A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЯАМ БОЛОН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 277 дугаар тогтоолын хавсралт

ЯАМ БОЛОН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН  ГАЗРЫН   ҮЙЛ   АЖИЛЛАГААНЫ   ЯВЦАД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны явц, үр дүнд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго, зорилт:
1.1.  Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь төрийн захиргааны бүх шатны байгууллагын үйл ажиллагааны явц, үр дүнгийн  талаархи мэдээлэлд боловсруулалт хийж, зорилтын хэрэгжилт, үр дүн, үр ашиг, нөлөөллийг  шинжлэн дүгнэх, хөгжлийн дараагийн зорилтыг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл, санал дүгнэлт, зөвлөлгөөгөөр хангахад чиглэгдсэн  үйл ажиллагаа юм.
1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үндсэн зорилго нь төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүн,  зардал, үр нөлөөллийг бодитойгоор тогтоох, гүйцэтгэлийн хүрсэн түвшинг баталгаажуулах, амжилтыг ахиулах,  удирдлагыг цаг үеэ олсон, үнэн зөв мэдээллээр хангахад оршино.
1.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь:
1.3.1. Үйл ажиллагааны тодорхойгүй байдлыг багасгах, гүйцэтгэлийг  сайжруулах боломж,  нөөцийг илрүүлж ашиглах;
1.3.2. Бодлогын сонголтыг хэрэгжүүлэх нөөцийн /орцын/ удирдлага, зохицуулалтын үр нөлөө, өгөөж, гарцыг   сайжруулах;
1.3.3. Шийдвэр гаргах үйл ажиллагааг бодлогын хувилбар, санал дүгнэлт, зөвлөмжөөр дэмжихэд чиглэгдэнэ.
Хоёр. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээ,  тавигдах шаардлага,  тайлагнах  хугацаа:
 2.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээнд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага хамрагдана.
2.2. Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь жилийн үйл ажиллагааны үр дүндээ хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний  тайланг  дараа оны 4 дүгээр сарын 15-ны дотор  Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.
2.3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар жилд 6-гаас доошгүй яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнд энэхүү журмын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
2.4. Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлаг, түүнчлэн сум, дүүргийн үйл ажиллагааны явцад хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний журмыг Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга  тогтооно.
2.5. Үйл ажиллагааны үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан нь дараахь бүтэцтэй байна:
2.5.1. Бодлогын зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн;
2.5.2. УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Засгийн газарт өгсөн үүрэг, чиглэл, зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн;
2.5.3. Сайд, аймаг, нийслэлийн Засаг даргаас яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт;
 2.5.4. Төсвийн ерөнхийлөн захирагч /сайд/ нараас аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт;
2.5.5. Байгууллагын нээлттэй байдлыг хангах чиглэлээр авсан арга хэмжээ, үр дүн.
2.6. Тайлан нь дараахь хавсралтаас бүрдэнэ:
2.6.1. "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-ний биелэлт /шууд холбогдох арга хэмжээ нэг бүрээр/;
2.6.2. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт  /шууд холбогдох арга хэмжээ нэг бүрээр/;
2.6.3. Засаг даргаас Ерөнхий сайдтай байгуулсан батламжийн хэрэгжилт /заалт нэг бүрээр/;
2.6.4. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт /зорилт нэг бүрээр/;
2.6.5. Аймаг, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт /зорилт нэг бүрээр/;
2.6.6. Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ /энэ журмын хавсралт/.
2.7. Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний  тайлан нь дараахь шаардлагыг хангасан байна:
      2.7.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд ашигласан мэдээ, баримт нь үнэн зөв байна /ашигласан мэдээ, баримт нь үнэн зөв эсэх талаар мэдээлэл өгсөн албан тушаалтан хариуцлага хүлээнэ/;
2.7.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол Улсын болон аймаг, нийслэлийн  эдийн засаг, нийгмийг  хөгжүүлэх Үндсэн чиглэл, Засгийн газрын  хөтөлбөрүүд, аймаг, нийслэлийн  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийн тухайн онд хүрсэн түвшин нь тодорхой тоо, хувиар илэрхийлэгдсэн байна.
2.8. Үр дүнгийн хяналт-шинжилгээг гүйцэтгэлийн бодит үр дүнг төлөвлөсөн зорилттой харьцуулж өсөлт, бууралтыг тооцоолох аргаар хийж, зорилт, гүйцэтгэлийн зөрүүгийн шалтгааныг илрүүлэх, тасалдлыг нөхөх, илүү өндөр түвшний зорилго  дэвшүүлэх боломж, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр  үнэлгээг гаргана.
2.9. Аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний үүргийн биелэлтийн үнэлгээг үр дүнгийн гэрээ байгуулсан төсвийн ерөнхийлөн захирагч /сайд/ бүр гаргана.
2.10. Хяналт-шинжилгээний дүгнэлт, санал, зөвлөмж нь үйл ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах, тасалдал, доголдлын шалтгааныг илрүүлж засах, байгууллагын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох, төсвийг оновчтой зарцуулах шийдвэр гаргах үндэслэл болно.
Гурав. Хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал:
3.1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Засгийн газрын үндэсний хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт нэг бүрийн гүйцэтгэлийг өссөн дүнгээр гаргаж, тухайн зорилтын шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулж хувиар илэрхийлэн дундаж оноогоор дүгнэнэ.  
3.2. Төсвийн ерөнхийлөн захирагч /сайд/-аас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай болон төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээг худалдан авах болон нийлүүлэх бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг гүйцэтгэлтэй харьцуулан хувиар илэрхийлж дундаж оноогоор дүгнэнэ. 
3.3. Зорилтын биелэлтийг дор дурдсан томъёогоор дүгнэнэ:
ЗБ = Г/Т;   Энэ үнэлгээг хувиар илэрхийлэх бол ЗБ=Г/Тх100 гэж тооцно.
Энд ЗБ- зорилтын биелэлт
Г - гүйцэтгэл
Т – зорилт буюу хүрэх түвшин
Зорилтын биелэлтийн  оноог Б=(Г/Т*100)*0.05 - томьёогоор тодорхойлно. Уг оноог үнэлгээний коэффциентээр үржүүлж үнэлгээний оноог тодорхойлно.
 3.4. Тоогоор илэрхийлж үнэлэх боломжгүй бодлогын зорилт, арга хэмжээний үнэлгээний оноог тухайн зорилт, арга хэмжээний  биелэлтийн хувийг 0.05-аар үржүүлж тодорхойлно. Биелэлтийн хувийг тодорхойлоход дараахь зарчмыг баримтална. Үүнд:
Тухайн заалтаар тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, энэ талаар холбогдох шийдвэр, үр дүн гарч, тогтворжсон бол 100 хувь;
Тухайн заалтаар тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч зохион байгуулалтын арга хэмжээ бүрэн авагдсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч эхэлж байгаа бол 90.0 хувь;
Тухайн заалтаар тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрсдөөс хамаарах  бүх шийдвэрийг гарган, санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдсэн, шийдвэр гаргагч дээд байгууллагад өргөн барьсан буюу гүйцэтгэл нь тодорхой хэмжээгээр гарч эхэлж байгаа бол гүйцэтгэлийн байдлыг харгалзан 70.0 хувь;
Бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн, ажил тодорхой хэмжээнд эхэлсэн бол хийгдэж байгаа ажлын түвшинг харгалзан 50.0 хувь;
Тухайн заалтад тусгагдсан асуудлыг шийдвэрлэх бэлтгэл ажил хийгдэж дуусаад боловсруулалтын шатанд байгаа бол хийгдэж байгаа ажлын түвшинг харгалзан 30.0 хувь;
Арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа хийх зэрэг бэлтгэл хангахтай холбогдсон арга хэмжээг авч эхэлж байгаа бол ажлын түвшинг харгалзан 10.0 хувийн биелэлттэй байна гэж үзнэ;
Ямарч ажил зохион байгуулаагүй бол 0 үнэлгээ өгнө.
3.5. Ерөнхий сайдаас аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан батламжийн биелэлт нь зорилт нэг бүрийн биелэлтийн хувь /3.3-т заасан томъёогоор тодорхойлогдох/-ийг 0.05-аар үржүүлж гаргасан үнэлгээний онооны нийлбэрийн дунджаар илэрхийлэгдэнэ.
3.6. Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээг энэ журмын хавсралтаар баталсан «Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ»-ний дагуу хийнэ.
3.7. Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнгийн ерөнхий үнэлгээ нь «Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ» гэсэн журмын хавсралтын үнэлгээний онооны нийлбэрийг үзүүлэлтийн тоонд хувааж гаргасан оноогоор илэрхийлэгдэнэ.
Дөрөв.  Шагнал, урамшуулал
4.1. Ерөнхий үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан 3 яамны Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн 5 Засаг даргыг нэг сарын цалинтай тэнцэх мөнгөн шагналаар, авсан онооны дарааллын дагуу 3 яам, 5 аймгийн Засаг даргын Тамгын газрыг  дараахь шагналаар шагнаж урамшуулна. Үүнд:
1 дүгээр байр. Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг  3.0 сая төгрөгөөр;
2 дугаар байр. Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг 2.5 сая төгрөгөөр;
 3 дугаар байр. Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг 2.0 сая төгрөгөөр;
4 дүгээр байр. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг 1.5 сая төгрөгөөр;
5 дугаар байр. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг 1.0 сая төгрөгөөр.
 4.2.Шагналд зарцуулах хөрөнгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөвт жил бүр тусгана.
 
 
 
Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 
үйл ажиллагааны   явцад  хяналт- шинжилгээ  хийх, үр дүнг
                                                       үнэлэх журмын  хавсралт
 
 
ЯАМ, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ
 
 
¹
 
 
Шалгуур  үзүүлэлтүүд
Яам, аймаг, нийслэлээр
Хэмжих нэгж
Гүйцэтгэлийн хувь 
оноо
Үнэлгээний коэффицент 
 Үнэлгээний  оноо
 
I.   Сайд, Засаг дарга нарын  бодлогын зорилтын хэрэгжилтийн үнэлгээ
1.
Засгийн газрын бодлогын зорилтын  хэрэгжилтийн
 явц, үр дүн
1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн
яам
хувь
 
 
1.4
 
аймаг, нийслэл
 
 
 
1.2
 
2. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
яам
хувь
 
 
1.0
 
3. Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүн
яам, аймаг, нийслэл
хувь
 
 
0.8
 
2.
Аймаг, нийслэлийн бодлогын зорилтын хэрэгжилтийн явц үр дүн
1. Аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн
аймаг, нийслэл.
хувь
 
 
1.0
 
2. Аймаг, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
аймаг , нийслэл
хувь
 
 
1.0
 
3.
 
Хууль  тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын  тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүн
1. УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Засгийн газарт өгөгдсөн үүрэг, чиглэл, зөвлөмжийн хэрэгжилтийн явц
яам
хувь
 
 
0.8
 
2. Засгийн газрын шийдвэрийн  хэрэгжилтийн явц, үр дүн 
яам,
аймаг, нийслэл
хувь
 
 
 
1.0
 
3. Аймаг, нийслэлийн Засаг даргаас Ерөнхий сайдтай байгуулсан батламжийн хэрэгжилт
аймаг, нийслэл
хувь
 
 
1.0
 
4.Эрхлэх асуудлын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч /сайд/-аас аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт
аймаг, нийслэл
хувь
 
 
1.0
 
П.    Байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ
1.
1. Төсвийн ерөнхийлөн захирагчаас   ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт
яам
хувь
 
 
 
1.3
 
аймаг, нийслэл
хувь
 
 
1.2
 
2.
Байгууллагын нээлттэй байдал
1.Санал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
яам
хувь
 
 
0.9
 
 
аймаг,
нийслэл
хувь
 
 
0.9
 
2.ВЭБ сайтад тавьсан хууль тогтоомж, хөтөлбөр, бусад  шийдвэрийн төсөл                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           
яам
хувь
 
 
0.9
 
3.ВЭБ сайтад тавьсан мэдээлэлд иргэдээс ирсэн саналд өгсөн хариу, шийдвэрлэсэн байдал
яам
хувь
 
 
0.9
 
4. Засаг даргын захирамж, бусад шийдвэрийн төсөлд иргэдийн саналыг тусгасан байдал                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 
аймаг,
нийслэл
хувь
 
 
0.9
 
                  Ерөнхий үнэлгээ
Оноо
-
-
-
-
 
 
 
----оОо----