- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ТУСГАЙ ЧИГ ҮҮРЭГ БУЮУ ДЭД САЛБАРЫН ТОДОРХОЙ ЧИГ ҮҮРГИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН БУС БАЙГУУЛЛАГАД ХАРИУЦУУЛАН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ЕРӨНХИЙ ЖУРАМ
Засгийн газрын 1995 оны 111 дүгээр тогтоолын хавсралт
ТӨРИЙН ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ТУСГАЙ ЧИГ ҮҮРЭГ БУЮУ ДЭД САЛБАРЫН ТОДОРХОЙ ЧИГ ҮҮРГИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН БУС БАЙГУУЛЛАГАД ХАРИУЦУУЛАН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ЕРӨНХИЙ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
ТӨРИЙН ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ТУСГАЙ ЧИГ ҮҮРЭГ БУЮУ ДЭД САЛБАРЫН ТОДОРХОЙ ЧИГ ҮҮРГИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН БУС БАЙГУУЛЛАГАД ХАРИУЦУУЛАН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ЕРӨНХИЙ ЖУРАМ
1.Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн зохицуулалт, мэдээлэл, шинжлэл судлалын зэрэг төрийн гүйцэтгэх байгууллагын тусгай чиг үүрэг буюу дэд салбарын тодорхой чиг үүргийг Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэх, үүнтэй холбогдон гарах зардлыг санхүүжүүлэхэд энэ журмыг баримтална.
2.Төрийн гүйцэтгэх байгууллагын тусгай чиг үүрэг буюу дэд салбарын тодорхой чиг үүргийг Засгийн газрын бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг холбогдох сайдын санал болгосноор Засгийн газар гаргана.
З.Засгийн газрын бус байгууллага нь төрийн гүйцэтгэх байгууллагын тусгай чиг үүрэг буюу дэд салбарын тодорхой чиг үүргийг гүйцэтгэхдээ хууль тогтоомж, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээг баримталж, холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
4.Засгийн газрын бус байгууллагаас төрийн гүйцэтгэх байгууллагын тусгай чиг үүрэг буюу дэд салбарын тодорхой чиг үүргийг эрхлэн гүйцэтгэхтэй холбогдон гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Хоёр.Засгийн газрын бус байгууллагатай гэрээ байгуулах журам
5.Төрийн гүйцэтгэх байгууллагын тусгай чиг үүрэг буюу дэд салбарын тодорхой чиг үүргийг Засгийн газрын бус байгууллагаар гүйцэтгүүлэхтэй холбогдсон гэрээг Засгийн газрыг төлөөлж тухайн асуудлыг эрхэлсэн сайд буюу түүний эрх олгосноор төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий албан тушаалтан байгуулна.
6.Гэрээг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд, эсхүл тохиролцсон тодорхой хугацаагаар байгуулж болох ба энэ тухай гэрээнд заасан байна.
7.Гэрээг бичгээр байгуулах ба гэрээнд үндсэн болон санхүүжүүлэх нөхцөлийг тодорхой зааж, гэрээ байгуулагч талуудын эрх бүхий албан тушаалтнууд гэрын үсэг зурж баталгаажуулна.
8.Гэрээ байгуулагч талууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхдээ дараахь нийтлэг эрх, үүрэгтэй байна. Үүнд:
1/Засгийн газрыг төлөөлж буй байгууллага,албан тушаалтан нь холбогдох санхүүжилтийг цаг тухайд нь олгох, гэрээгээр хариуцуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газрын бус байгууллагаас тавьж буй санал хүсэлтийг шуурхай судалж, шийдвэрлэх, гэрээгээр хариуцсан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд тэдний сонсгол, мэдээллийг Сайдын зөвлөл, улмаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж зохих шийдвэр гаргах;
2/Засгийн газрын бус байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлэх, энэ талаар Засгийн газар, түүнийг төлөөлсөн эрх бүхий байгууллага,албан тушаалтанд тодорхой санал хүсэлт тавьж шийдвэрлүүлэх, шаардлагатай мэдээ баримтыг гаргуулж авах, гэрээгээр хариуцсан ажлын хүрээнд төрийн захиргааны төв, орон нутгийн холбогдох байгууллагатай шууд харилцаж ажиллах, төсвөөс олгосон хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, түүний зарцуулалтын тайлан болон гэрээний үүргийн биелэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд цаг тухайд нь гаргаж өгөх.
Гурав.Санхүүжүүлэх журам
9.Төрийн гүйцэтгэх байгууллагын тусгай чиг үүрэг буюу дэд салбарын тодорхой чиг үүргийг Засгийн газрын бус байгууллагаар гүйцэтгүүлэхтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхдээ Засгийн газрын шийдвэр, гэрээг үндэслэнэ.
10.Засгийн газар,түүнийг төлөөлсөн эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь санхүүжилтийг гэрээний нөхцөлийн дагуу хийж төсвөөс олгосон хөрөнгийн зарцуулалтад хууль тогтоомжид заасан журмын дагуу хяналт тавина.
11.Засгийн газрын бус байгууллагын дарга /захирал, ерөнхийлөгч/ нь гэрээний дагуу төсвөөс олгосон хөрөнгийн шууд захирагч байх ба холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу төсвөөс олгосон хөрөнгийг захиран зарцуулж, Төсвийн тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
12.Засгийн газар,түүнийг төлөөлсөн эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь гэрээний нөхцөлийг өөрчилсөн,төсвийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан зэрэг үндэслэлээр санхүүжилтийг хууль тогтоомжид заасан журмын дагуу түр буюу бүрмөсөн зогсоож болно.
Дөрөв.Бусад заалт
1З.Засгийн газрын бус байгууллага нь төрийн гүйцэтгэх байгууллагын тусгай чиг үүрэг буюу дэд салбарын тодорхой чиг үүргийг хариуцан гүйцэтгэхтэй холбогдуулан төсвөөс олгосон хөрөнгийг ашиг олох зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа явуулахад ашиглахыг хориглоно.
14.Засгийн газрын бус байгууллагаас төрийн гүйцэтгэх байгууллагын тусгай чиг үүрэг буюу дэд салбарын тодорхой чиг үүргийг хариуцан гүйцэтгэхтэй холбогдон үүссэн маргааныг Монгол Улсын хууль тогтоомжид заасан журмын дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.
-------оОо------
Текст томруулах
A
A
A