A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

                                      МАГАДЛАН ШИНЖЛЭХ ХЭСГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ                                             
  Нэг. Нийтлэг үндэслэл           
1.Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд  хувьчлах явцад орон сууцны чанар, аюул осолгүйн байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн болон техникийн шаардлага хангасан эсэхийг тогтоож, дүгнэлт  гаргах  харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино
2.Холбогдох мэргэжлийн байгууллагатай тохиролцон, олон нийтийн байгууллага болон сууц эзэмшигчдээс магадлан шинжлэх хэсэгт орж ажиллах хүсэлтийг үндэслэж орон тооны бус магадлан шинжлэх хэсгийг Төрийн өмчийн хороо, аймаг, нийслэлийн Засаг даргын хамтын шийдвэрээр байгуулна.
3.Магадлан шинжлэх хэсгийн ахлагчийг орон суц хувьчлах товчооноос томилох бөгөөд тэр нь товчооны орон тооны бус гишүүн байна.
  
  Хоёр. Ажиллах журам
4.Магадлан шинжлэх ажилд оролцож буй холбогдох байгууллагын мэргэжлийн хүмүүс уг ажлыг эрхэлж буй үндсэн ажил үүргийнхээ хүрээнд гүйцэтгэнэ. Олон нийтийн байгууллага, орон сууц эзэмшигчдээс магадлан шинжлэх хэсэгт төлөөлөгч оролцуулах, тэдэнд урамшуулал олгох асуудлыг тухайн байгууллага, орон сууц эзэмшигчид өөрсдөө хариуцна.
5.Магадлан шинжлэх хэсэг нь дүгнэлт гаргахдаа дагаж мөрдөж буй хууль тогтоомж болон норм, стандартуудыг баримтална.
6.Магадлан шинжлэх хэсэг нь тухайн орон нутгийн орон сууц, нийтийн аж ахуйн албадаас магадлан шинжилгээ хийлгэхээр гаргаж өгсөн орон сууцны жагсаалтыг үндэслэн магадлан шинжилгээг орон сууцны байшингаар нь хийнэ.
7.Магадлан шинжилгээг иргэд, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн хийж болох бөгөөд энэ тохиолдолд гарах зардлыг хүсэлт гаргасан иргэд, хуулийн этгээд хариуцна.
8.Магадлан шинжлэх хэсэг нь урсгал засварын хэмжээнд хийгдэх ажлуудыг харгалзахгүйгээр үндсэн бүтээцийн эвдрэл, аюул олсолгүйн байдал, ариун цэвэр, эрүүл  ахуйн шаардлага хангасан  эсэхэд голлон үндэслэж дүгнэлтээ гаргана.
9.Магадлан шинжлэх хэсэг нь хэмжилт, шалгалт хийж, холбогдох материал, баримт бичгийг дүгнэлтэд хавсаргана. Дүгнэлтийг энэ журмын хавсралт маягтын дагуу гаргах бөгөөд гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар дүгнэлт хүчин төгөлдөр болно.
10.Дэд  бүтцийн улсын хяналтын алба  болон Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр сууцны зориулалтаар ашиглах боломжгүй гэж үзсэн орон сууцны бүх байшинг хувьчлахгүй бөгөөд эдгээр барилгын болон түүнд оршин суугчдын  асуупдлыг орон нутгийн захиргааны байгууллага хариуцна.
     
 
                        Гурав.Магадлан шинжлэх хэсгийн эрх, үүрэг
11.Магадлан шинжилгээ хийх орон сууцны барилгын талаар дүгнэлт гаргаж тухай бүр орон сууц хувьчлах товчоо, аймаг, нийслэлийн Засаг дарга  нарт хүргүүлэх.
12.Магадлан шинжилгээний дүгнэлтийн үнэн зөвийг хариуцах.
13.Магадлан шинжилгээний дүгнэлттэй холбогдон иргэдээс гаргасан санал гомдлыг магадлан шинжлэх хэсэг тухай бүр хянан үзэж, харилцан тохиролцохгүй нөхцөлд тухайн асуудал хариуцсан дээд байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.
14.Дүгнэлтээ тухайн барилга дээр магадлан шинжилгээний ажил эхэлснээс хойш 14 хоногт багтаан гаргах.
15.Магадлан шинжилгээний дүгнэлт гаргахад шаардлагатай мэдээ, тооцоо, судалгааны материалыг орон сууц, нийтийн аж ахуйн алба, орон сууц бүхий аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулж авах.
16.Шаардлагатай бол дүгнэлт гаргах ажилд орон нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулах
 
                                                                -------оОо------
 
 
Журмын хавсралт
 
МАГАДЛАН ШИНЖЛЭХ ХЭСГИЙН ДҮГНЭЛТ
 
.......... оны ........ дугаар                                       Дугаар                                   Улаанбаатар хот
сарын ..... ны өдөр
 
 
Төрийн өмчийн хорооны дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын ................... оны ....... сарын .......ны өдрийн .................... тоот хамтарсан ..................................................................... байгуулагдсан магадлан шинжлэх хэсэг...................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Нарын бүрэлдэхүүнтэйгээр ................................................................... аймаг, нийслэл, сум, дүүргийн нутагт байгаа..................................................... орон сууцны чанар, аюул осолгүйн байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн болон техникийн шаардлага хангасан эсэхийг............. оны ............. сарын ........ ны өдрөөс .........ны өдөр шалгав.
Тус орон сууцны барилгыг ........................................-д боловсруулсан .......................... тоот шифрийн зураг, төсвөөр ................................ байгууллага барьж .............. онд ашиглалтад орсон. Балансын үнэ........................ төгрөг болно.
Уг орон сууцны барилга нь ...................................................................................................................................
                                                                                                /угсармал, цутгамал, буточулуун гэх мэт/
суурьтай...................................................................... ханатай ............................................................................
гучилттай ......................................................................дээвэртэй.......................................................................
инженерийн шугам сүлжээ:
-халуун, хүйтэн усны шугам................................................................................................................................
-бохир усны шугам .............................................................................................................................................
-дулаан хангамж ................................................................................................................................................
 
-цахилгаан хангамж.........................................................................................................................................
тус, тус холбогдсон ...............жил ашиглагдаж байгаа ........................ давхар барилга болно.
Энэхүү сууцны барилга нь эдэлгээний болон галын ........................ дугаар зэрэглэлд хамрагдах бөгөөд газар чичирхийллийн ....... баллд тооцогдсон /тооцогдоогүй/ байна.
Ашиглалтын................ жилийн хугацаанд ................ онд .............................................................................
..........................................................................................................................................................................
ажлын төрлүүдэд их засвар хийсэн.
1. Барилгын чанар ...........................................................................................................................................
2. Усан хангамж ...............................................................................................................................................
3.Ариутгах татгуурга.......................................................................................................................................
4. Дулаан хангамжийн систем ..........................................................................................................................
5. Аюул ослын талаар /хөдөлмөр хамгаалал, аюулгүйн техник/
.............................................................................................................................................................................
6. Ариун цэвэр, эрүүл ахуйн талаар ...............................................................................................................
7. Цахилгаан эрчим хүч ....................................................................................................................................
8. Галын аюулгүй байдал .................................................................................................................................
 
ДҮГНЭЛТ БОЛГОХ НЬ:
Орон сууцны барилга нь хүн амьдрах шаардлагыг ........................................................ гэж үзнэ.
                                                                                                /хангасан, хангаагүй/
Тэгэхдээ орон сууц барилгад илэрсэн ........................................................................................................
........................................................................................................................................................................
барилга, гал, ариун цэвэр, дулаан, усан хангамж, ариутгах татуурга, аюул осолгүйн байдал зэрэг/...............................................................................................................................................................
..........................................................................................................................................................................
...........................................................................................................................................................................
зөрчил, гэмтэл согогийг засч хэвийн болгох нь зүйтэй.
Магадлан шинжлэх хэсгийн:
Ахлагч ...................................                               /                                                               /
Нарийн бичгийн дарга .............................../                                                                     /
Гишүүд ........................................................./                                                                       /
                ........................................................./                                                      /
                ........................................................./                                                      /
 
19.. ны дугаар сарын ... -ны өдөр.