- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨМӨР ЗАМЫН БАЙГУУЛЛАГЫН ЦЭРЭГЖҮҮЛСЭН ХАМГААЛАЛТЫН АЛБАНЫ АЖИЛТНЫ ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ЗАГВАР
Засгийн газрын 1997 оны 8 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ТӨМӨР ЗАМЫН БАЙГУУЛЛАГЫН ЦЭРЭГЖҮҮЛСЭН ХАМГААЛАЛТЫН АЛБАНЫ АЖИЛТНЫ ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ЗАГВАР
ТӨМӨР ЗАМЫН БАЙГУУЛЛАГЫН ЦЭРЭГЖҮҮЛСЭН ХАМГААЛАЛТЫН АЛБАНЫ АЖИЛТНЫ ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ЗАГВАР
1.Төмөр замын байгууллагын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтны дүрэмт хувцас нь дараахь загвартай байна:
а/хар хөх өнгийн дугуй малгай. Малгайн урд хэсэгт голлох дээд талд шар бадам цэцгэн дээр суурилсан ногоон дэвсгэр дээр "Төмөр замын эмблем"-ийг суурилуулсан байна. Өвлийн малгай нь цэнхэр өнгөтэй, хяргаж будсан нэхий /цигейка/-гээр хийгдсэн байна;
б/хар хөх өнгийн задгай энгэртэй китель. Кителийн ханцуй ба хормой нь өргөн эмжээр /манжета/-тэй, энгэртээ 5 товч, ханцуйндаа 2 товчтой байна. Китель нь энгэртээ тус бүр товчтой, хоёр халаастай байна. Товч нь "Төмөр замын эмблем" бүхий шар өнгөтэй байна;
Өмд нь хар хөх өнгөтэй, хоёр талдаа ногоон өнгийн 2 мм өргөн дан эмжээр/кант/-тэй байна. Юбка нь ар талдаа оноотой байна.
в/ахлах дарга нар үдээстэй, хар өнгийн ердийн ботинктой байна. Байлдагч, бага дарга нар хагас түрийтэй, үдээстэй, хар өнгийн савхин гуталтай байна;
г/ахлах дарга нарын өвлийн пальто, бекеш нь каракуль захтай, "Төмөр замын эмблем" бүхий том шар товчтой, байлдагч, бага дарга нар нь цигейка захтай, дотор нь салдаг, "Төмөр замын эмблем" бүхий том шар товчтой бекештэй байна. Пальто,бекеш нь хар хөх өнгөтэй байна.
2.Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтан нь:
а/шар аралтай, мөрөвчтэй, суран бүс;
б/цагаан цэнхэр өнгийн задгай захтай, урт ханцуйтай дотуур цамц;
в/цагаан цэнхэр өнгийн ноосон ороолт /хүзүүний/ тус тус хэрэглэнэ.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A