арилжааны банктай байгуулсан гэрээгээ дүгнэсэн баримт, авсан зээл, зээлийн хүүгээ төлсөн тухай банкнаас баталгаажуулсан баримтыг үндэслэн олгоно.
9.Зээлдэгч нь арилжааны банктай байгуулсан гэрээний хугацаа дуусмагц  гэрээг  дүгнэж  энэ  журмын дугаар зүйлд заасан баримт бичгийг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд ирүүлнэ.
10.Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам нь бичиг баримт бүрдээгүй, албан ёсоор баталгаажуулаагүй, тоо баримт зөрүүтэй бол энэ тухай З хоногийн дотор зээлдэгчид мэдэгдэх буюу материалыг буцаана.
11.Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам ирүүлсэн материалын үнэн зөвийг шалган үзээд шаардлага хангасан тохиолдолд зээлийн хүүгийн нөхөн төлбөр олгох, урамшуулал үзүүлэх асуудлыг 7 хоногийн дотор Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сангийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулна. Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам нь сангийн зөвлөлийн шийдвэрийг Сангийн яаманд хүргүүлнэ.
12.Сангийн яам шаардлагатай бол нэмэлт тодотгол, тооцоог Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамнаас гаргуулж авна.
13.Сангийн яам нь зөвлөлийн шийдвэр болон түүнийг үндэслэн гаргасан санхүүжилтийн мэдэгдлийг шалгаж зээлийн хүүгийн нөхөн төлбөр болон урамшууллыг зээлдэгч аж ахуйн нэгж, байгууллага, зээл олгогч банкинд шуурхай шилжүүлнэ.
---оОо----