A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛД ОРОЛЦОЖ БУЙ ИРГЭДИЙН ХАНГАМЖ,ТЭДГЭЭРИЙН ЗААВАЛ ЭЗЭМШСЭН БАЙХ ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ
Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 107 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛД ОРОЛЦОЖ БУЙ ИРГЭДИЙН  ХАНГАМЖ,ТЭДГЭЭРИЙН ЗААВАЛ ЭЗЭМШСЭН БАЙХ ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ                    
 
  I.Түймрийг унтраах ажилд оролцож буй иргэдийн хангамж
      1.Түймэр унтраах ажилд оролцогч иргэн бүр дараахь багаж хэрэгсэл, хувцсыг бэлтгэсэн байна:
      а/троссон шүүр буюу резинэн цохиур;
      б/даавуун материалаар хийгдсэн хөнгөн, дулаан хувцас, ажлын гутал, ахуйн хэрэглээний зүйлс;
      в/бэртэлт, түлэгдэлтийн үед хэрэглэх түрхлэг, ороож боох материал, эм..
  П.Түймрийг унтраах ажилд оролцож буй иргэдийн заавал эзэмшсэн байвал зохих зүйлүүд
      1.Түймэр унтраах энгийн болон механик багаж хэрэгслийг хэрэглэх, ажиллуулах чадвар, дадлага;;
      2.Түймэр унтраах арга;;
      3.Түймрийг унтраах үед ажиллах, авч хэрэгжүүлэх аюулгүй ажиллагааны заавар;;
      4.Түймрийн үед түлэгдэн гэмтэж, бэртсэн хүмүүст эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадвар.
     
Тайлбар: Энэ жагсаалтын П-т заасан ур чадвар, аргыг  эзэмшүүлэх, зааварчилгаа өгөх ажлыг жил бүрийн  I улиралд багтаан тухайн шатны Засаг дарга, мэргэжлийн байгууллага зохион байгуулан хэрэгжүүлнэ.
 
                ----оОо----