- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНЭТ МЕТАЛЛЫН СОРЬЦ ТОГТООХ, ЭРДЭНИЙН ЧУЛУУНЫ ЧАНАР ТОДОРХОЙЛОХ, ТЭДГЭЭРИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ
Засгийн газрын 1997 оны 245 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ҮНЭТ МЕТАЛЛЫН СОРЬЦ ТОГТООХ, ЭРДЭНИЙН ЧУЛУУНЫ ЧАНАР ТОДОРХОЙЛОХ, ТЭДГЭЭРИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ
ҮНЭТ МЕТАЛЛЫН СОРЬЦ ТОГТООХ, ЭРДЭНИЙН ЧУЛУУНЫ ЧАНАР ТОДОРХОЙЛОХ, ТЭДГЭЭРИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ
1.Үнэт металл, эрдэнийн чулуу олборлох, үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулууны чанар тодорхойлох, тэдгээрийг бүртгэхэд энэхүү журмыг мөрдөнө.
2.Үнэт металлын сорьцын шинжилгээ, эрдэнийн чулууны чанарын тодорхойлолтыг сангийн яамны Сорьцын улсын хяналтын алба хийж гүйцэтгэнэ.
3.Сорьцын улсын хяналтын албанаас тогтоосон үнэт металлын сорьцын баталгаа, эрдэнийн чулууны чанарын тодорхойлолт нь тэдгээрийг дотоод, гадаадын зах зээл дээр худалдан борлуулах үнийн үндэслэл болно.
4.Үнэт металл, эрдэнийн чулууг Стандарчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс баталгаажуулсан 0,001 граммын нарийвчлалтай жингээр жинлэнэ.
5.Үнэт металл олборлох лиценз авсан аж ахуйн нэгжүүд өдөр тутмын металл олборлолтын мэдээг "Үнэт металл олборлолтын журнал" /журмын 1 дүгээр хавсралт/-д бүртгэнэ.
6.Үнэт металл олборлолтын журналыг тухайн уурхайн үнэт металл хүлээн авах комисс хөтөлж энэхүү журмын 2 дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу үнэт металл олборлолтын жилийн тайланг гарган анхан шатны бүртгэлийн хамт Сорьцын улсын хяналтын албанд ирүүлж хянуулна.
7.Монгол банк, Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагуудад үнэт металлыг хайлж гулдмайлах бөгөөд нэг гулдмайн жин 6 /зургаа/ кг-аас ихгүй байна.
8.Үнэт металлыг хайлж гулдмайлахдаа энэхүү журмын 3 дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу "Үнэт металл хайлсан тухай акт"-ыг бичиж гулдмай тус бүр дээр тухайн уурхайн хайлсан хэд дэх гулдмай болох дугаарыг тавина.
9.Үнэт металлын сорьцын шинжилгээг Сорьцын улсын хяналтын албаны Үнэт металлын чанар шалгах лабораторид хийж, тогтоогдсон сорьцын баталгааны тэмдгийг гулдмай тус бүр дээр тавина.
10.Үнэт металлаас сорьцын шинжилгээнд дээж авах, шинжилгээ хийх, сорьцын баталгааны тэмдэг тавих журмыг Сангийн яамнаас баталж мөрдүүлнэ.
11."Үнэт металл, эрдэнийн чулууны ангилал"-д заагдсан эрдэнийн чулуу олборлогч, боловсруулагч аж ахуйн нэгж нь Сорьцын улсын хяналтын албаар чулууны чанарыг шалгуулна.
12.Сорьцын улсын хяналтын алба нь эрдэнийн чулууны шинж чанарыг тодорхойлсны үндсэн дээр чулууны чанарын тодорхойлолт /сертификат/-ыг өгнө.
13.Эрдэнийн чулууны чанарыг тодорхойлсон тухай сертификатын загварыг Сангийн яам батална.
14.Эрдэнийн чулууны сертификатыг тухайн үед тодорхойлуулахаар ирүүлсэн чулуу тус бүрт нь бичиж олгоно.
15.Сорьцын улсын хяналтын алба нь байгууллага, иргэдийн хүсэлтээр эрдэнийн чулууны үнэлгээтэй холбогдсон мэдээлэл өгч болно.
16.Энэхүү журмын заалтыг зөрчсөн байгууллага, албан тушаалтан, иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
------оОо--------
"Үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулууны чанар тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам"-ын 1 дүгээр хавсралт
ҮНЭТ МЕТАЛЛ ОЛБОРЛОЛТЫН ЖУРНАЛ
/БОХИР ЖИН ГРАММААР/
¹
|
Он,сар,өдөр
|
Угаах төхөөрөмжийн нэр
|
Шлюзээс авсан металлтай элсний хэмжээ
|
Анхны угаалгын дараахь металлын жин
|
Анхны боловсруулалт хийсний дараахь
|
Өссөн дүнгээр металлын жин
|
Угаагч, үлээгчийн гарын үсэг
|
Комиссын гишүүдийн гарын үсэг
|
|
Металлын жин
|
Хар шлихийн жин
|
||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
Үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулууны чанар тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам"-ын 2 дугаар хавсралт
Аж ахуйн нэгжийн нэр
Регистрийн ¹…
…оны..сарын..ны өдөр ҮНЭТ МЕТАЛЛ ОЛБОРЛОЛТЫН ЖИЛИЙН ТАЙЛАН Олборлогч аж ахуйн нэгжүүд жил бүрийн
1 дүгээр сарын 15-ны дотор Сорьцын улсын хяналтын албанд ирүүлнэ.
/жин граммаар/
¹
|
Олборлолт
|
Боловсруулалт
|
Лабораторийн шинжилгээ
|
Улсын эрдэнэсийн санд худалдсан байдал
|
|
|
||||||||||||
|
Олборлосон хугацаа ..сарын..өдрөөс ..сарын өдөр
|
Угаалгын дараахь жин
|
Үүнээс ялгасан хар шлихийн жин
|
Металл хүлээн авах комиссын акт,журналаар хүлээн авсан жин
|
Металл хайлсан байгууллагыннэр
|
Хайлалтын дараахь гулдмайнтоо
|
Хайлалтын өмнөх жин
|
Хайлалтын дараахь жин
|
Хайлалтын хорогдол
|
Тогтоосон сорьц
|
Тогтоосон сорьцы металлын жин
|
Эрдэнэсийн санд худалдсан сар өдөр
|
Гулдмайн хувийн дугаар
|
Бохир жин
|
999,9 сорьцод шилжүүлэн тооцсон жин
|
үлдэгдэл
|
Тайлбар
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
||||||||||
|
|
|
|
|
|
|
||||||||||||
|
|
|
|
|
|
|
||||||||||||
"Үнэт металлын сорьц тогтоох,
эрдэнийн чулууны чанар тодор-
хойлох тэдгээрийг бүртгэх журам"-
ын 3 дугаар хавсралт
/байгууллагын нэр/ АКТ ¹____
.. оны ..сарын ..ны өдөр
Үнэт металл хайлсан тухай
¹
|
Үнэт металлын нэр
|
Хайлалтын өмнөх жин
|
Хайлалтын дараахь жин
|
Хайлалтаас эргүүлж авсан шаар /шлак/-ын жин
|
Хайлалтын хорогдол
|
Тайлбар
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
|
|
|
|
|
|
|
Тайлбар:Гулдмай тус бүр дээр хайлалтын дугаар тавина.
Үнэт металл хайлах хэсгийн /цех/ дарга________
хайлагч_________
Үнэт металл хайлахад байлцсан уурхайн
комиссын гишүүд______________________
Текст томруулах
A
A
A