- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ САНГ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 1998 оны 229 дүгээр тогтоолын хавсралт
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ САНГ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ САНГ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ
1.Энэхүү журмыг Төрийн албаны төв байгууллагаас төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөхтэй холбогдуулан төрийн албан тушаал эрхэлж байгаа болон түүний нөөцөд бүртгэгдсэн төрийн бүх албан хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөний тухай тайлан, мэдээ, төрийн алба, хүний нөөцийн удирдлагын талаархи судалгаа, шинжилгээний ажлын тайлан, үнэлгээг нэгтгэж, төрийн албан хаагчийн мэдээллийн төв санг бүрдүүлэхэд дагаж мөрдөнө.
2.Төрийн албан хаагчийн мэдээллийн төв сан /цаашид "мэдээллийн төв сан гэнэ"/-г бүрдүүлэх зорилго нь төрийн алба болон төрийн албан хаагчийн үйл ажиллагааны төлөв, байдлыг тодорхойлох, судалгаа, шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хангах, төрийн албаны нөөц, удирдлагын үндэсний чадавхийг зохистой ашиглах талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардагдах болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хэрэгцээт мэдээллээр үйлчлэхэд зориулсан төрийн алба, төрийн албан хаагчтай холбогдолтой шаардлагатай мэдээллийн системчлэгдсэн сүлжээ бий болгох, уг мэдээллийг зохих журмын дагуу нийтийн хүртээл болгон түгээх нөхцөл бүрдүүлэхэд оршино..
3. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага, түүнчлэн төрийн үйлчилгээг эрхлэн явуулдаг болон бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэн энэхүү журмыг дагаж мөрдөх үүрэгтэй..
4. Мэдээллийн төв санг төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр төрийн зохицуулалт, мэдээлэл, шинжлэл, судлалын зэрэг төрийн гүйцэтгэх байгууллагын тусгай чиг үүрэг буюу дэд салбарын тодорхой чиг үүргийг гүйцэтгэдэг агентлаг, түүнтэй адилтгах бусад байгууллагын, түүнчлэн боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг төрийн төсөвт байгууллага, төрийн өмчийн үйлдвэрийн газраас төрийн алба болон төрийн албан хаагчийн удирдлагатай холбогдуулан явуулсан ажлын тайлан, мэдээ, судалгаа, үнэлгээ, тоо бүртгэл, тайлан мэдээгээр бүрдүүлнэ.
5. Мэдээллийн төв сан нь бүтцийн хувьд ч, мэргэшил, арга зүй, технологийн хувьд ч нэгдмэл байх бөгөөд дэд сан, төрөлжсөн сангаас бүрдэнэ.
6. Төрийн захиргааны төв байгууллагад байх мэдээллийн дэд санг Төрийн захиргааны албаны зөвлөл тогтооно. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн түвшинд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь өөртөө төрийн албан хаагчийн мэдээллийн сантай байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт төрийн албан хаагчийн мэдээллийн сан бүрдүүлэх журмыг Төрийн захиргааны албаны зөвлөл батална.
7. Мэдээллийн төв сан дараахь дэд сангуудаас бүрдэнэ:
а/ зохион байгуулалтын мэдээллийн:
- төрийн байгууллагын бүтцийн
- төрийн албан тушаалын
б/ хүний нөөцийн мэдээллийн:
- төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэлийн
- төрийн албан хаагчийн удирдлага, хөгжлийн
в/ санхүүгийн мэдээллийн
- төрийн албаны санхүүжилтийн
- төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааны
8.Энэ журмын 7 дугаар зүйлд заасан мэдээллийн дэд сан нь төв сангийн бүрэлдэхүүнд, эсвэл тусдаа бие даасан хэлбэртэй байна. Бие даасан дэд санг эрхлэгч нь төрийн алба болон төрийн албан хаагчийн удирдлага, хөгжилтэй холбогдох судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэж, энэ чиглэлээр судалгааны тайлан, мэдээ, баримт цуглуулах туршлага хуримтлуулсан байхын зэрэгцээ шаардагдах хүн хүч, санхүү, техник хэрэгсэл, мэдээллийн технологийн нөөцөөр хангагдсан байна. Бие даасан дэд сангийн мэдээллийг бүрдүүлэх, түүний ашиглалтыг зохицуулах, мэдээллийн төв сантай харилцах журмыг тухайн дэд сангийн удирдах төрийн захиргааны төв байгууллага, Төрийн захиргааны албаны зөвлөл хамтран тогтооно.
9.Мэдээллийн дэд сан нь мэдээллийн төв сан, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэдээллийн санг бүрдүүлэхэд оролцоно.
10.Мэдээллийн төв санд оруулах мэдээллийг дараахь байдлаар бүрдүүлнэ. Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хууль зэрэг төрийн байгууллагатай холбогдсон хуулиудыг үндэслэн Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлд заасан төрийн албаны ангилал, мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалын ангилал, төрөл, мөн хуулийн 6, 7, 8, 9 дүгээр зүйлд заасан төрийн албан тушаалын ангилалд хамаарах албан тушаалын чиглэлээр ялгаж, мэдээллийн төв болон дэд санг бүрдүүлэх бөгөөд тэдгээрт дараахь үзүүлэлт багтана:
- төрийн албаны зохион байгуулалт;
- төрийн үйл ажиллагааны төлөв байдал, үр дүн, үр нөлөө;
- төрийн албаны удирдлага, зохион байгуулалтын талаар авсан арга хэмжээ;
- төрийн байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлттэй холбогдсон судалгаа, шинжилгээний мэдээ, тайлан;
- төрийн байгуулал, төрийн байгууллагын бүтцийн бүдүүвч, зураг;
- төрийн албан тушаалын орон тоо, ажлын байрны шинжилгээ, тодорхойлолт, үнэлгээ;
- төрийн албан хаагчийн хэрэгцээ, хангалтын төлөвлөгөө, гүйцэтгэл;
- төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэл, тайлангийн маягт, загвар;
- төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл;
- төрийн албан хаагчтай холбогдсон бодлого, хөтөлбөр, тайлан;
- төрийн албаны мэргэшлийн шалгалт, элсэлтийн тухай мэдээ;
- төрийн албан хаагчийн нөөц, томилолт;
- төрийн албан хаагчийн туршлагын хугацаа, зэрэг дэв;
- төрийн албан хаагчийн сургалт, хөгжил;
- төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн;
- төрийн албан хаагчийн хөдөлгөөн;
- төрийн албаны санхүүжилт /төрийн албаны үйл ажиллагааны чиглэлээр, төрийн байгууллагын төрлөөр, төвлөрсөн болон орон нутгийн төсвөөр, төсөвт зардлыг эдийн засгийн ангиллаар, албан тушаалын орон тоогоор/;
- төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааны бодлого, хөтөлбөр;
- төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, жишиг;
- төрийн албан хаагчийн нэмэгдлийн төрөл, хэмжээ;
- төрийн албан хаагчийн нөхөх төлбөр, тусламжийн төрөл;
- төрийн албан хаагчийн шагнал, урамшлын төрөл, хэмжээ, жишиг;
- төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн төрөл, хэмжээ, жишиг;
- төрийн албан хаагчийн бусад баталгааны төрөл, хэмжээ зэрэг мэдээ, баримт;
- улсын хүн амын тоо, өсөлт, нягтшил, боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг хүн ам зүйн мэдээ, хөдөлмөрийн нөөцийн баланс, тэнцэл;
- иргэдийн шилжилт, хөдөлгөөнтэй холбогдох иргэний бүртгэл, мэдээлэл зүйн мэдээ, тайлан.
11. Мэдээллийн төв болон дэд сангийн мэдээллийн үзүүлэлт, дотоод бүтэц, түүнд мэдээлэл нийлүүлэх төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын жагсаалтыг Төрийн захиргааны албаны зөвлөл холбогдох төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний статистикийн газартай зөвшилцөн батална. .
12. Мэдээллийн сангийн мэдээ, өгөгдлүүд нь тоон, зургийн, бичмэл гэх мэт хэлбэртэй байж болох бөгөөд мэдээллийн орчин үеийн технологид зохицон ажиллах шаардлагыг хангасан байна.
13. Холбогдох төрийн байгууллага, төрийн өмчийн үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, байгууллагаас төв санд зайлшгүй байх мэдээ, өгөгдлүүдийг цуглуулж оруулах, боловсруулах, хадгалах, мэдээлэл бүрдүүлэх талаархи дэд сангийн үйл ажиллагааг мэдээллийн төв санг эрхлэгч удирдан зохицуулна.
14. Зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг мэдээллийн төв санд тухайн зохиогчийн зөвшөөрлөөр зохих журмын дагуу оруулна.
15. Мэдээллийн төв сангаас улсын нийгэм, эдийн засгийн нэгдсэн мэдээ, тайлантай уялдуулах үзүүлэлтийг Төрийн захиргааны албаны зөвлөл, Үндэсний статистикийн газартай зөвшилцөн мэдээллийн дэд сан бүрээр тогтоож мөрдүүлнэ.
16. Мэдээллийн төв санг бүрдүүлэхэд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, төсөвт байгууллага, бусад холбогдох байгууллага, иргэдэд байгаа энэ журмын 10 дугаар зүйлд заасан мэдээг ашиглана.
17. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага, түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн төрийн алба, төрийн албан хаагчтай холбогдол бүхий судалгаа, шинжилгээний ажлын тайлан, мэдээ, баримт, зураг, бүртгэл зэргийг мэдээллийн санд үнэ төлбөргүй шилжүүлнэ.
18. Иргэн, төрийн өмчийн бус аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн төрийн алба, төрийн албан хаагчтай холбогдол бүхий судалгаа, шинжилгээний тайлан, бусад мэдээллийг төрийн захиргааны төв байгууллага болон зохих шатны Засаг дарга худалдан авч болно. Улсын захиалга болон олон улсын байгууллага, гадаад орны тусламжийн хөрөнгөөр хийсэн төрийн алба, төрийн албан хаагчтай холбогдсон судалгаа, шинжилгээний ажлын тайлан, төсөл, бусад мэдээллийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага болон зохих шатны Засаг даргын Тамгын газраас мэдээллийн санд шилжүүлнэ.
19. Төрийн алба, төрийн албан хаагчийн удирдлагын чиглэлээр хийгдэж буй ажил, түүнтэй холбогдох судалгаа, шинжилгээний үр дүнд сангийн мэдээ, өгөгдөлд засвар, өөрчлөлт хийх шаардлага гарвал зохих байгууллага уг өөрчлөлтийг тухай бүр мэдээллийн санд мэдээлж, өөрчлөлт оруулж байна.
20. Мэдээллийн төв сан нь төр, засгийн болон төрийн захиргааны төв байгууллага, тэдгээрийн харъяа газар, хэвлэл, мэдээлэл, сургалт, судалгаа шинжилгээний байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, түүнчлэн төрийн өмчийн үйлдвэрийн газар, төсөвт байгууллагуудыг төрийн алба, төрийн алба хаагчийн холбогдолтой мэдээллээр үнэ төлбөргүй үйлчилнэ. Мэдээллийн төв санг эрхэлж байгаа байгууллага мэдээг түүний ач холбогдол, бэлтгэхэд гарсан зардлыг үндэслэн үнэлж, энэ журмын 20 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, иргэнд мэдээллийг зохих журмын дагуу төлбөртэйгээр ашиглуулж болно.
21. Мэдээллийн сангийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаар тогтоолгох бөгөөд уг үйлчилгээнээс олсон орлогын зарим хэсгийг энэ журмын 18 дугаар зүйлийн эхний хэсэгт заасан мэдээ, баримтыг худалдан авахад зориулан зарцуулж болно. Мэдээллийн сангийн мэдээллийн орлогыг зарцуулах журмыг Төрийн захиргааны албаны зөвлөл, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
22. Мэдээллийн төв санг эрхлэх эрхийг Төрийн захиргааны албаны зөвлөл, мэдээллийн дэд санг эрхлэх эрхийг Төрийн захиргааны албаны зөвлөлтэй зөвшилцөн тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус олгоно.
23. Төрийн захиргааны албаны зөвлөл мэдээллийн төв сангийн захирагчийг томилно. Төрийн албан хаагчийн мэдээллийн дэд сангийн эрхлэгчийг тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага томилж чөлөөлнө.
24. Мэдээллийн төв сан нь мэдээллийн дэд сангийн болон орон нутгийн сангийн мэдээллийг багтаахын зэрэгцээ бие даасан дэд сан, орон нутгийн санг мэргэжлийн удирдлага, технологи, арга зүйгээр хангана.
25. Мэдээллийн төв сан нь улсын хэмжээний бусад мэдээллийн сангуудтай шаардлагатай мэдээллийг харилцан солилцож байна.
26. Төрийн алба, төрийн албан хаагчийн холбогдолой мэдээ, өгөгдлийг оруулах, боловсруулах, дамжуулах, солилцох, түүнчлэн хэрэглэгчдийг мэдээллээр үйлчлэх үйл ажиллагааг шуурхай болгох зорилгоор мэдээллийн сангийн сүлжээг мэдээллийн төв сангаас зохион байгуулна
27. Мэдээллийн сангийн сүлжээ нь мэдээллийн төв сан, түүнтэй холбогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн мэдээллийн сан болон дэд сангуудаас бүрдэх бөгөөд Монгол Улсын төрийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сантай нягт уялдсан байна.
Тав. Бусад зүйл
28. Анхдагч мэдээ, мэдээлэл бүрдүүлж өгсөн иргэн, төрийн албан хаагч, байгууллага нь уг мэдээний үнэн зөв байдлыг бүрэн хариуцаж, эх мэдээнд засвар, өөрчлөлт оруулах, шинэчлэх эрхтэй байна.
29. Мэдээллийн сангийн мэдээ, өгөгдөлд засвар, өөрчлөлт оруулах тохиолдолд холбогдох мэдээллийн санг эрхэлж байгаа байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авна
30.Мэдээллийн санг бүрдүүлэхэд оролцогч байгууллага ээлж дараалал харгалзахгүйгээр мэдээллээр үйлчлүүлэх давуу эрх эдэлнэ
31. Мэдээллийн сангийн мэдээллийг судалгаа, шинжилгээний ажил хийх, лавлах мэдээлэл бэлтгэх болон бусад хэлбэрээр ашиглахдаа түүнийг анх бүрдүүлж өгсөн байгууллага, хүний нэрийг заавал эх сурвалж болгон дурдаж байна.
32. Мэдээллийн санг эрхэлж байгаа байгууллага, албан хаагч мэдээний бүрэн бүтэн байдал, хадгалалт, нууцлалтыг хариуцна. Зөрчил гаргасан байгууллага, албан хаагчид зохих хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
33. Иргэн, байгууллага, мэдээллийн санг эрхэлж байгаа байгууллагынх нь зөвшөөрөлгүйгээр ашиг олох зорилгоор бусдад дамжуулах, ашиглуулах болон худалаж болохгүй. Хэрэв зөрчвөл холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ.
34. Мэдээллийн санд өгөх тайлан, мэдээг гаргаж өгөөгүй, хугацаа хожимдуулсан, ташаа мэдээлэл өгсөн тохиолдолд гэм буруутай албан тушаалтанд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ..
35. Мэдээллийн төв санд энэ журамд заасны дагуу мэдээлэл өгөх болон мэдээллээр үйлчлүүлэхтэй холбогдсон маргааныг Төрийн захиргааны албаны зөвлөл шийдвэрлэнэ. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл маргалдагч талууд гомдлоо шүүхэд гаргаж болно..
_ оОо _
Текст томруулах
A
A
A