- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ ТЭМДЭГЛЭХ, ТӨР, НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН, ГАВЬЯАТ ҮЙЛСТНИЙГ АЛДАРШУУЛАХ, ДУРСГАЛЫГ НЬ ХҮНДЭТГЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 1998 оны 234 дүгээр тогтоолын хавсралт
ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ ТЭМДЭГЛЭХ, ТӨР, НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН, ГАВЬЯАТ ҮЙЛСТНИЙГ АЛДАРШУУЛАХ, ДУРСГАЛЫГ НЬ ХҮНДЭТГЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ ТЭМДЭГЛЭХ, ТӨР, НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН, ГАВЬЯАТ ҮЙЛСТНИЙГ АЛДАРШУУЛАХ, ДУРСГАЛЫГ НЬ ХҮНДЭТГЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
1.Шинэ жил, билгийн улирлын хаврын тэргүүн сар цагаан сар, Эх, үрсийн баяр, Монголын тулгар төр байгуулагдсаны болон ардын хувьсгалын ой-Үндэсний их баяр наадам, Улс тунхагласны өдөр, Үндсэн хуулийн өдөр зэрэг үндэсний баяр болон нийтээр тэмдэглэдэг түүхэн үйл явдлын талаархи хууль, тогтоомжид тусгагдаагүй улс, салбар, орон нутгийн чанартай түүхэн үйл явдал, ойг тэмдэглэх, төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь хүндэтгэх ажлыг зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө...
2.Журмыг мөрдүүлэхтэй холбогдсон бодлого, чиглэлийг тодорхойлж, үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүргийг улсын хэмжээнд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээнэ..
3.Улс, орон нутгийн чанартай түүхэн үйл явдал, ой тэмдэглэх, төр, нийгмийн зүтгэлтэн болон гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь хүндэтгэх талаар яам, аймаг, нийслэлийн Засаг дарга санал хүсэлтээ соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дор дурдсан баримт бичгийн хамт ирүүлнэ:
а/. Түүхэн үйл явдал, төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстний ой тэмдэглэх үндэслэл;
б/ түүхэн үйл явдлын тухай болон төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстний дэлгэрэнгүй түүх, намтар, танилцуулга;
в/ музей байгуулах, нэрэмжит шагнал бий болгох, байгууллага, аж ахуйн нэгжийг нэрэмжит болгох үндэслэл /нэрэмжит болгох байгууллагын нийт ажиллагсдын хурлын тэмдэглэл, байгууллагын танилцуулга/;
г/ тухайн салбарын асуудал эрхэлсэн сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын санал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэл;
д/ зардал хөрөнгийн нарийвчилсан тооцоо, эх үүсвэрийн тухай мэдээлэл;
е/ холбогдох эрдэм шинжилгээний байгууллагын санал, дүгнэлт;
ж/ түүхэн үйл явдал, ой тэмдэглэхтэй холбогдуулан зохион байгуулах ажил, арга хэмжээний төлөвлөгөөний төсөл, санал..
4.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дээрх санал, хүсэлтийг хүлээн авч судлан 30 хоногийн дотор хариу өгөх буюу шаардлагатай гэж үзвэл уг асуудлаар мэргэжлийн байгууллага, хүмүүсийн дүгнэлт гаргуулан боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлүүлж байна.
5.Соёлын асуудал эрхэлсэн сайдын оруулсан саналыг үндэслэн Засгийн газар дор дурдсан чиглэлээр шийдвэр гаргана:
а/түүхэн үйл явдал, нэр хүнд бүхий ойг улсын хэмжээнд тэмдэглэх;
б/байгууллагыг нэрэмжит болгох;
в/нэрэмжит шагнал бий болгох /зөвхөн улсын төсвөөс зардал, хөрөнгөнь зохицуулагддаг/;
г/хөшөө босгох. /Засгийн газрын 2001 оны 25 дугаар тогтоолоор хүингүй болсонд тооцсон/
6.Төр, нийгмийн зүтгэлтэнд дараахь алба, тэдгээртэй дүйцэхүйц алба үүргийг гүйцэтгэж байсан хүмүүсийг хамруулна:
а/Монгол улсын хаан;
б/Монгол улсын төрийн тэргүүн;
в/ Монгол улсын Ерөнхий сайд;
г/ Улсын Их Хурлын дарга;
д/ Улсын Бага хурлын дарга..
7.Гавьяат үйлстэнд дор дурдсан хүмүүс, тэдгээртэй дүйцэхүйц аливаа үеийн онцгойлон үзэх хүмүүсийг хамруулна:
а/Монгол улсын баатар;
б/Монгол улсын хөдөлмөрийн баатар;
в/Монгол улсын ардын цолтон;
г/Монголулсын гавьяат цолтон;
д/Монгол улсын Төрийн шагналтан;
е/бусад салбарт онцгой үйлс бүтээсэн гавьяатан.
8.Дурсгалын самбар байрлуулах, дурсгалын багана, суврага, цээж баримал босгох, гэр музей байгуулах, гудамж, талбайг нэрэмжит болгох, орон нутгийн чанартай ой тэмдэглэх асуудлыг аймаг, нийслэлийн Засаг дарга судлан тухайн аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлж, аймаг, орон нутгийн тухайн жилийн төсөвтөө багтаан шийдвэрлэнэ..
9.Хөшөө, дурсгалын цогцолбор, самбарын загвар, түүний тодорхойлолтыг Гэгээрлийн сайд батална.
10.Байгууллага болон тодорхой салбарын 70 болон түүнээс дээшхи 10 жилийн давтамжтай тэгш ойг тэмдэглэх асуудлыг тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэж байна.Ой тэмдэглэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээгтухайн жилийн төсөвт тусган батлуулж шийдвэрлэнэ.Хөрөнгийн зарцуулалтад Сангийн яам хяналт тавина.
11.Төр, нийгмийн зүтгэлтэн болон гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь хүндэтгэх ой тэмдэглэхээс бусад ажлыг 50, түүнээс дээшхи 10 жилийн давтамжтайгаар тэгш ойг нь тохиолдуулан зохион байгуулж болно.
12.Төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстний 100, түүнээс дээшхи 50 жилийн давтамжтай их тэгш ойг улсын хэмжээнд тэмдэглэх асуудлыг Гэгээрлийн сайд судлан, Сангийн яамнаас хөрөнгийн санхүүжилтийн талаархи зохих саналыг авч, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
13.Олон улсын хэмжээний түүхэн үйл явдлыг тэмдэглэх, гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь хүндэтгэх ажлыг зохион байгуулахад Олон улсын зохих байгууллага, Гадаад харилцааны сайд, тус улсаас манай улсад суугаа Элчин сайдын саналыг үндэслэн энэ журмын дагуу шийдвэрлэнэ.
14.Төсөвт байгууллагууд нь дурдсан үйл ажиллагааг санхүүжүүлэхийн тулд холбогдох зардлыг тухайн байгууллагын төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Сангийн яамаар хянуулсны үндсэн дээр төсвийн төсөлд тусгцуулан УИХ, орон нутгийн ИТХ-аар батлуулна.Хэрэв төсөв нь батлагдаагүй, ерөнхийлөн захирагчийн шийдвэр гараагүй байхад дурдсан үйл ажиллагааг санхүүжүүлсэн бол тухайн төсөвт байгууллагын шийдвэр гаргагч албан тушаалтнаар зарцуулсан хөрөнгийг нөхөн төлүүлж улсын төсөвт оруулна.
15.Журамд дурдсан бүх төрлийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг болон нийтэд нь иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын хандив, ивээн тэтгэгчдийн хөрөнгөөр санхүүжүүлж болно.
16.нэрэмжит байгууллага, сан, шагналыг хүчингүй болгох, өөрчлөх асуудлыг холбогдох яам, аймаг, нийслэлийн Засаг даргы /ИргэдийнТөлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын саналын хамт/ саналаа соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
17.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага уг асуудлыг хүлээн авч судлан 30 хоногийн дотор хариу өгөх буюу шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх