- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨМӨР ЗАМЫН БАЙГУУЛЛАГЫН ЦЭРЭГЖҮҮЛСЭН ХАМГААЛАЛТЫН АЛБАНЫ АЖИЛТНЫ ЯЛГАХ ТЭМДЭГ
Засгийн газрын 1997 оны 8 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
ТӨМӨР ЗАМЫН БАЙГУУЛЛАГЫН ЦЭРЭГЖҮҮЛСЭН ХАМГААЛАЛТЫН АЛБАНЫ АЖИЛТНЫ ЯЛГАХ ТЭМДЭГ
ТӨМӨР ЗАМЫН БАЙГУУЛЛАГЫН ЦЭРЭГЖҮҮЛСЭН ХАМГААЛАЛТЫН АЛБАНЫ АЖИЛТНЫ ЯЛГАХ ТЭМДЭГ
1.Мөрдөсний голчийн урт нь 11-18 см, өргөн нь 5-6 см хэмжээтэй байна. Мөрдөс дээр албан тушаалын ялгааг тусгасан шар өнгөтэй тууз, таван хошуу байрлуулна.
2.Мөрдсийг кительд оёж тогтооно.
3.Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын мөрдөс нь алтлаг шар өнгийн эдээр хийсэн сүлжмэл хээ бүхий саан эмжээртэй алтлаг шар утсаар хатгасан 2 таван хошуутай байна.
4.Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны орлогч даргын мөрдөс нь алтлаг шар өнгийн эдээр хийсэн сүлжмэл хээ бүхий саан эмжээртэй алтлаг шар утсаар хатгасан 1 таван хошуутай байна.
5.Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны байцаагч,анги, салбарын дарга нарын мөрдөс нь шар торгон даавуун саан булан хээ эмжээртэй, хөх саарал өнгөтэй торгомсог даавуугаар хийгдсэн байна.
6.Ахлагч, байлдагч нарын мөрдөс нь шар туузан булан хээтэй, хөх саарал өнгийн даавуугаар хийгдсэн байна.
7.Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтан нь цамц, китель болон пальто, бекешний ханцуйнд зүүн мөрнөөс доош 8-10 см зайд хамгаалалтын албаны таних тэмдгийг оёж тогтооно.
8.Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтны албан тушаалын ялгах тэмдгийг байрлуулах хэмжээ:
¹
|
Албан тушаал
|
Мөрдөс дээрх тэмдэг
|
Мөрдөсний тэгш өнцөгөөс захын тэмдэгний төв хүртэлх зай /мм/
|
Тэмдэг хоорондын зай /таван хошууны голоос мм/
|
1.
|
Хамгаалалтын албаны дарга
|
Шар утсаар хатгасан 2 ширхэг таван хошуу
|
30-40
|
25-30
|
2.
|
Хамгаалалтын албаны орлогч
|
Шар утсаар хатгасан 1 ширхэг таван хошуу
|
50-60
|
-
|
3.
|
Байцаагч
|
Гурван таван хошуу /металл/
|
20-25
|
25-30
|
4.
|
Ангийн дарга
|
Хоёр таван хошуу /металл/
|
30-40
|
25-30
|
5.
|
Салбар салааны дарга
|
Нэг таван хошуу /металл/
|
50-60
|
-
|
6.
|
Тасгийн дарга
|
5 мм-ийн шар даавуун саа 2 зэрэгцээ
|
18-20
|
саа хоорондын зай 5 мм
|
7.
|
Постын ахлагч
|
5 мм нэг шар саа
|
18-20
|
-"-
|
8.
|
Байлдагч, гал сөнөөгч, харуул
|
|
18-20
|
|
Текст томруулах
A
A
A