- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗУРГАА. ВИЗИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ
Засгийн газрын 2003 оны 172 дугаар тогтоолын хавсралт
ЗУРГАА. ВИЗИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ
ЗУРГАА. ВИЗИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ
6.1. Монгол Улсад зорчих гадаадын иргэнд виз олгоход дор дурдсан хэмжээгээр хураамж хураана:
6.1.1. орох буюу гарах виз олгоход тус бүр АНУ-ын 20 доллар (цаашид "ам.доллар" гэх) буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
6.1.2. орох-гарах буюу гарах-орох виз олгоход тус бүр 25 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
6.1.3. зургаан сар хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоход 65 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
6.1.4. нэг жилийн олон удаагийн виз олгоход 130 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
6.1.5. дамжин өнгөрөх нэг удаагийн виз олгоход 15 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
6.1.6. дамжин өнгөрөх хоёр удаагийн виз олгоход 30 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
6.1.7. дамжин өнгөрөх нэг жилийн хугацаатай олон удаагийн виз олгоход 50 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
6.1.8. визийн хугацааг долоо хүртэл хоногоор анх удаа сунгахад 15 ам.доллар, дараагийн хоног тутамд 2 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
6.1.9. нэг визэд хавсрагдсан иргэдийн визийг салгахад 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют.
6.2. Визийн үйлчилгээг яаралтай (8 цагийн дотор) хийх тохиолдолд 6.1-д заасан хураамжийн хэмжээг 100 хувиар нэмэгдүүлэн хураана.
6.3. Дараахь нөхцөлд гадаадын иргэнд олгох визийн хураамжийг хөнгөлөх буюу чөлөөлнө:
6.3.1. таваас арван хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчны визийн хураамжийн хэмжээг 25 хувь хөнгөлөх;
6.3.2. арваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчны визийн хураамжийн хэмжээг 50 хувь хөнгөлөх;
6.3.3. харилцан адил байх зарчим баримтлан дипломат ангиллын виз олгох болон гадаад орны төр, засгийн өндөр хэмжээний айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд орж байгаа хүмүүст олгох визийн хураамжийг чөлөөлөх;
6.3.4. гадаад орнуудын төр, засгийн албан тушаалтанд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нь төлөөний ноотоор виз олгох хүсэлт тавьсан тохиолдолд визийн хураамжаас чөлөөлөх;
6.3.5. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу визийн хураамжаас чөлөөлөхөөр тохиролцсон бол хэлэлцээрийн дагуу ажиллах гадаадын иргэнийг визийн хураамжаас чөлөөлөх;
6.3.6. Монгол Улсын иргэний гадаад улсад төрсөн 16 хүртэлх насны хүүхдийг визийн хураамжаас чөлөөлөх;
6.3.7. Монгол Улсын болон тус улсад суугаа өргөмжит консул, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийг визийн хураамжаас чөлөөлнө;
6.3.8. төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон Монгол Улсаас гарах гадаадын иргэнийг визийн хураамжаас чөлөөлөх асуудлыг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба шийдвэрлэнэ."
Текст томруулах
A
A
A