- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТООЦОХ ЖУРАМ
Засгийн газрын 1997 оны 2 дугаар тогтоолын хавсралт
ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТООЦОХ ЖУРАМ
ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТООЦОХ ЖУРАМ
1.Энэхүү журмыг Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасны дагуу түймрийн хор уршгийг тооцож хохирлыг тодорхойлоход дагаж мөрдөнө.
2.Ой, хээрийн түймрийн хор уршиг нь экологийн, эд материалын хохирол, түймэртэй тэмцэхэд гарсан зардал гэсэн хэсгээс бүрдэнэ.
З.Ой, хээрийн түймрийн хохирлыг Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зохих шатны Засаг даргын шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг хариуцан тодорхойлно.
4.Хоёроос дээш сум, дүүргийн, эсвэл аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан түймрийн хохирлыг тодорхойлоход тухайн сум, дүүрэг, аймгийн Засаг дарга нар ажлын хэсгийг томилон ажиллуулна.
5.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тухайн түймрийн эзлэх талбайн хэмжээ, экологийн шинж төлөв, гарсан байж болох хохирлын байдалтай уялдуулан тогтоох бөгөөд З-аас доошгүй гишүүнтэй байна.
Ажлын хэсэгт хууль, байгаль орчны хяналтын зэрэг мэргэжлийн хүмүүсийг оролцуулна.
6.Ажлын хэсгээс гаргасан түймрийн хохирлын акт нь түймэр алдсан буруутай этгээдтэй эрх бүхий байгууллагаас хариуцлага тооцох, түүнээс нөхөн төлбөр гаргуулахад үндсэн баримт болно.
ХОЁР.Ой, хээрийн түймэрт нэрвэгдсэн талбайд үзлэг явуулах
7.Ой, хээрийн түймрийн хохирлыг тодорхойлохын өмнө талбайд үзлэг явуулах бэлтгэлийг хангана.
8.Үзлэг явуулах бэлтгэл нь дараахь ажилбараас бүрдэнэ:
а/түймрийн байршлыг тодорхойлоход шаардагдах байр зүйн болон бусад зургийг бэлтгэж түүн дээр тухайн түймрийн хэлбэр, хэмжээг тоймлон гаргах;
б/түймрийн хохирлыг тодорхойлоход шаардагдах байгаль /ой, ан амьтан, бэлчээр зэрэг/-ийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээний материалыг бэлтгэж, нарийвчлан судлах;
в/түймэрт нэрвэгдсэн талбайд байрладаг буюу түймрийн үед голомтод байсан аж ахуйн нэгж, байгууллагын болон иргэдийн эд хөрөнгийн тойм судалгааг гаргах;
г/түймэртэй тэмцэхэд гарсан зардлын үндсэн материалыг бүрдүүлэх;
д/түймэрт нэрвэгдсэн талбайд үзлэг явуулахад шаардагдах уналга, багаж хэрэгсэл, ажлын хувцсыг бэлтгэх.
9.Энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан бэлтгэлийг хангасны дараа түймэрт нэрвэгдсэн талбайд үзлэг хийнэ.
10.Талбайн үзлэг нь ерөнхий, жишиг гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
11.Ерөнхий үзлэгийг нийт түймэрт нэрвэгдсэн газрыг хамруулан хийнэ. Энэ үзлэгээр тухайн түймрийн хэлбэр, хэмжээг нарийвчлан тогтоож байр зүйн зурагт тэмдэглэн, түймэрт нэрвэгдсэн эд хөрөнгийн хэмжээ, түүний шаталтын байдлыг тогтоохын зэрэгцээгээр жишиг талбайг сонгон авна.
12.Нэг жишиг талбай нь 400-800 м2 хэмжээтэй байх бөгөөд түүний нийлбэр хэмжээ нь түймэрт нэрвэгдсэн талбайн 10-аас доошгүй хувийг хамрахаар байна.
13.Жишиг талбайг тухайн нутаг дэвсгэрийн түймэрт нэрвэгдсэн байдлыг төлөөлөн илэрхийлж чадахаар хэсэгт байршуулна.
14.Жишиг талбайн үзлэг нь тухайн талбайд учирсан экологи-эдийн засгийн хохирол, шаталтын зэрэглэлийг тогтооход чиглэнэ.
15.Түймрийн шаталтын зэрэглэлийг тогтоох аргачлалыг Байгаль орчны яам батлан гаргаж мөрдүүлнэ.
ГУРАВ.Экологийн хохирлыг тодорхойлох
16.Тухайн талбай дахь байгалийн баялгийн шаталтын зэрэглэлтэй уялдуулан экологийн хохирлыг мөнгөн үнэлгээгээр илэрхийлнэ.
17.Экологийн хохирол нь тухайн талбай дахь ой, бэлчээр /ургамал/, ан амьтан, ашигт малтмал зэрэг байгалийн баялгийн хохирлын нийлбэрээс бүрдэнэ.
18.Экологийн хохирлыг тооцохдоо тухайн баялгийн нэгж талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэс болгоно.
19.Ашиглалтын нас гүйцээгүй ойд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн болон модны нөөцийн эдийн засгийн үнэлгээг насны ангийн дараахь итгэлцүүрээр буруулж тооцно:
Ойн түймрийн хохирол тооцох насны ангийн итгэлцүүр
Насны ангилал
|
Ойн төрөл
|
|
Шилмүүст
|
Навчит
|
|
1 дүгээр
|
0,24
|
0,35
|
2 дугаар
|
0,31
|
0,48
|
З дугаар
|
0,45
|
0,91
|
4 дүгээр
|
0,67
|
0,95
|
5 ба түүнээс дээш
|
1,00
|
1,00
|
20.Ойн санд шилжүүлээгүй таримал ойд учирсан хохирлыг нэг га талбайд уг ойг тарьж ургуулахад зарцуулсан тухайн үеийн зардлаар тооцно.
21.Мод үржүүлгийн байнгын болон түр талбай, хүлэмжид үржүүлж байгаа жишгийн хэмжээнд хүрээгүй тарьц, суулгацын хохирлыг үр бэлтгэх, хөрс боловсруулах, тэдгээрийг ургуулахад гарсан бодит зардлаар, жишгийн тарьц суулгацын хохирлыг тухайн үеийн борлуулалтын үнээр тооцно.
22.Түймэрт нэрвэгдсэн бэлчээрийн хохирлыг намрын улиралд суурь үнэлгээнийх нь 0,03 хувиар, хаврын улиралд 0,01 хувиар тооцно.
ДӨРӨВ.Эд хөрөнгийн хохирлыг тодорхойлох
23.Ой, хээрийн түймэрт шатсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эд хөрөнгийн хохирлыг дараахь байдлаар тодорхойлно:
а/барилга байгууламж, машин техник, тоног төхөөрөмж, малын хашаа, саравч зэрэг эд хөрөнгийн хохирлыг тайлан тэнцлийн үнээр, ийм үнэгүй бол тэдгээрийг ашиглаж эхлэх үеийн зах зээлийн үнийг үндэслэн шаталтын зэрэглэл, элэгдэл хорогдлын шимтгэлийг харгалзан;
б/шатсан орон сууц, гэрийн хохирлыг тухайн үеийн зах зээлийн үнэ, ашиглалтын хугацааг харгалзан;
в/мал, гэрийн тэжээмэл амьтан, иргэдийн хувийн эд хөрөнгийн хохирлыг тухайн үеийн зах зээлийн үнээр..
24.Түймэрт шатсан таримал ургамал, үр тарианы хохирлыг тогтоосон ургацын, ургац тогтоогоогүй бол сүүлийн З жилийн нэг га-гийн дундаж ургацын тухайн үеийн борлуулалтын үнийг үндэслэн тооцно.
ТАВ.Зардлыг тооцох
25.Ой, хээрийн түймэртэй тэмцэхэд гарсан зардлыг падаан, нэхэмжлэл зэрэг үндсэн баримтыг үндэслэн шууд болон шууд бус гэсэн хэлбэрээр тооцно.
26.Шууд зардалд түймэртэй тэмцэхэд дайчлагдан ажилласан машин, техникт хэрэглэсэн бензин, шатахуун, хүмүүсийн хоол, хүнсний үнэ багтана.
27.Шууд бус зардалд түймэрт дайчлагдан ажилласан хүмүүсийн цалин, томилолтын зардал, нисэх онгоц, нисдэг тэрэг, бусад машин, техник ашигласны хөлс, холбооны хэрэгслээр ярьсны зардал, түймэртэй тэмцэхэд зориулан тусламжийн хэлбэрээр импортоор оруулж ирсэн техник хэрэгслийн тээврийн зардал, гааль, худалдааны татвар тус тус багтана.
ЗУРГАА.Түймрийн хохирлын акт тогтоох
28.Экологийн болон эд хөрөнгийн хохирол, түймэртэй тэмцэхэд гарсан зардлыг үндэслэн түймрийн хохирлын актыг тогтооно. Түймрийн хохирлын актад ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж зохих шатны Засаг даргаар батлуулна.
Актад холбогдох тооцоо, баримт, зураг зэргийг хавсаргана.
29."Түймрийн хохирлын акт"-ын маягтыг Байгаль орчны яам батлан гаргаж мөрдүүлнэ.
З0.Актыг З хувь үйлдэж гэм буруутай этгээдээр гарын үсэг зуруулан /ийм этгээдийг тогтоогоогүй бол гарын үсэггүйгээр/ зохих шатны Засаг даргын Тамгын газар, хуулийн байгууллага, Улсын иргэний хамгаалалтын газарт тус бүр нэг хувийг хүргүүлнэ.
З1.Шаардлагатай гэж үзвэл зохих шатны Засаг даргын Тамгын газар тогтоосон актад мэргэжлийн байгууллагаар магадлан шинжилгээ хийлгэж болно.
З2.Ой, хээрийн түймрийн хохирлын актыг ажлын хэсэг Ой, хээрийг түймрээс хамгаалах хуульд заасан хугацаанд багтаан гаргаж энэ журмын З0 дугаар зүйлд заасан байгууллагад хүргүүлнэ.
З3.Ой, хээрийн түймрийн хохирлын акттай холбогдон талуудын хооронд үүссэн маргааныг тухайн шатны Засаг дарга материалыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Уг шийдвэрийг маргалдагч талууд эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
З4.Ой, хээрийн түймрийн хохирлыг тодорхойлж акт тогтоох талаар энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд зохих хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ..
--------оОо---------
Текст томруулах
A
A
A